АШУҮИС

Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

 

    Алтайн анагаахын сургууль хэмээн алдаршсан манай сургуулийн веб хуудсанд зочилж байгаа та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

      Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны Сургууль нь  1967 онд  үүсгэн байгуулагдсан билээ. Манай сургуулийн эрдмийн хамт олон хөгжиж, дэвшиж ирсэн 50 гаруй  жилийн хугацаанд хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах  үе үеийн чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтнийг тасралтгүй бэлтгэж эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулсан юм.

     Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн  эрин үед бид боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдлийг бататган ажиллаж олон улсын  хөдөлмөрийн зах зээлийн  эрэлт хэрэгцээнд  нийцсэн  эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхийн тулд  сургалтын чанарыг  сайжруулах, ээлтэй орчин бүрдүүлэх, багш, судлаач, эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтний тасралтгүй  хөгжлийг дэмжих, эрдэм шинжилгээ судалгаа хийх нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

      Өнөөдөр их, дээд сургуулиуд шинэ мэдлэг буй болгон, түгээхээс илүү нийгмийн баялгийг бүтээж, улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах гол хүч болж байна.  Манай Анагаах Ухааны Сургууль ч энэ түвшинд ойртохын тулд алсын хараа, эрхэм зорилгоо нэр төртэй биелүүлэх зориг эрмэлзэл дүүрэн байна.

 

Хүндэтгэсэн: АШУҮИС-ийн Говь-алтай аймаг дахь

Анагаах Ухааны Сургуулийн захирал,

Боловсрол судлалын доктор, Д.Гүндэгмаа

 

 

Эрхэм зорилго:

Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсрол, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг үндэсний тэргүүлэгч их сургууль байх

Алсын хараа

Олон улсын жишигт нийцсэн манлайлагч их сургууль болох

Үнэт зүйл:

 

Бидний бүтээсэн түүх, оюуны бүтээл, нэр хүнд, эв нэгдэл 

Эрдэм мэдлэг, ёс зүйтэй, чадварлаг багш судлаач, эмч нар 

Эрдэмд шамдагч, эрүүл чийрэг, эрч хүчтэй оюутан залуус 

Бүтээлч манлайлагч манай төгсөгчид

Уриа

Эв эе, эрч хүч, эрдэм төгс байж эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе

Бүтэц, бүрэлдэхүүн

Холбоо барих

Говь-Алтай аймаг дахь салбар АУС

Монгол Улс, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Оргил баг, Эрх чөлөөний гудамж

Шуудангийн хаяг: Говь-Алтай дахь Анагаах Ухааны Сургууль
И-мэйл: gobialtai@mnums.edu.mn
Холбоо барих утас: 976-70483491