Био-Анагаахын Сургууль

Эмгэг судлал, шүүх эмнэлэгийн тэнхим

Тэнхимийн түүх:

     МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетын Эмгэг судлал Шүүх эмнэлгийн тэнхим (1942-1961он): 1942 оны 10-р сарын 5 нд байгуулагдсан МУИС-ийн хүн эмнэлгийн факультетын 3-р дамжааны 25 оюутанд 1944 оноос Эмгэг судлалын анхны хичээлийг Зөвлөлтийн мэргэжилтэн, Төв больницын эмгэг судлаач эмч АУ- доктор дэд эрдэмтэн Хайля Любовна Трегубова зааж байжээ. 1953 оны 07 сарын 04 ны МУИС-ийн ректорын 201 тоот тушаалаар эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхимийг албан ёсоор байгуулж эрхлэгчээр доцент  Василий Алексеевич Забелин ажиллажээ. 1944 оноос 1955 онд ЗХУ-ын мэргэжилтэн эрдэмтэн профессорууд хичээл зааж байв үүнд Х.Л.Трегубова, И.Г. Безденежных, В.А.Забелин,Т.Б. Боев, А.В.Анисимова, А.Д.Зенин нар байв.

     Шүүх эмнэлгийн сургалтыг 1950 оноос АУ-ы доктор доцент Е.К.Александров, Т.К. Константинова нар зааж байжээ.Үндэсний мэргэжилтнүүд бэлтгэгдэж эхэлж сургалтын био-музейн банк сууриа тавьсан 1954 оноос сургалтанд микроскоп нэвтэрсэн юм.

     Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхимийн түүхэн замналын 1954-1961 онуудад эмгэг судлалын хичээлийн багшаар В.И.Жабин, тэнхимийн эрхлэгч Ж.Хайрулла,  асситент багш Д.Цэдэв нар ажиллаж байв.

 

Анагаах Ухааны Дээд Сургуулийн Эмгэг судлал Шүүх эмнэлгийн тэнхим (1961-1990 он)

     1961-1990 онд АУДэС өргөтгөн байгуулагдсан үед 1964 оноос 1990 он хүртэл эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, профессор Д.Цэдэв ажиллаж байв.

 

Анагаах Ухааны Их Сургуулийн Эмгэг судлал Шүүх эмнэлгийн тэнхим (1991-2002 он)

      БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 11 сарын 16 өдрийн 154 тоот тогтоолоор АУДэС-ийг АУИС болгож өргөжүүлэхэд 1990 оноос 1995 он хүртэл Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхимийн эрхлэгчээр доцент И.Санжаадорж,  1995 оноос 2008 он хүртэл АУ-ы доктор профессор Л.Галцог нар ажиллаж байв.

 

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Био-Анагаахын Сургуулийн Эмгэг бүтэц үйл судлалын тэнхим(2003-2014 он)

     2003 онд АУИС нь ЭМШУИС болж өргөжихөд Био-АС-ийн Эмгэг судлал Шүүх эмнэлгийн тэнхимийн эрхлэгчээр мөн профессор Л.Галцог ажиллаж байв. 2008 онд АУ-ы доктор Х.Батбаяр ЭСШЭТ-ийн тэнхимийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. 2012 – 2013 оны хичээлийн жилд ЭМШУИС-ийн АУС-ийн бүрэлдхүүнд  Эмгэг судлал Шүүх эмнэлгийн тэнхим шилжиж, тэнхимийн эрхлэгчээр АУ-ы доктор Х.Батбаяр ШШҮХ-ийн Шүүх Эмнэлгийн хэлтсийн даргаар (хавсарсан) ажиллаж байв.

     ЭМШУИС-ийн Удирдах зөвлөлийн хурлын 2014 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн 005 тоот тогтоол, БСШУ-ны сайдын 2014 оны 4 дүгээр сарын 9-ны өдрийн А/134 тоот тушаалаар ЭМШУИС-ийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөхөд Эм Зүйн Сургуулийг  Био-Анагаахын Сургуультай нэгтгэсэн. ЭЗБАС-ийн 12 тэнхимийн нэг нь Эмгэг Бүтэц, Үйл Судлалын тэнхим байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр ШШҮХ-ийн Шүүх Эмнэлгийн хэлтсийн дарга АУ-ы доктор Х.Батбаяр хавсарч ажиллаж байв. 2014 оны 11 сараас 2019 оны 07 сарын 01 нд  Эмгэг бүтэц үйл судлалын тэнхимийн эрхлэгчээр  АУ-ы доктор,  профессор Э.Баярмаа ажилласан.

