Био-Анагаахын Сургууль

Эм судлалын тэнхим

Танилцуулга

    МУИС-ийн хүн эмнэлгийн факультет-д 1949/50 оны хичээлийн жилд эм судлалын бие даасан тэнхим байгуулагдаж тэнхмийн эрхлэгчээр ЗХУ-аас уригдан ирсэн мэргэжилтэн дэд доктор, дэд профессор А.А.Никулин ажилласан ба Монголын анхны эм судлаач Цэдэндоржийн Ламжав зөвлөлтийн мэргэжилтнийг дагалдан суралцаж багшилжээ.

  1953/1954 оны хичээлийн жилээс А.А.Никулиний дараа мөн ЗХУ-ын мэргэжилтэн дэд доктор Н.В.Сапежинская тэнхмийн 2 дахь эрхлэгчээр ажиллаж Ц.Ламжав ассистент багш, 1956/57 оны хичээлийн жилээс ЗХУ-ын мэргэжилтэн дэд доктор Г.А.Деттерер тэнхмийн эрхлэгч, Ж.Цогнэмэх ассистент багшаар тус тус ажиллаж байв.

  1958 онд Д.Балдандорж ЗХУ-ын Одесса хотын аспирантурт суралцан төгсөж дэд докторын зэрэг хамгаалж ирээд тэнхмийн эрхлэгчээр томилогдож үндэсний мэргэжилтэн анх тэнхим удирдаж эхэлсэн түүхтэй.

1960/61 оны хичээлийн жилд МУИС-ын хүн эмнэлгийн факультет биеэ даасан АУДС болж захирлаар дэд док. Д.Балдандорж томилогдон энэ хичээлийн жилээс эхлэн ахлах багш Ж.Цогнэмэх эм судлалын тэнхмийн эрхлэгч болж 1990 оныг хүртэл 30 жил тэнхимийн сургалт, хүмүүжил, судалгааны ажлыг удирджээ.

  Эм судлалын тэнхмийн эрхлэгчээр 1990-1996 онд АУ-ны док. проф М.Чүлтэмсүрэн, 1996-2003 онд АШУ-ны док. проф. Л.Мягмар, 2003-2013 онд АУ-ны док, проф Г.Чойжамц, 2013-2015 онд АУ-ны док. дэд проф. П.Батхуяг, 2015 оноос хойш одоог хүртэл АУ-ны док. дэд проф. Ч.Ерөөлт ажиллаж байна.

  Эм судлалын тэнхим нь жор судлал, эм судлал, эмнэл зүйн эм судлалын хичээлийг АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтанд батлагдсан хөтөлбөрийн дагуу зааж байна.

 

Бүтэц, бүрэлдэхүүн

Дэд профессор – 1

Ахлах багш – 2      

Багш – 2

Дадлагажигч багш – 2

Туслах ажилтан – 1

  • Ч.Ерөөлт - Эрүүл Мэндийн Яамны эм зүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүн
  • Н.Халиун - Эрүүл Мэндийн Яам, эмнэл зүйн эм судлалын эм бүртгэлийн шинжээч, Эрүүл Мэндийн Яамны эм судлалын салбар зөвлөлийн гишүүн
  • Д.Нарантунгалаг - Эрүүл Мэндийн Яамны эм судлалын салбар зөвлөлийн дарга

Холбоо барих

Эм судлалын тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл хаяг: yeruult@mnums.edu.mn
Утас: 11319065

Хаяг: С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648, Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Био-Анагаахын сургууль, 4 давхарт