Био-Анагаахын Сургууль

Дархлаа судлалын тэнхим

Тэнхимийн түүх

   1984-1989 АУДэС-ийн Эрдэм шинжилгээний төв лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан АУ-ы доктор Н.Мөнхтүвшин тухайн үед дархлаа судлалын судалгааны  шинэлэг протоколуудыг нэвтрүүлж, ашиглаж байв.  1989 онд академич, АШУ-ны доктор, профессор Б.Баярт тухайн үеийн ЗХУ-ын Москва хотын АУДэС-ийн Анагаах-биологийн факультетийн аспирантурыг дархлаа судлалын чиглэлээр төгсөн ирснээр дархлаа судлалын сургалт, эрдэм шинжилгээний ажил чанарын шинэ түвшинд гарчээ. Б.Баяртын санаачлагаар Эрдэм шинжилгээний төв лабораторийн материаллаг баазд тулгуурлан 1990 оны 4 сард Биотехнологийн тэнхим байгуулагдсан.

   Тус тэнхмийн бүрэлдэхүүнд тэнхмийн эрхлэгч, дархлаа судлаач АУ-ы доктор Б.Баярт, биофикикийн багш Л.Ажнай, дархлаа судлалын багш С.Цогтсайхан, эрдэм шинжилгээний туслах ажилтан Л.Наранцэцэг, биохимич Д.Ичинхорлоо нар ажиллаж эхэлжээ. 1990 оны 9 сарын 1-ээс эхлэн эмчилгээний факультетийн 6 дугаар дамжааны оюутнуудад 8 цагийн лекц, 16 цагийн дадлага бүхий дархлаа судлалын хичээлийг зааж эхэлсэн. 1990 оноос био-анагаахын гүнзгийрүүлсэн сургалттай тусгай ангийг нээж, 1992 онд Г.Батбаатар, Д.Энх-Амар, Н.Болормаа нар дархлаа судлалын дархлаа судлалын чиглэлээр дипломын ажил бичин амжилттай хамгаалж, 1992-1993 оны хичээлийн жилээс Г.Батбаатар, Д.Энх-Амар нар дархлаа судлалын багшаар ажиллаж эхэлсэн байна.

   Дархлаа судлаач АУ-ы доктор Б.Баяртын удирдлагаар 1991-1993 онд “Дархлаа тогтолцоо”, 1995-1998 онд “Дархлаа хяналт” сэдэвт шинжлэх ухаан, технологийн төсөлт ажлыг Монгол улсын засгийн газрын захиалга, санхүүжилтээр хэрэгжүүлж, үр дүнгээр багш С.Цогтсайхан 1998 онд, багш Г.Батбаатар 2000 онд АУ-ы докторын зэргийг амжилттай хамгаалсан байна. 1992 оноос АУДэС-ийг АУИС болгон өөрчилсөнтэй холбоотой Биотехнологийн тэнхмийн дархлаа судлалын салбарыг удам зүй болон биологийн салбартай нэгтгэн Биологи, удам зүй, дархлаа судлалын тэнхим болгон зохион байгуулж, тэнхмийн эрхлэгчээр дэд профессор И.Пүрэвдорж ажилласан байна.

   2004 онд АУИС-ийг ЭМШУИС болгон зохион байгуулж Дархлаа судлалын салбарыг микробиологийн салбартай нэгтгэн Бичил амь, Дархлаа судлалын тэнхмийг байгуулсан байна. Мөн онд тэнхмийн дэргэд Дархлаа судлалын лаборатори үйл ажиллагаагаа эхэлж, дархлаа судлалын дадлагын хичээлийн сургалтын түшиц болохын зэрэгцээ хүн амд дархлаа судлалын шинжилгээний тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна. 2001 оноос эмч нарт зориулсан эмнэлзүйн дархлаа судлалын сургалтыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2019 оны байдлаар 300 гаруй эмч мэргэжилтэн хамрагдаад байна. 2004 онд тэнхмийн эрхлэгчээр АУ-ы доктор, дэд профессор Г.Батбаатар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2004, 2005, 2006 оны Био-Анагаахын сургуулийн тэргүүний тэнхим, 2005, 2011 оны ЭМШУИС-ийн, 2016 оны АШУҮИС-ийн шилдэг тэнхмээр шалгарч үйл ажиллагаагаараа тэргүүлж байсан.