      2019 оны 07 сарын 02-ноос АШУҮИС-ийн Био-АС-ийн Эмгэг судлал Шүүх эмнэлгийн тэнхим дахин байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр АУ-ы доктор профессор Э.Баярмаа ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА

Эмгэг судлал шүүх эмнэлгийн чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрчимжүүлж, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, эмгэг судлал, эс судлал, эмнэлгийн эрх зүй, шүүх анагаахын чиглэлээр  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  үзүүлдэг үндэсний тэргүүлэх тэнхим байх.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол улсын эмгэг судлал, эс судлал,эмнэлгийн эрх зүй,  шүүх анагаахын салбарын эрдэм шинжилгээ, сургалт болон эрүүл мэндийн үйлчилгээг чанартай үзүүлдэг, олон улсын хамтын үйл ажиллагааг өргөжүүлсэн үндэсний тэргүүлэх тэнхим болоход оршино.

ЗОРИЛГО:

Эмгэг судлал, эс судлал, эмнэлгийн эрх зүй, шүүх анагаахын салбарын сургалт, эрдэм шинжилгээ мэргэжлийн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд манлайлан оролцож, шинжлэх ухааны орчин үеийн технологийн хөгжлийг нутагшуулах, судалгаанд суурилсан, эрүүл мэндийн тусламж үзүүлдэг  тэнхим болон өргөжиж, эмгэг судлаач, эс судлаач, шүүх анагаахын шинжээчийг өндөр ёс зүй, мэдлэг, мэргэжлийн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргах.

ҮНЭТ ЗҮЙЛС

Төрийн өмчит үндэсний их сургуулийн 70 гаруй жилийн түүхэн замнал бүхий тэнхим

Эрдэм судлалын эрх чөлөөг эрхэмлэсэн шилдэг судлаачид, сурган хүмүүжүүлэгчид, манлайлагч  профессорын баг

Сургалт эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний арвин туршлага бүхий хамт олон

Онол практикийн нэгдмэл байдал, уламжлал шинэчлэл, шудрага ёс, ардчилсан зарчим

Тэнхимийн танилцуулга:

     Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхим нь профессор 1, дэд профессор 2, ахлах багш -3, багш -4 гэсэн 10 үндсэн оронтой байна. АУ-ны магистр С.Одсүрэн, Ж.Цэнгэлмаа нар Япон улсад докторын сургалтанд хамрагдаж байна.

     Эрдмийн цол зэргээр: АУ-ы докторын зэрэгтэй багш нарын эзлэх хувь -80%:

Зөвлөх профессор -1: АШУҮИС-ийн “Хүндэт профессор” МУ-ын гавьяат багш АУ-ы доктор профессор Л.Галцог

АУ-ы доктор профессор -1

АУ-ы доктор дэд профессор -3

АУ-ы доктор-4

АУ-ы магистр- 2

 

Сургалт:

      Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхим нь АШУҮИС-ийн суурь боловсролын II дамжаа, бүрэлдхүүн сургуулиудын III, IV дамжааны оюутнуудад эмгэг судлалын хичээл, АУС-ийн  VI дамжаанд шүүх анагаах, эмнэлгийн эрх зүй, анатомийн эмгэг судлалын хичээлүүдийг төгсөлтийн өмнөх сургалтаар зааж байна.

Эмгэг судлал- Ерөнхий болон эрхтэн тогтолцооны эмгэг судлалын хичээлийг анагаахын эрүүл мэндийн суурь боловсролын 2-р дамжаа, хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн 3-р дамжаа, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны эмч бэлтгэх хөтөлбөрийн 3-4-р дамжаанд зааж байна.

Шүүх анагаах, эмнэлгийн эрх зүй- АУС-ийн 6-р дамжаанд ДЭС-ийн сургалтаар, НАСС, УАИ-ийн 4-р дамжаанд шүүх анагаахын хичээл зааж байна.

АШУҮИС-ийн төгсөлтийн сургалт болон Олон Улсын Сайбер Их Сургууль, магистрантур, докторантурын сургалтанд анатомийн эмгэг судлал, шүүх анагаахын хичээлийг  зааж байна.

АШУҮИС-ийн төгсөлтийн дараах сургалтаар анатомийн эмгэг судлалын резидентын сургалт, төрөлжсөн мэргэшлийн сургалтаар “эс ийн эмгэг судлаач эмч” “шүүхийн анагаах ухаан” чиглэлээр удирдан зохион байгуулж байна.

Био-анагаах эс судлаачийн мэргэшүүлэх сургалт, эс ба эд судлалын лабораторийн техникчийн төрөлжсөн мэргэшлийн сургалтыг зохион байгуулж байна.

Эс судлал ба эд судлалын лабораторийн техникчийн төрөлжсөн мэргэшлийн сургалтыг удирдан зохион байгуулан мэргэшүүлж байна.

 

Гадаад харилцаа:

     Тус тэнхимийн багш нар гадаадын их дээд сургуулиудтай  сургалт эрдэм шинжилгээний хамтарсан төсөлт ажил, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

АНУ-ын Johns Hopkins –ын Их Сургуулийн эмэгтэйчүүдийн патологийн тэнхим,

Япон улсын Жичигийн Анагаах Ухааны Их Сургууль- оюутан солилцох хөтөлбөр,

Японы Гунмагийн Их Сургуулийн Төгсөлтийн дараах сургууль,

Японы Dokkyo Medical Univercity-ийн Эмгэг судлалын тэнхим

Japanese Division of International Akademy of Pathology

ХБНГУ-ын Kaufbeuren-Ravensburg –ийн Эмгэг судлалын Институттэй хамтын ажиллагаа

БНСУ-ын Ионсейн Их Сургуулийн эмгэг судлалын тэнхимтэй хамтын ажиллагаа

БНСУ-ын Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмгэг судлалын тасаг,

БНСУ-ын Асан Их Сургуулийн Эмгэг судлалын тэнхим

БНСУ-ын Цитопатологийн Нийгэмлэг,

БНСУ-ын Эмгэг судлаачдын Нийгэмлэг

Япон улсын Токио хотын  “International University of Health and Welfare” Их Сургуульд АУ-ы доктор Д.Эрдэнэцогт, АУ-ы доктор Г.Дариймаа нар ажиллаж байна.

 

Тэнхимийн бүтээлүүд:

Э.Баярмаа, Г.Дариймаа, Л.Галцог.  “Өвчний эмгэг судлалын үндэс-I (Ерөнхий эмгэг судлал)” -2017,2019  сурах бичиг. Хэвлэлийн хуудас 57.5

Л.Саямаа, Б.Туул, Парк Но Вон, О.Сүрэн, Э.Баярмаа. “Эмэгтэйчүүдийн эс судлал” гарын авлага Улаанбаатар хот. 2017 он. Хх 16.5

Г.Дариймаа, О.Сүрэн, Ж.Цэнгэлмаа, Л.Галцог, Э.Баярмаа, “Эрхтэн тогтолцооны эмгэг судлал”. 2-р хэвлэл. 2017 он, гарын авлага.Хх. 63.1.

Оюуны өмч:   Зохиогчийн эрхийн гэрчилгээ-4

Энхбат БАЯРМАА, Ганбат ДАРИЙМАА, Лодон ГАЛЦОГ. “Өвчний эмгэг судлалын үндэс”. Монгол Улсын Зохиогчийн эрхийн гэрчилгээ. Дугаар: 8783. 2017.07.28.

Энхбат БАЯРМАА, Ганбат ДАРИЙМАА, Лодон ГАЛЦОГ, Жамъян ЦЭНГЭЛМАА, Окдоо СҮРЭН. “Эрхтэн тогтолцооны эмгэг судлал” гарын авлага ”. Монгол Улсын Зохиогчийн эрхийн гэрчилгээ. Дугаар: 8783. 2017.07.28.

Энхбатын БАЯРМАА, Чойжилжавын Энхтуул. “Ураг болон нярайд зонхилон тохиолддог өвчнүүдийн эмгэг судлалын онцлог”. Монгол Улсын Зохиогчийн эрхийн гэрчилгээ.  Дугаар: 8788, 2017.07.28  Л.Галцог, Э.Баярмаа.

