Био-Анагаахын Сургууль

Эмгэг физиологийн тэнхим

 

Тэнхимийн түүхэн товчоо

     Монгол Улсын Их Сургуулийн Хүн эмнэлгийн факультетид 1943 онд Физиологийн тэнхим анх байгуулагдан хүн эмнэлгийн ангийн оюутнуудад хүний физиологи, улмаар 1944 оноос Эмгэг физиологийн хичээлийг анх зааж эхэлсэн.Тухайн үеийн сургуулийн бодлого, боловсон хүчний нөөц, сургалтын онцлог зэрэг нөхцөл байдлаас улбаалан өнгөрсөн хугацаанд физиологи, эмгэг физиологийн салбар удаа дараа хамтран нэгдэх, эсвэл бие даасан тэнхим хэлбэрээр ажиллаж ирсэн нь энэхүү 2 тэнхим түүхийн жимээр салшгүй холбоотой болохыг илтгэж байдаг.

 

 Зураг 1. Эмгэг физиологийн тэнхимийн түүхэн товчоо

 

     Монгол Улсын Их Сургуулийн Хүн эмнэлгийн факультетад 2 тэнхим нэгдсэн байх үед үндэсний ууган мэргэжилтнүүд Доцент Б.Од (1953-1984 он), доктор Н.Гүржав (1953-1958 он), Доцент Ц.Дугарням (1954-1958, 1962-1969 он), Анагаах Ухааны Их Сургууль (АУИС)-ийн хүндэт профессор доцент Т.Батсүх (1955- 1965 он), АУ-ы доктор, доцент Л. Бадамханд (1957-1962, 1966-1971, 1976-1991 он), Ж.Аминдаваа (1957-1965 он) нар физиологи, эмгэг физиологийн хичээлийг зааж байлаа.

 

Зураг 1. Физиологийн тэнхимийн хамт олон сургалтын шинэ арга нэвтрүүлж байгаа нь 1986 он. Өвөр эгнээнд баруун гар талаас: Б.Од, Г.Дашзэвгэ, Т.Зэвгээ, Л.Бадамханд. Арын эгнээнд баруун гар талаас: С.Хандсүрэн, Л.Лхагва, Ц.Цэрэгмаа, Ц.Лхагвасүрэн, И.Пүрэвдорж, Г.Батмөнх, Г.Сүхбат, Б.Баярт, Т.Цэдэндогоо нар

 

     Түүхэн хугацаанд тус тэнхимийн багш нараас 37 багш Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалж, 60 гаруй магистр төрүүлсэн байна. Тэнхимийн багш нарын санаачилгаар олон улсын чанартай дараах хурал, семинарыг амжилттай зохион байгуулсан.

Тэнхим сүүлийн жилүүдэд Монголын Харшил судлалын нийгэмлэгтэй хамтран АУ-ы доктор, профессор С.Мөнхбаярлах багшийн санаачилгаар жил бүр Харшил  судлалын олон улсын хуралыг амжилттай зохион байгуулдаг.

2013 оноос Монголын залуу эрдэмтдийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг О.Зэсэмдорж багшийн удирдлага дор жил бүр амжилттай зохион байгуулж байна

2018 оноос Европын холбооны санхүүжилтээр “Improvement of Research and Innovation skills in Mongolian Universities” төслийн хүрээнд АУ-ы доктор, дэд профессор Ш.Үүртуяа нар нь эрдэм шинжилгээний чиглэлээр цахим хэлбэрээр 8 удаагийн сургалт, семинар зохион байгуулан давтагдсан тоогоор АШУҮИС-ийн 61 судлаач, багш нарыг сургалтад хамруулсан.

2019 онд “Current situation of infertility in Mongolian and novel assisted reproductive technology” сэдэвт хурлыг АУ-ы доктор, дэд профессор Э.Одхүү багшийн санаачилгаар зохион байгуулсан.

