АШУҮИС-ийн 2016 оны 9-р сарын 6-ны өдрийн тушаалаар ЭЗБАС-ийн дэргэд “Харилцааны ур чадварын тэнхим” байгуулагдсан.
Тэнхим байгуулагдах суурь тавигдсан тухай түүх, оруулсан хувь нэмэр
2003-2008 ЭМШУҮИС-ийн МДИ-ийн Сувилахуйн тэнхим
ЭМШУИС-ийн захирлын 2003 оны 1-р сарын 3 ны өдрийн А/01 тушаалаар Мэргэжил Дээшлүүлэх Институтын дэргэд Сувилахуйн тэнхим байгуулагдсан. Ирээдүйн эмч болох оюутнуудад эмч, сувилагчийн хамтын ажиллагааны тухай, сувилахуйн шинжлэх ухааны тухай ойлголтыг бий болгоход бүтээлч олон ажлыг хийж чадсан. Тус тэнхимийн эрхлэгчээр Анагаах Ухааны доктор С.Наранчимэг, үндсэн багшаар О.Сарантуяа, АУ-ны магистр Д.Дашдаваа,СУ-ны магистр Д.Отгонцэцэг МДИ-ийн сувилахуйн шаталсан бакалаврын сургалтын анхны төгсөгч В.Даваахүү, С.Оюунцэцэг, Сувилахуйн ухааны магистр Д.Солонго, , цагийн багшаар С.Нармандах, Д.Оюунмаа, туслах ажилтнаар О.Сугармаа нар тус тус ажилласан.
2009-2014 ЭМШУИС-ийн АУС-ийн Мэргэжлийн суурь ур чадварын тэнхим
ЭМШУИС-ийн захирлын 2009 оны 1-р сарын 3-ны өдрийн А/19 тоот тушаалаар Анагаах Ухааны Сургуулийн Мэргэжлийн Суурь Ур Чадварын тэнхим болон дахин байгуулагдаж тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор С.Наранчимэг томилогдож, багшаар О.Сарантуяа, С.Нармандах, Д.Отгонцэцэг, О.Халиун, Э.Энхтамир, цагийн багшаар Г.Бямбасүрэн, Ж.Мөнхханд, Ш.Цэрмаа нар тус тус ажилласан. Тэнхимийн багшаар Д.Баярмаа, М.Сүрэнчимэг нар 2013 оноос ажилласан. 2014-2016 АШУҮИС-ийн Ерөнхий мэргэжлийн тэнхимтэй нэгдэж Ерөнхий мэргэжил, суурь ур чадварын тэнхим болон өргөжсөн. Тус тэнхим нь Өрхийн, Суурь ур чадварын гэсэн 2 багтайгаар үйл ажиллагаагаа явуулсан.
Алсын хараа:
Эерэг хандлага-Эрүүл харилцаа
Тэнхимийн бүрэлдэхүүн:
Тэнхимийн эрхлэгчээр Анагаах Ухааны доктор, профессор С.Наранчимэг, багшаар Анагаах ухааны доктор Д.Баярмаа, Докторант Д.Отгонцэцэг, С.Нармандах, дадлагажигч багшаар магистрант Ц.Өрнөхбаяр, гэрээт багшаар ГССҮК, ЭХЭМҮТ, СХДНЭ , ТТБХНЭ, Номун эмнэлэг , АӨСТ, ХСҮТ, СЗКЭ, СЭМҮТ, Ачтан эмнэлэг, УГТЭ, Хан-Уул НЭ, СонгдоУБ эмнэлэг, СЭМҮТ, АШУҮИС-ийн СБЗГ-ын арга зүйч, Их сургуулийн эмнэлгийн сувилагч нар гэрээт багшаар ажилладаг.
Тэнхимийн дэргэд ажиллалдаг оюутны клуб
“BVVM- Хувь хүний хөгжил
“Хандлага,Харилцаа, Хөгжил- 3Х клуб
“Эмнэлгийн мэргэжилтний чадвар”
Тэнхимийн эрхлэгч
И-мэйл хаяг: naranchimeg@mnums.edu.mn
Хаяг: С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648, Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Био-Анагаахын сургууль