Био-Анагаахын Сургууль

Физик, мэдээлэл зүйн тэнхим

Тэнхимийн түүх

   АУДэС-ийн Анагаахын физик, биофизикийн сургалтыг 1974 он хүртэл МУИС-ийн Ерөнхий физик ба Биофизикийн тэнхимүүд хариуцан явуулж байв.

  Анагаах Ухааны Дээд Сургуулийн реакторын тушаалаар 1975 онд мэргэжлийн 2 багш, сургалтын лабораторийн 4 өрөөтэйгээр өөрийн сургууль дээр сургалтыг явуулж эхлэснээр тус тэнхимийн суурь тавигдсан. 1983 онд БНМАУ-ын АБЯ-ны Сайдын 1983 оны тушаалаар Физик-Химиийн тэнхимийг 8 багш 2 лаборантийн орон тоотой бие даалган байгуулж, тэнхимийн эрхлэгчээр ахлах багш Н.Дамдинсүрэнг томилон ажилуулжээ. 1984 оноос Физикийн тэнхим, 1991 оноос Био-физикийн тэнхим, 2002 оноос Анагаахын физик мэдээлэл зүйн тэнхим, 2014 оноос Ерөнхий эрдмийн тэнхим, 2019 оноос Физик мэдээлэл зүйн тэнхим болж өргөжсөн. Тэнхимийн эрхлэгчээр Н.Дамдинсүрэн (1984-1988), Дэд эрдэмтэн К.Окас (1991-1992), Доктор, профессор Л.Ажнай (1992-2010, 2014-2018), Доктор, дэд профессор С.Баттулга (2010-2014, 2018-2019) ажиллаж байв.

  Багшаар Н.Дамдинсүрэн (1974-2002), С.Дамдинсүрэн (1975-1980), Ж.Гомбожав (1971-2004), Ц.Сүхбаатар (1980-2012), Н.Мөнхцэцэг (1985-2005), К.Окас (1990-1992), С.Баярсайхан (1990-1995), Д.Нарандалай (1998-2001), Н.Амартүвшин (2000-2002), Ц.Оюунчимэг (2001-2008), Б.Цогбадрах (2002-2006), С.Баяртайван (2001-2002), Д.Цогтбаяр (2006-2008), Ш.Энхээ (2006-2008), Д.Мөнх-Очир (2011-2014), Б.Ганчөдөр (2011-2014) Э.Доржпагма (2011-2017),  Р.Оюунбилэг (2001-2020) нар хичээлийн туслах ажилтнаар н.Цэндсүрэн, н.Энх-Амгалан, н.Бүрнээ, Л.Долгор, Б.Михлай, Н.Памсүрэн  нар ажиллаж байжээ. 

Тус тэнхим нь профессор 1, дэд профессор 1, ахлах багш 3, багш 6, дадлагажигч багш 1, хичээлийн туслах ажилтан 1 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

 

Физик мэдээлэл зүйн тэнхимийн эрхлэгч:

Л.Пүрэвдолгор  /Доктор/

Ахлах багш нар:

Доктор, профессор Л.Ажнай, доктор, дэд профессор С.Баттулга, доктор Л.Жаргалбат, магистр Ч.Баасандорж

Багш нар: 

Доктор Ц.Жавзмаа, магистр Т.Ахыт, магистр Ч.Галбадрах, магистр Одгэрэл, магистр Т.Цэрэнлхам,

Дадлагажигч багш:

Магистр Г.Бат-Эрдэнэ

Хичээлийн туслах ажилтан:

Б.Байгаль

 

Судалгааны ажлын чиглэл

  • Эсийн биофизик , Иончлогч биш цацрагийн биофизик үйлчлэл
  • Биологийн загварчлал
  • Системийн динамик загвар, Багцын онол
  • Нанотехнологи, биоматериалын бүтцийн судалгаа
  • Анагаахын өгөгдөл боловсруулах, өгөгдөл тандалт
  • Тооцон бодох математик, математик програмчлал, оюутны хөгжил
  • Эмнэлгийн мэдээллийн систем, загварчлал
  • Электроник, Автоматжуулалт

Холбоо барих

Физик, мэдээлэл зүйн тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл хаяг: purevdolgor@mnums.edu.mn

Утас:11-329065
Факс: 976-11-329065

Хаяг: С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648, Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Физик, мэдээлэл зүйн тэнхим 413 тоот