 

Тэнхимийн сургалт, эрдэм шинжилгээнд нэвтрүүлсэн технологи

 

Эмгэг физиологийн багш нарын хэвлэн нийтэлсэн сурах бичиг

1965 онд Доцент Б.Од, Т.Зэвгээ нар “Эмгэг физиологийн дадлагын хичээлийн гарын авлага”, 1975 онд Д.Цэдэв, Б.Од, Т.Зэвгээ нар “Ерөнхий эмгэг судлал” сурах бичиг, 1977 онд А.А.Подкользин, Б.Од нар “Сборник методических разработок к лекционному курсу по патологической физиологии” эмгэг физиологийн гарын авлага хэвлүүлэн сургалтанд нэвтрүүлжээ.

1984 ондА.А.Подкользин, Б.Од, В.А.Томилец нарын бичсэн“Учебно-методическое руководоство к практическим занятиям по курсу патологической физиологии” зэрэг эмгэг физиологийн хичээлийн гарын авлага хэвлүүлэн сургалтад нэвтрүүлсэн байна.

1996 онд АУИС-ийн сургалт төрөлх хэл дээр явагдах болсонтой холбогдуулан Т.Зэвгээ, Ц.Цэрэгмаа, Ц.Лхагвасүрэн нар “Эмгэг физиологийн дадлагын хичээлийн гарын авлага” хэвлүүлжээ.

1997 онд Т.Зэвгээ нарын Эмгэг физиологийн хичээлийн сорилын эмхэтгэлийг бичиж сургалтад нэвтрүүлсэн нь тус мэргэжлийн чиглэлээр гарсан анхны Монгол гарын авлагууд байлаа. Эдгээр гарын авлага нь өнөөг хүртэл шинэчлэгдэн хэвлэгдэж сургалтанд хэрэглэгдсээр байна.

2004 онд Профессор Ц.Лхагвасүрэн, Т.Зэвгээ, Ц.Цэрэгмаа, С.Мөнхбаярлах нар “Хүний эмгэг үйл судлал” сурах бичгийг бичиж хэвлүүлэн эмгэг физиологийн сургалтад нэвтрүүлсэн нь анхны, үндсэн сурах бичиг болж, 2010, 2015 онд шинэчлэн хэвлүүлсэн байна.

2004 онд Профессор Ц.Цэрэгмаанар Нүүр ам судлалын эмчийн ангид зориулсан “Эмгэг үйл судлал” анхны сурах бичиг, “Эмгэг үйл судлалын хичээлийн дадлага, тест” бичиж цогцоор нь сургалтад нэвтрүүлснээр уг ангийн сургалт мэргэжилд чиглэгдэн бүрэн шинэчлэгдсэн.

2005 онд БНСУ-ын Ионсейн Их Сургуулийн Боловсролыг дэмжих хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр АУ-доктор, дэд профессор С.Мөнхбаярлах нар “Харшил судлал” анхны сурах бичгийг бичиж хэвлүүлэн сургалтад нэвтрүүлжээ.

2017 онд Т.Зэвгээ, Ц.Лхагвасүрэн, С.Мөнхбаярлах, Ц.Цэрэгмаа, Н.Эрдэнэхүү, М.Мөнхзол, Л.Мөнхтулга, Э.Одхүү “Эмнэлзүйн эмгэг физиологи” сэдэвт номын хэвлэн нийтлүүлсэн.

 

Сургалт, эрдэм шинжилгээнд нэвтрүүлсэн шинэ арга туршлага

1997 онд Эмгэг физиологийн тэнхим нь тэнхимийн эрхлэгч Т.Зэвгээ багшийн санаачилга, идэвхтэй үйл ажиллагааны дүнд Улсын Клиникийн Төв Эмнэлгийн Харшил судлалын кабинеттай хамтран ажиллах болсон. Ингэснээр 1998 онд Эмгэг физиологийн тэнхимийн эрхлэгч Т.Зэвгээгийн дэмжлэгтэйгээр багш С.Мөнхбаярлахын санаачилгаар Харшил-Астма сургалт, судалгааны лаборатори байгуулсан. 1999-2000 онд тус тэнхимд хэрэгжсэн Монгол- Финландын хамтарсан төслийн хүрээнд өргөтгөн тохижуулсан.

