Гадаад хэлний тэнхим нь гадаад хэлний зохих мэдлэг, чадвартай боловсон хүчин бэлтгэх, тэдний хэлний боловсролыг цаашид гүнзгийрүүлэх, орон судлалын хичээлийг давхар судлан, мэргэжлийн ном сурах бичиг, мэдээлэл ашиглах арга барил эзэмшүүлэх зорилго бүхий байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, өсөж яваа тэнхмүүдийн нэг юм.
Тэнхимээс оюутны хэл сурах эрмэлзлийг хөхүүлэн дэмжих, урамшуулах зорилгоор янз бүрийн уралдаан тэмцээн тогтмол зохион явуулдаг ба тэнхмийн багш нар хичээл заах ур чадвараа дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд идэвхтэй оролцох, англи хэлийг чанартай сайн заахад ихээхэн ач холбогдол өгч ажилладаг. Тус тэнхим нь хэл заах олон жилийн туршлагатай ба өөрсдийн ном, бүтээлийн арвин сантай.
Улам бүр даяарчлагдаж байгаа энэ ертөнцөд дэлхийн жишигт нийцэхүйц эмнэлгийн боловсон хүчин бэлтгэхийн тулд сургалтын агуулга, хөтөлбөрөө улам баяжуулан, төгсөлтийн өмнөх ба төгсөлтийн дараах ангиудад англи хэлний сургалт явуулахаас гадна мэргэжлийн болон анхан, дунд, гүнзгий шатлалын дамжаа хичээллүүлдэг.
2019-2020 оны хичээлийн жилд Гадаад хэлний төвд 15 англи хэлний багш нар сургалт явуулж байгаагаас 6 ахлах багш, 6 тэнхимийн багш, 3 дадлагжигч багш ажиллаж байна.
АНУ-ын TOEFL –н төв
Brigham Young University Hawaii
Олон Улсын Энэрлийн Байгууллага
Peace Corps
Сорос (Mонголын нээлттэй хүрээлэн)
Тэнхимийн эрхлэгч
И-мэйл хаяг: aldarmaa@mnums.edu.mn
Хаяг: С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648, Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Гадаад хэлний тэнхим 318 тоот