БНМАУ-ын СнЗ-ийн 1940 оны 12-р сарын 6-ны өдрийн 45-р тогтоолоор Монгол Улсын Университет (МУИС) байгуулах шийдвэр гарч 1942 оны 10-р сарын 5-нд МУИС нь 3 салбартай байгуулагдсаны нэг нь хүн эмнэлгийн факультет байлаа. Шинээр байгуулагдсан хүн эмнэлгийн факультетийн оюутнуудад Биохимийн хичээлийг МУИС-ийн химийн тэнхимийн багш нар зааж эхэлжээ.
АУДэС-д Химийн тэнхим зайлшгүй шаардлагатай болсон учир БНМАУ-ын СнЗ-ийн 1975 оны 10-р сарын 22-ний өдрийн 456 тоот тогтоолыг үндэслэн УДТДБ-ын хорооны даргын 1975 оны 11-р сарын 20-ны өдрийн 18 тоот тушаалын дагуу 1975 оны 12-р сарын 15-нд АУДэС-д 7 багш, 3 лаборант, 20,9 мянган төгрөгний үндсэн хөрөнгөтэйгөөр тэнхим байгуулагджээ.
АУДэС-иас АШУҮИС болон хөгжиж ирсэн их сургуулийн хөгжлийн түүхэнд Биохимийн тэнхим их сургуулийн удирдлага, менежментийн бодлоготой уялдан 2006 онд Хими-Биохимийн тэнхим, 2012-2014 оны хичээлийн жилээс Биоанагаахын сургуулийн Биохими-Лабораторийн тэнхим, Эм зүйн сургуулийн Анагаахын химийн тэнхим болон салж, 2014-2015 онд Эм зүй, Биоанагаахын сургуулийн Эсийн биологи, Биохимийн тэнхим, 2015 оноос дахин Биохими-Лабораторийн тэнхим, 2019 оны 9-р сараас Биохимийн тэнхим болон бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн түүхтэй. АШУҮИС-ийн салбар сургуулиуд болох Дорноговь АУК, Говь-Алтай АУК, Дархан АУК–ийн Биохимийн багш нар өнөөгийн Биохимийн тэнхимд харъяалагдан боловсролын үйлчилгээ явуулж байна.
Одоо Биохими-Лабораторийн тэнхимд 6 багш, нэг хичээлийн туслах ажилтан ажиллаж байгаагаас дэд профессор 2, доктор 1, магистр 3 ажиллаж, докторантурт 3 багш суралцаж байна. Тус тэнхимийн багш нар эрдэм шинжилгээний олон байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байна.
Ц.Намсрай 1975-1995 Химийн тэнхим
Д.Энэбиш 1995-1998 Химийн тэнхим
Н.Даваасүрэн 1998-2005 Химийн тэнхим
Д.Энхмаа 2005-2006 Анагаахын химийн тэнхим
2006-2009 Хими-Биохимийн тэнхим
Ж.Мөнхцэцэг 2009-2012 Хими-Биохимийн тэнхим,
2012-2014 Биохими-Лабораторийн тэнхим
2014-2015 Эсийн биологи-Биохимийн тэнхим
2015-2016 Биохими-Лабораторийн тэнхим
М.Ариунаа 2016-2017 Биохими-Лабораторийн тэнхим
Л.Наранцэцэг 2017-2018 Биохими-Лабораторийн тэнхим
Ж.Мөнхцэцэг 2018-2019 Биохими-Лабораторийн тэнхим
Ж.Мөнхцэцэг 2019-одоо Биохимийн тэнхим
АУ-ны доктор, профессор Цагаан-өвгөний Намсрай
МУ-ын Хүний Гавьяат эмч, Академич, АШУ-ны доктор, профессор Лувсаннямын Лхагва
МУ-ын Гавьяат багш, АУ-ны доктор, профессор Доржийн Энэбиш
БУ-ны доктор, профессор Ширнэнгийн Жадамба
АУ-ны доктор, дэд профессор Ламчингийн Туяа
АУ-ны доктор, дэд профессор Жанлавын Мөнхцэцэг
БУ-ны доктор, дэд профессор Логийн Наранцэцэг
Тэнхимийн эрхлэгч
И-мэйл хаяг: munkhtsetseg.j@mnums.edu.mn
Хаяг: С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648, Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Био-Анагаахын сургууль, 4 давхарт 414 тоот