   2007 онд тэнхмийн эрхлэгчээр АУ-ы доктор, дэд профессор С.Цогтсайхан томилогдож, био-анагаахын мэргэжлээр төгсөгчдөд зориулсан лабораторийн резиденсийн сургалт хариуцан сургаж эхлэв. Тус тэнхимд төгсөлтийн сургалт зохион байгуулж ирсэн 1992 оноос хойш 2019 оны байдлаар дархлаа судлалын чиглэлээр 80 гаруй оюутан магистрийн зэрэг, 30 гаруй оюутан докторын зэрэг амжилттай хамгаалаад байна. 2019 оноос Бичил амь судлал, Дархлаа судлалын салбар тусдаа зохион байгуулагдаж, Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгчээр АУ-ы доктор Т.Хонгорзул ажиллаж байна.

 Дархлаа судлалын тэнхим нь сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанаас гадна АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлгийн Эмнэлзүйн Төв Лабораторийн Иммунологийн хэсгийг мэргэжлийн дагуу хариуцан ажилладаг. Багш нар эмнэлзүйн дархлаа судлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн ба ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөл, Монголын дархлаа бичил амь судлалын нийгэмлэгийн гишүүнчлэлтэй. Монгол хүний дархлаа тогтолцооны эрүүл ба эмгэг үеийн үйл ажиллагааны онцлог, хувь хүнд чиглэсэн дархлаа оношилгоо эмчилгээний арга, дэвшилтэт технологийг дамжуулж нутагшуулах, боловсруулж нэвтрүүлэх, иммунобиотехнологи, хэрэглээний дархлаа судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийдэг.

Бүтэц, бүрэлдэхүүн

Тэнхмийн эрхлэгч АУ-ы доктор Т.Хонгорзул

Профессор С.Цогтсайхан

Ахлах багш АУ-ы доктор Л.Энхсайхан

Багш АУ-ы доктор Б.Ариунзаяа, АУ-ы доктор

Н.Золмөнх, АУ-ы доктор Ч.Гансүх

Дадлагажигч багш АУ-ы магистр Б.Энх-Амар

Тэнхмийн туслах АУ-ы магистр Б.Өлзийсайхан

  • АкадемичБ.Баярт 2011, Г.Батбаатар 2014
  • ПрофессорГ.Батбаатар 2009, Б.Баярт 2010, С.Цогтсайхан 2011
  • Дэд профессорБ.Баярт 1995, Г.Батбаатар 2003, С.Цогтсайхан 2006, Ц.Түвшинжаргал 2015, С.Чимидцэрэн 2015
  • Доктор Б.Баярт 1988 АУ-ы доктор (ОХУ), 1999 АШУ-ы доктор, С.Цогтсайхан 1998, Д.Энх-Амар 2000, Г.Батбаатар 2000, Д.Энх-Амар 2001, Ц.Түвшинжаргал 2002, С.Чимидцэрэн 2006, Д.Нямбаяр 2006 (Япон), Т.Ганцэцэг 2009, Б.Баттүвшин 2013, Б.Азжаргал 2013, Л.Энхсайхан 2013 (Япон), Т.Хонгорзул 2014 (Япон), Б.Ариунзаяа 2016 (Япон) , Н.Золмөнх 2017, Ч.Гансүх 2017 (Тайвань), Д.Мандахнаран 2017 (Япон)

Холбоо барих

Дархлаа судлалын тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл хаяг: khongorzul.t@mnums.edu.mn

Хаяг: С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648, Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дархлаа судлалын тэнхим