2000 онд Австрали улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар Үйл оношийн лабораторийг байгуулав. Уг лаборатори нь АУИС-ийн захирал  профессор Ц.Лхагвасүрэн, Тэнхимийн эрхлэгч профессор Т.Зэвгээ, багш С.Мөнхбаярлахын нарын санаачилгаар байгуулагдаж, 2000-2003 онд багш Н.Эрдэнэхүү, 2003-2010 онд багш Э.Одхүү хариуцан ажиллаж байлаа.

2010 онд Эмгэг физиологийн сургалтын орчинг сайжруулах, сургалтад орчин үеийн сургалтын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор Аудио-Визуаль сургалтын танхимыг тэнхимийн эрхлэгч С.Мөнхбаярлахын санаачилгаар тэнхимийн хамт олны оролцоотой байгуулсан. Эмгэг физиологийн сургалтад “Аудио-Визуал сургалтын танхим”-ыг шинээр байгуулж орчин үеийн арга технологи нэвтрүүлэн ажиллаж байжээ. Улмаар 2010 онд  Эрүүл ба Эмгэгфизиологийн тэнхим нь ЭМШУИС-ийн Био-Анагаахын сургуулийн “Шилдэг тэнхим”-ээр шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан.

Тэнхимийн сургалтын орчинг сайжруулах, сургалтыг интерактив хэлбэрээр үр дүнтэй явуулах, орчин үеийн сургалтын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх  зорилгоор 2011 онд “Интерактив сургалтын танхим”-ыг тэнхимийн хамт олны оролцоотой байгуулсан.

2012 онд ЭМШУИС байгуулагдсаны 70 жилийн ойн босгон дээр Тэнхимийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлтэй уялдуулан ЭМШУИС-ийн захиргаа, захирал Академич Ц.Лхагвасүрэн, Био-Анагаахын сургуулийн захиргаа, захирал профессор Г.Батбаатар нарын дэмжлэгээр “Насжилт судлал-Үйл онош”-ийн лаборатори байгуулан судалгаа, сургалт, эмнэлэг үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү лаборатори нь сургуулийн болон тэнхимийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлд нийцсэн сургалт, судалгаа, эмнэлэг үйлчилгээний зориулалт бүхий орчин үеийн үйл оношийн лаборатори боллоо.

2015 онд АШУҮИС-ын эрхэм зорилгын хүрээнд захирал Г.Батбаатарын дэмжлэгээр сургуулийн анхны гарааны компани болох Өөжин Мед үр шилжүүлэн суулгах төвийг АУ-ы доктор, дэд профессор Э.Одхүү багшийн санаачилгаар байгуулан ажиллаж байжээ.

2021 онд АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатарын санаачилгаар эрдэм шинжилгээ, судалгааг дэмжих зорилгоор Биоанагаахын хүрээлэн байгуулагдан, Тархи судлалын лабораторийн эрхлэгчээр АУ-ы доктор, дэд профессор Ш.Үүртуяа ажиллаж байна.

 

Оюутанд чиглэсэн туршлага

2000 онд “Залуу эмгэг физиологич” оюутны клубийг Н.Эрдэнэхүү багшийн удирдлага дор зохион байгуулж 2002 оноос Б.Одын нэрэмжит клуб болж одоог хүртэл оюутан залуучуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, эрдэм судлалын ажлыг дэмжин идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Клуб удирдсан багшаар 2003-2012 онд АУ-ы доктор, дэд профессор Э.Одхүү багш, 2012-2015 онд АУ-ы доктор Б.Номундарь багш, 2015 оноос тэнхимийн багш АУ-ы магистр Н.Түвшинбаяр нар удирдан ажиллаж байна.

Эмгэг физиологийн тэнхимийн багш АУ-ы доктор Л.Мөнхтулгын  санаачилгаар 2008 онд тэнхимийн дэргэд оюутны “Лидер” клуб байгуулагдан, жил бүрийн 9 сард Лидер Фестиваль арга хэмжээг тогтмол зохион идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Тус тэнхимийн дэргэд “Харшил судлаач оюутны клуб”-ыг С.Мөнхбаярлах багшийн санаачилгаар 2009 онд байгуулан “Шигтгээ” цуврал сургалт семинарыг тогтмол зохион байгуулж идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон.

2019 онд Тэнхимийн багш М.Мөнхзолын санаачилгаар “Залуу Эмгэг физиологич” клубийн оюутнуудын хамтаар анагаахын чиглэлээр суралцдаг бүх их дээд сургуулиудын дунд үндэсний хэмжээний Эмгэг физиологийн анхдугаар олимпиадыг амжилттайгаар зохион байгуулсан.

 

Эмгэг физиологийн тэнхимийн өнөөгийн бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор, дэд профессор Ш.Үүртуяа (2010 оноос багш, тэнхимийн эрхлэгчээр)

АУ-ы доктор, профессор М.Мөнхзол (1992 оноос)

АУ-ы доктор, дэд профессор Э.Одхүү (2004 оноос)

АУ-ы доктор, ахлах багш О.Зэсэмдорж (2010 оноос)

АУ-ы доктор, ахлах багш Б.Номундарь (2012 оноос)

АУ-ы магистр Э.Аригбөх (2013 оноос)

Туслах ажилтан Ж.Тамир (1999 оноос)

 Тэнхимийн ахмад багш нар бид бүхний бахархал билээ.

 

Тэнхимээс төрсөн алдартнууд

 Монгол улсын хөдөлмөрийн баатар

П.Нямдаваа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Академич, Анагаахын Шинжлэх Ухааны доктор, Профессор, “Хүндэт доктор”

 

Ардын багш

Ц.Лхагвасүрэн, Монгол улсын Ардын багш, Академич, Анагаахын Шинжлэх Ухааны доктор, Профессор (2021 онд)

 

Монгол улсын гавьяатууд

Т.Зэвгээ, Монгол улсын Гавьяат багш (2005 онд), АУ-ы доктор, Профессор

П.Нямдаваа, Эрүүлийг Хамгаалахын Гавьяат ажилтан (2007 онд), Академич, Анагаахын Шинжлэх Ухааны доктор, Профессор, “Хүндэт доктор”

Ц.Лхагвасүрэн, Эрүүлийг Хамгаалахын Гавьяат ажилтан (2009 онд), Академич, Анагаахын Шинжлэх Ухааны доктор, Профессор

Ц.Цэрэгмаа, Монгол улсын Гавьяат багш (2021 онд), АУ-ы доктор, Профессор

 

Тэнхимээс төрсөн академичид

Монголын улсын ШУА-н гишүүн – Академичид – 4

1.П.Нямдаваа- Академич

2.Л.Лхагва -Академич

3.Ц.Лхагвасүрэн-Академич

4.Б.Баярт-Академич

 

Тэнхимээс төрсөн профессорууд

     Тус тэнхимээс нийт 16 профессор төрсөн байна (Г.Дашзэвэг, П.Нямдаваа, Л.Лхагва, Г.Батмөнх, Ц.Лхагвасүрэн, Т.Зэвгээ, И.Пүрэвдорж, Г.Сүхбат, Ц. Цэрэгмаа, Б.Баярт, Ц.Эрдэнэсамбуу, Н.Хүрэлбаатар, С.Мөнхбаярлах, М.Мөнхзол, Л.Мөнхтулга)

 

Тэнхимээс төрсөн дэд профессорууд

Дэд профессорууд 27 (Э.Донгиндоо, Б.Од, Ц.Дугарням, Т.Батсүх, Н.Гүржав, Г.Дашзэвэг, П.Нямдаваа, Л.Лхагва, Т.Зэвгээ, Г.Батмөнх, Ц.Лхагвасүрэн,  Ц.Цэрэгмаа, Ц.Эрдэнэсамбуу, Л.Бадамханд, И.Пүрэвдорж, Г.Сүхбат,  Б.Баярт, Г.Отгон, С.Мөнхбаярлах, Н.Хүрэлбаатар, П.Дагвасүрэн, Ц.Цэцэгмаа, М.Мөнхзол, Н.Эрдэнэхүү, Э.Одхүү, Б.Дамдиндорж,  Ш.Үүртуяа)

 

Манай тэнхимээс төрсөн төрийн  түшээд болон удирдах  ажилтнууд

БНМАУ-ын Ардын их хурлын депутат Г.Дашзэвэг (2 удаа)

Монгол улсын ИХ-ын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн П. Нямдаваа

МАХН-ын Төв хорооны хэлтсийн эрхлэгч, орлогч эрхлэгч Г.Дашзэвэг

Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа,

Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх П. Нямдаваа, Л.Лхагва нар

Эрүүл мэндийн дэд сайд Г.Дашзэвэг

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар

Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн дарга нар Ж.Аминдаваа, Г.Буян-Өлзий, Г.Батмөнх, О.Амарцэнгэл, Б. Баярт

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлагийн дарга Г.Дашзэвэг, Ч. Наранбаатар

Монголын Анагаах Ухааны Академийн ерөнхийлөгч П. Нямдаваа

Монголын Анагаах Ухааны Академийн Ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэн

МУ-ын ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, ШУА-ийн Тэргүүлэгч гишүүн Ц.Лхагвасүрэн

ШУА-ийн дэргэдэх АШУ-аар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга Академич П.Нямдаваа,Академич Ц.Лхагвасүрэн

Монголын Анагаах Ухааны Академийн дэд ерөнхийлөгч Л.Лхагва

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирал Ц. Лхагвасүрэн

АУИС-ийн МАХН-ын хорооны дарга Т. Зэвгээ (1976-1989), И.Пүрэвдорж (1990-1992) нар

Тус сургуулийн дэд захирлууд Ц. Дугарням, Г.Дашзэвэг, Т. Батсүх

Бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Т.Батсүх, С.Мөнхбаярлах, Н.Хүрэлбаатар нар

Тус сургуулийн Деканууд Б. Од, Г.Батмөнх, Г.Дашзэвэг

ЭМШУИС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга Ц.Лхагвасүрэн

АУ-аар PhD Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга профессор Ц.Лхагвасүрэн

ЭМШУИС-ийн Эрдмийн зөвлөлийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга нар Г.Дашзэвгэ, Г.Батмөнх, Г.Сүхбат

Хавдар судлалын үндэсний төвийн захирал АУ-ы доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү

АШУҮИС-ийн захирал АУ-ы доктор, профессор Н.Хүрэлбаатар

АШУҮИС-ийн гадаад харилцаа, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал АУ-ы доктор, дэд профессор Б.Дамдиндорж

АШУҮИС-ийн зөвлөх МУ-ын Ардын багш, Төрийн соёрхолт, Академич, Анагаахын Шинжлэх Ухааны доктор, Профессор Ц.Лхагвасүрэн

 

     Тэнхимийн үе үеийн туслах ажилтнууд

Тэнхимийн ажилд өндөр хувь нэмэр оруулж, тэнхимийн  арын албанд ажилласан болон ажиллаж буй туслах ажилтнууд: Б.Шар, Д.Хандсүрэн, Л.Лувсаншарав, С.Цэндсүрэн, Т.Чинбат, Б.Өлзийсүрэн, Г.Жамсран, М.Намшир, Л.Бадамханд, О.Батсуурь, Д.Долгорсүрэн, Ц.Долгоржав, Б.Цэрэнбалжир, Г.Буян-Өлзий, Н.Хумбаа, Г.Гарам, Н.Адинаа, Ш.Норжмаа, Т.Цэдэндогоо, С.Хандсүрэн, Н.Оточ, Ц.Өлзийсүх, Л.Даваа, Л.Наранцэцэг, Ж.Тамир.

Холбоо барих

Эмгэг физиологийн тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл хаяг: uurtuya@mnums.edu.mn

Хаяг: С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648, Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Био-Анагаахын сургууль