– 1944 оны 8 сарын 1-ний өдрийн МУИС-ийн ректорийн 33-р тушаалаар Ерөнхий Мэс Заслын Тэнхим анх байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр Зөвлөлтийн мэс засалч, БНМАУ-ын Мэс заслын ерөнхий мэргэжилтэн АУ-ны доктор профессор Н.Ф.Березкин ажиллаж байв.
– 1961 онд Анагаах Ухааны Дээд Сургууль байгуулагдаж, Ерөнхий ба тодорхой мэс заслын тэнхим байгуулагдаж, эрхлэгчээр нь АУ-ны доктор Т.Шагдарсүрэн болон АУ-ын доктор В.Ичинхорлоо нар ажиллаж байв.
– 1984 онд Ерөнхий болон эмчилгээний мэс заслын тэнхимүүд байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор П.Долгор, Ардын эмч, АУ-ны доктор, профессор Б.Гоош нар ажиллаж байв.
– 1995 оноос мэс заслын I тэнхимийн эрхлэгчээр Б.Гоошийг томилж, мэс заслын II тэнхимийн эрхлэгчээр Ч.Пунцаг ажиллаж байв.
– 2002 оноос мэс заслын I тэнхимийн эрхлэгчээр АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэнг томилов. II тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор Д.Зоригийг томилж ажиллав.
– 2014 онд мэс заслын I болон II тэнхимүүд нэгдэж эрхлэгчээр нь АШУ-ын Доктор, профессор О.Сэргэлэн ажиллаж, 2017 оноос Мэс заслын тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор Б.Батсайхан ажиллаж байна.
Хамтран ажилладаг гадаадын байгууллагууд:
БНСУ-ын АСАН Анагаах ухааны төв – Элэг шилжүүлэн суулгах мэс засал
АНУ-ын Юта мужийн их сургуулийн дэргэдэх Дэлхийн мэс заслын төв – Дурангийн мэс засал, Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж сургалт, эрдэм шинжилгээ
Америкийн мэс засалчдын нийгэмлэг – Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж сургалт
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага – Мэс засал, яаралтай тусламжийг зохицуулах төв
Тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор Б.Батсайхан
batsaikhan@mnums.edu.mn
Хаяг: АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн