Анагаах Ухааны сургууль

Цус судлалын тэнхим

   Цус судлалын тэнхимийн түүх

     1944 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетад Дотрын өвчин судлалын тэнхим байгуулагдсан цагаас эхлэн цусны эмгэгүүдийн талаар мэргэжлийн хичээл заагдаж эхэлжээ. 1958 оноос профессор Ч.Цэрэннадмид МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн багшаар ажиллаж эхэлсэн ба энэ үеэс Цусны эмгэг судлалын анхны мэргэжилтэн болж, уг мэргэжлийн тасаг, клиникийг үүсгэн байгуулжээ. 1973 онд Уушги-Цус судлалын тэнхим, 1998 оноос  Дотоод шүүрэл-Цус судлалын тэнхим нэртэйгээр сургалт эрдэм шинжилгээний ажлаа явуулж байсан ба 2010-1-6-ны өдрийн Б-01 тушаалаар Цус судлалын тэнхим бие даасан мэргэжлийн тэнхим болсон. 1995 оноос Уушгины тэнхимийг тусад нь гаргаж, цусны хичээлийг 30 ортой цусны клиникт баазлан зааж эхэлсэн. 2000 онд анхны нарийн мэргэжлийн цус судлаач эмч нарыг хот аймгуудад бэлдэж эхэлсэнээс хойш уг сургалт тасралтгүй үргэлжилсээр өдгөө манай улсад 35 нарийн мэргэжлийн цус судлаач эмч ажиллаж байна.

 

Тэнхим, бүтцийн өөрчлөлт:

1942-1991             МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет АУДэС, АУИС-ийн дотрын  тэнхим

1991-1997             АУИС, Уушги- цус судлалын тэнхим

1998-2010             ЭМШУҮИС,  Дотоод шүүрэл- Цус судлалын тэнхим

2010 -2013            ЭМШУҮИС,  Цус судлалын тэнхим

2013-2016             АШУҮИС,  АУС, Дотрын 3-р тэнхим, Цус судлалын профессорын баг (ЦСПБ)

2016-2018            АШУҮИС,  АУС, Хавдар-Цус судлалын тэнхим ЦСПБ 

2019- одоо           АШУҮИС,  АУС,  Цус судлалын тэнхим

       Одоо Цус судлалын тэнхим  нь 4 багштайгаар  төгсөлтийн, төгсөлтийн өмнөх болон  дараах  сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүй гэсэн чиглэлүүдээр мэргэжлийн  өндөр түвшний үйл ажиллагааг явуулж байна үүнээс АУ-ны доктор-3, АУ-ны магистр-3, профессор, дэд профессор, ахлах багш тус бүр нэг,  Багш-2 Дадлагажигч багш-1 ажиллаж байна.

Цус судлал: Цус, цусны эсүүдийн бүтэц, үйл ажиллагаа, цусны эмгэгүүдийнг цогцоор нь судалдаг АУ-ны салбар шинжлэх ухаан.

 Цус судлалын салбараас төрсөн эрдэмтэн багш, гавьяат эмч нар:

     Ч.Цэрэнэнадмид: Монгол улсад цус судлалын салбарыг үндэслэгч, цус судлалын анхны эрдэмтэн, ЭМШУИС-ийн Цус судлалын тэнхимийн зөвлөх профессор, АУ-ны доктор, МУ-ын ардын эмч, ЭХ-ын гавьяат ажилтан, Академич

     Н. Оюундэлгэр Монгол улсын ардын  эмч, УКТЭ-ийн Цусны Эмгэг Судлалын Клиникийн эрхлэгч, Клиникийн профессор

1999 Эрүүл Мэндийн Тэргүүний Ажилтан цол тэмдэг

2000, 2003, 2009 оны УКТЭ-ийн шилдэг эмч

2004 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

2007 онд Клиникийн профессор

2008 онд Монголын эмэгтэйчүүдийн Академийн Академич цол, Оюунлаг эмчээр шалгарсан.

2009 онд Нийгмийн зүтгэлтэн, Эрүүл Мэндийн Салбарын шилдэг эмэгтэй

2010 онд МУ-ын Хүний Гавьяат эмч

2011 онд МУ-ын Зөвлөх эмчийн зэрэг хамгаалсан.

2019 онд МУ-ын ардын эмч

Холбоо барих

Цус судлалын тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл: odgerl.ts@mnums.edu.mn
 АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн