МАХН-ын Төв Хорооны 1961 оны 5-р сарын 17-ны 179 тоот тогтоол, БНМАУын Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 8-р сарын 16-ны өдрийн 431 тоот тогтоолоор МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетыг 1961-1962 оны хичээлийн жилээс Анагаах Ухааны Дээд Сургууль болгон өргөтгөн ЭХЯ-нд харьяалуулсан байдаг. 1981онд Анагаах Ухааны Дээд Сургууль байхад үед шинээр цэргийн тэнхимээс үндэслэн БИЕИЙН ТАМИРЫН тэнхим байгуулагдсан түүхтэй.
Одоогоор АШУҮИС-ийн Био-АС-ийн Биеийн тамирын тэнхимийн 6 багш, 1 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. БТ Тэнхимийн эрхлэгч Б.Дашдэлгэр /ОУХМ/, Ахлах багш Н.Сүхбаатар /Дэд процессор, ОУХМ/, ахлах багш Х.Цэрэнвандан /Доктор, С/М/, багш П.Мөнхзул / С/М/, багш Г.Энхбаяр /С/М/, багш Ч.Мөнхбат, ажилтан Н.Оюунцэцэг.
Биеийн тамирын тэнхим нь үндсэн 6 багшийн бүрэлдэхүүн, 1 ажилчин тус тус ажиллаж байна.
АШУҮИС-ийн 6 бүрэлдэхүүн сургуулиудын 1-р курсийн оюутнуудад Биеийн тамирын хичээл нь эрүүл ахуйн үндэс, өөрөө өөрийгөө эрүүлжүүлэн чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, оюутны ядаргаа биеийн алжаал тайлах чиглэлээр 2 багц цагийн хичээл сургалтыг явуулж байна.