Анагаах Ухааны сургууль

Хавдар судлалын тэнхим

Танилцуулга

   Хавдар судлалын тэнхим нь Төгсөлтийн өмнөх сургалтаар Анагаах ухааны сургууль, МАОУИС, НАСС-ийн ангиудад Хавдар судлалын хичээлийн хөтөлбөрүүд, Төгсөлтийн дараах сургалтаар Хавдар судлаач эмчийн мэргэжил олгох резидентийн болон Хими эмчилгээний мэргэшүүлэх сургалт болон Төгсөлтийн сургалтаар доктрантур магистрийн сургалт судалгааны ажлыг удирдан явуулж байна. Тэнхмийн багш нар Их сургуулийн эмнэлэг болон Хавдар судлалын үндэсний төвүүдэд тус тус хорт хавдрын эмчилгээ, оношлогоо, эмнэл зүйн үйл ажиллагааг  явуулдаг.

АШУҮИС-ийн төгсөгчидөд хорт хавдрын онолын мэдлэг болон эмчилгээ оношлогооны чадварыг олон улсын түвшинд нийцсэн хөтөлбөр стандартын дагуу олгох

Хорт хавдрын орчин үеийн судалгаа шинжилгээний ажлыг удирдан шилдэг эрдэмтэдийг төрүүлэх

Салбартаа маналайлсан шилдэг эмч нар болж шинэ технологийг нэвтрүүлэх

Бүтэц, бүрэлдэхүүн

Хавдар судлалын тэнхим 4 багштай Тэнхмийн эрхлэгч М.Адилсайхан, Профессор Р.Сандуйжав, Дадлагажигч багш П.Баттулга, Дадлагажигч багш Д.Энхзул

Холбоо барих

Хавдар судлалын тэнхим

Хаяг: Нам Ян Жу гудамж, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот Хавдар судлалын үндэсний төв 404 тоот

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл: adilsaikhan@mnums.edu.mn