Лхагвадорж САЯМАА, Окдоо СҮРЭН, ПАРК НО ВОН, Энхбат БАЯРМАА, Балдандорж ТУУЛ. “Эмэгтэйчүүдийн эс судлал” гарын авлага. Монгол Улсын Зохиогчийн эрхийн гэрчилгээ. Дугаар: 8968, 2017.02.01

 

Тэнхимд хэрэгжүүлж буй  эрдэм шинжилгээний төсөлт ажлууд:

     Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхимд хэрэгжүүлж буй төсөлт ажил:  Төсөлт ажил- 4

 

Олон улсын хамтарсан төсөлт ажил:(2 төсөл)

Co funded by the Erasmus +Programme of the European Union. Improvement of Research and Innovation skills in Mongolian Universities. 2018-2021. Project Grantholder: Universidad de Las Palmas de Gran Canaria. Европын Холбооны Улсын санхүүжилттэй ERASMUS + ARROW improvement of research and innovation skills in Mongolian Universities төслийн АШУҮИС-ийн багийн ахлагч БАС-ийн ЭСШЭТ-ийн тэнхимийн эрхлэгч АУ-ы доктор, профессор Э.Баярмаа, АУ-ы доктор Л.Саямаа нар ажиллаж байна. Европын Холбооны санхүүжилттэй ERASMUS+ARROW Монголын их дээд сургуулиудын судалгаа, инновацыг сайжруулах төсөл. Испани Улсын “LAS PAL-MAS DE GRAN CANARIA” Их сургуулийн баг, Польш Улсын “SZCZECIN” Их сургуулийн баг, Португаль улсын “PORTO” их сургуулийн баг, Монгол улсын 11 их дээд
сургуулийн баг ажиллаж байна. Санхүүжилт: 31500 евро. 2018-2021 онуудад хэрэгжиж байна.

Швейцарын “Sight and Life”-Шим тэжээлийн сан” ОУ-ын байгууллагын санхүүжилтээр Харвардын Эрдэм Шинжилгээ Судалгааны нэгж “MHI” байгууллага БАС-ийн ЭСШЭ-ийн тэнхимийн  хамтарсан “Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин суурьшигчдын хоол хүнсний сонголтод нөлөөлөх  хүчин зүйлсийг судлах нь”сэдэвт судалгааны төсөлт ажил. Төсөлт ажлын зөвлөхөөр АУ-ны доктор профессор Э.Баярмаа ажиллаж байна.Санхүүжилт: 10500 доллар. Төслийн санхүүжилт хийгдэж, судалгааны арга аргачлалыг АШУҮИС-ийн Био-анагаахын эрдмийн зөвлөлийн хурлаар 2019.11.20 нд хэлэлцүүлэн ЭМЯ-ны Ёс Зүйн Хорооны хурлаар хэлэлцүүлэв. Судалгааны баг дата цуглуулах үйл ажиллагааг эхлүүлэв.Төсөв: 10000 доллар судалгааны баг гэрээний дагуу дата цуглуулж байна.

 

АШУҮИС-ийн ШУТДС-ийн санхүүжилттэй төсөл: (2 төсөл)

АШУҮИС-ийн ШУТД Сангийн “ Улаанбаатарын хүн амын дунд тохиолдож буй бамбайн булчирхайн зангилаат эмгэгийг ялган оношлох асуудалд” 2017-2019 он. Төслийн удирдагч: АШУҮИС, БАС, ЭСШЭ-ийн тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор, профессор Э.Баярмаа. Санхүүжилт: 59.510.000 төгрөг. “Улаанбаатарын хүн амын дунд тохиолдож буй бамбай булчирхайн зангилаат эмгэгийг ялган оношлох асуудалд” төслийн үр дүнгийн даалгавраас дурдвал: АУ-ны 1 магистр хамгаалсан, БА-ийн бакалаврын дипломын судалгааны ажил -3 хамгаалсан байна. Одоо 1 магистрант, 1 докторантын судалгааны ажлын үр дүн гарсан. Монгол хэл дээр өгүүлэл- 4, илтгэл Гадаадад  ОУ-ын хуралд  1 илтгэл, дотоодын ОУ-ын хуралд 1, үндэсний хэмжээний хуралд -5 хэвлэгдсэн байна.

АШУҮИС-ийн ШУТД Сангийн “Монгол хүнд тохиолдож буй зарим хорт хавдрын эдэд  PD-1/PD-L1  нийлэгжлийг тодорхойлох, дархлаа эмчилгээний суурь судалгаа” 2020-2022  он. Төслийн удирдагч: АШУҮИС, БАС, ЭСШЭ-ийн тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор, профессор Э.Баярмаа. Санхүүжилт: 40.000.000 төгрөг. Төслийн даалгаврын хүрээнд 3 магистрант, 1 бакалаврын дипломын судалга

Холбоо барих

Эмгэг судлал, шүүх эмнэлэгийн тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл хаяг: bayarmaa.e@mnums.edu.mn

Хаяг: С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648, Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Био-Анагаахын сургууль