kuşadası escort kayseri escort kocaeli escort
mn
mn
АШУҮИС

Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль

Эрхэм зорилго:

Олон улсын хөгжлийн нийтлэг хандлага, бүс нутгийн болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, сургалт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдлийг хангасан, мэдлэгт суурилсан, нийгэмд өрсөлдөх чадвартай эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг, орон нутаг дахь Монгол Улсын Анагаах Ухааны тэргүүлэх салбар их сургууль болох.

Алсын хараа

Эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд олон улсын хэмжээнд манлайлагч их сургуулийн орон нутаг дахь салбар их сургууль байх.

Зорилго

Шинжлэх ухаан, технологийг эрчимтэй хөгжүүлж, судалгаанд суурилсан салбар их сургууль болон өргөжиж, өндөр ёс зүй, мэдлэг, мэргэжлийн ур чадвартай, мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах.

Үнэт зүйл

- 56 жилийн түүхэн замнал - Уламжлал ба шинэчлэл - Мэргэжлийн үнэ цэнэ - Эрдмийн зэрэг бүхий мэргэжилтэй боловсон хүчин -Хүний ба оюуны хөгжил - “Мандах наран” түшиц эмнэлэг - Төгсөгч шавь нарын амжилт

     Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль нь 1962 онд Анагаах Ухааны Дунд Сургууль нэртэйгээр БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 200 дугаар тогтоолоор 5 анги, 120 оюутан, 9 багш, 12 ажилтантайгаар анх үүсгэн байгуулагдсан. Зүүн болон говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн салбарт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэнг 59 дахь жилдээ бэлтгэж байна. 2018 онд 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдэж “Бүрэн хангалттай” үнэлэгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаа ба мөн 2018 оноос ISO:9001-2015 олон улсын чанарын стандартыг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

     Салбар сургууль нь  нэг ээлжинд 400 оюутан хичээллэх 1264 м2 хичээлийн төв байр, 160 оюутан хичээллэх 1232 м2  хичээлийн 2 дугаар байр, 4 давхар 570 м2 барилга бүхий  Мандах наран-Оюутан түшиц эмнэлэг, 100 оюутны суудал бүхий номын сан, 260 оюутан амьдрах оюутны 1 дүгээр байр, 50 оюутны багтаамж бүхий гэр бүлтэй оюутан амьдрах оюутны 2 дугаар байр,  Хэнтий аймгийн  Дэлгэрхаан сумын  7-р багт байрлах  оюутны зуны үйлдвэрлэлийн дадлага хийх сургалтын бааз бүхий “Аварга тосон амралт” -ын газар  зэрэг үндсэн барилга байгууламжтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

     Хүний их эмчийн 6 жилийн болон 2+4 хөтөлбөрөөр,  нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны 2+4 жилийн хөтөлбөрөөр, эм зүй, нийгмийн эрүүл мэнд, био–анагаах ухааны 2+3 хөтөлбөрөөр, хөдөлгөөн засал, нийгмийн ажил /эрүүл мэндийн/, сувилахуй, эх барихуйн 4 жилийн хөтөлбөрөөр, эх баригч, сувилагч, лабораторийн техникч, эм найруулагч, уламжлалт анагаах ухааны сувилагчийн 3 жилийн хөтөлбөрөөр, туслах сувилагч мэргэжлээр, мөн лабораторийн техникч, эм найруулагч мэргэжлээр 1.5 жилийн  шаталсан сургалтуудыг явуулж байна. Төгсөгчдийн 74-80 хувь нь ажлын байраар хангагддаг ба  төгсөлтийн өмнөх дадлага сургалтыг өөрийн сургуулийн Оюутан түшиц эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ зэрэг газарт хийж байна. 

   2020 оны  байдлаар 83 багш, ажилтан, 4 тэнхэм, 3 албатай, 500 гаруй оюутантай сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Багш нарын 14 хувь нь эрдмийн, 36 хувь нь мэргэжлийн зэрэгтэй байна.

 

 Эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөр /хуримтлагдсан байдлаар 2020 онд/

Зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлууд – 6

Эрдэм шинжилгээний хамтарсан хурал-сургалт – 4

Эрдэм шинжилгээний бүтээлүүд (нэг сэдэвт бүтээл-21, гадаад хэл дээр хэвлүүлсэн, өгүүлэл-7 /journal of geoscience and environment protection if 0,33/, патент -4, ном, сурах бичиг -14, гарын авлага – 59, дотоодод хэвлүүлсэн өгүүлэл-77, олон улсын хуралд илтгэл- 75, дотоодод хэлэлцүүлсэн илтгэл – 208)

Хэрэгжүүлсэн төсөл – 4

ШУТС-ийн инновацийн төсөл-3

Орон нутгийн захиалгат төсөл-2

Орон нутаг, сургуулийн захиалгат төсөл-6

БСШУСЯ-ны ДБШТөслөөс зохион байгуулсан оюутны өрсөлдөөнт тэтгэлгийн төсөл-2

Холбоо барих

Дорноговь аймаг дахь салбар АУС

Дорноговь аймаг Сайншанд 2–р баг Энхтайвны гудамж, Ш/Х-44105

Web: http://dornogobi-anagaakh.mn/
Face group: АШУҮИС Дорноговь салбар
Facebook Page: АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль
E-mail: dornogobimedicalschool@gmail.com
E-mail: sansarmaa@mnums.edu.mn   70522585
tsabshir@mnums.edu.mn     70522101