Био-Анагаахын Сургууль

Молекул биологи, удам зүйн тэнхим

Тэнхимийн товч түүх

  • 1973-1990 он. Анагаах Ухааны генетикийн хичээл 1973 оноос сургалтын хөтөлбөрт тусгагдаж физиологийн тэнхимд, 1983 оноос эх барих эмэгтэйчүүдийн тэнхимд харьяалагдаж багшаар нь АШУ-ны доктор, професор М.Отгон, БУ-ны доктор, профессор И.Пүрэвдорж нар ажиллаж байв.
  • 1990 он. “Биотехнологи”-ийн тэнхим шинээр байгуулагдаж бүтцэд нь анагаах ухааны удамзүйн хичээлийг БУ-ны доктор, профессор И.Пүрэвдорж зааж байв. 
  • 1992 он. “Биологи Удамзүй”-н тэнхим байгуулагдаж тэнхимийн эрхлэгчээр БУ-ны доктор, профессор И.Пүрэвдорж 15 жилийн турш ажилласан.
  • 2000 он. “Биологи Удамзүйн” тэнхимийн үүсгэл санаачлагаар анагаахын болон Био-Анагаахын II-р дамжааны оюутнуудад Молекул биологийн хичээл анх удаа орох шийдвэр гарч багшлах мэргэжилтэн гарын авлагаар хангах зорилгоор “XXI зууны оношлогоо, эмчилгээ ба Молекул биологи” сэдэвт 5 хоногийн семинар сургалтыг зохион байгуулж, уг семинарын материалыг эмхэтгэн “Молекул биологи” гэсэн гарын авлага анх гарган хичээлд хэрэглэж байв. 2000-2007 онуудад Молекул биологийн хичээлийг АУ-ны доктор Ц.Цогтхишиг, АУ-ны доктор В.Болормаа, доктор БУ-ны доктор, профессор И.Пүрэвдорж, АУ-ны доктор Т.Хосбаяр нар зааж “Молекул биологийн лекцүүд” ном гаргаж сургалтанд хэрэглэж байв. 
  • 2008 он ЭМШУИС-ийн захирлын 2008 оны 4 сарын 22-ны өдрийн тушаалаар Молекул биологи удамзүйн тэнхимийг байгуулж эрхлэгчээр АУ-ны доктор, профессор Ж.Сарантуяаг томилон ажиллуулжээ. 2010 оноос Молекул биологийн хичээлийг Сувилахуйн, Уламжлалт анагаахын, НЭМ-ийн НАСС-ын сургуулиудын II-р дамжааны оюутнуудын сургалтанд хичээлийн хөтөлбөр стандартын дагуу орж эхэлсэн. 2008 оноос хойш тус тэнхимд чадварлаг баг хамт олон Молекул биологи болон Удамзүйн профессорын багаар хөтөлбөрийн дагуу сургалтыг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ хугацаанд МУ-ын гавъяат багш, профессор И.Пүрэвдорж, АУ-ны доктор, профессор Ж.Сарантуяа, АУ-ны доктор Н.Эрдэнэбаяр, АУ-ны доктор Т. Хосбаяр, АУ-ны доктор Ц.Алтансүх, АУ-ны доктор Б.Мөнхцэцэг, АУ-ны доктор Т.Мөнхтуяа, АУ-ны доктор Я.Мөнхдэлгэр, АУ-ны доктор Ж.Жамбалдорж, АУ-ны доктор Л.Пүрэвсүрэн, АУ-ны магистр М.Пүрэвдорж, АУ-ны магистр Б.Очбадрах, АУ-ны магистр У.Удвал, АУ-ны магистр Г.Чимэдлхамсүрэн, АУ-ны магистр Э.Отгонцэцэг, Б.Баярлах нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байв. Молекул биологи удамзүйн тэнхим нь байгуулагдсан цагаас хойш бүрэлдэхүүн сургуулийн шилдэг тэнхим 3 удаа (2012, 2016, 2019) Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн шилдэг тэнхимээр 2 удаа (2016, 2019) шалгарч байсан. Мөн тус тэнхимийн багш АУ-ны доктор Я.Мөнхдэлгэр (2017), АУ-ны магистр Г.Чимэдлхамсүрэн (2018), АУ-ны доктор Ц.Алтансүх (2019) нар Био-Анагаахын сургуулийн шилдэг багшаар, тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, профессор Ж.Сарантуяа Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн шилдэг багшаар 2 удаа (2014, 2018) шалгарч шагнагдаад байна.

Молекул биологи-Удамзүйн тэнхим нь АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын II-VI дамжааны оюутнууд, эмч эмнэлгийн мэргэжилтэн, магистрын II дамжааны оюутнуудад ерөнхий генетик, тератологи, анагаах ухааны удамзүй, молекул биологи, биотехнологи, оношилгооны молекул биологи, үүдэл эсийн биологийн хичээлүүдээр суурь мэдлэг, чадвар, хандлага олгоход чиглэсэн төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон дараах сургалт явуулж байна.

Профессор багш нар: 

МУ-ын гавъяат багш, профессор, БУ-ны доктор И. Пүрэвдорж, 

Профессор, АУ-ны доктор Ж. Сарантуяа,  

Тэнхимийн эрхлэгч: 

Профессор, АУ-ны доктор Ж. Сарантуяа,  

Багш нар: 

АУ-ны доктор Б.Мөнхцэцэг

АУ-ны доктор Т.Хосбаяр

АУ-ны доктор Ж.Жамбалдорж

АУ-ны доктор Я.Мөнхдэлгэр

АУ-ны доктор Ц.Алтансүх

АУ-ны магистр М.Пүрэвдорж 

АУ-ны магистр Б.Очбадрах 

АУ-ны магистр У.Удвал

АУ-ны магистр Г.Чимэдлхамсүрэн

Туслах ажилтан: 

Магистрант Б.Баярлах

Зохион байгуулдаг сургалт, эрдэм шинжилгээний ажлууд

  • - Эмч, эмнэлгийн ажиллагсдад жил бүр Анагаах ухаанд Молекул биологийн аргуудыг хэрэглэх нь сургалтыг явуулдаг
  • - Жил бүр МУ-ын Гавъяат багш профессор И.Пүрэвдоржийн нэрэмжит “Алхам урагш” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг.

Холбоо барих

Молекул биологи, удам зүйн тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл хаяг: sarantuya.j@mnums.edu.mn

Хаяг: С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648, Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Био-Анагаахын сургууль, 4 давхарт