Анагаах Ухааны сургууль

Зүрх, судас судлалын тэнхим

Тэнхимийн түүх

     Зүрх судлалын тэнхим нь 2002 оноос бие даасан тэнхим болж зохион байгуулагдсан. 2015-2018 онд Уушги судлал, Ревматологийн профессорын багтай нэгдэж Дотрын анагаахын 1-р тэнхим гэсэн нэрээр  үйл ажиллагаа явуулж байсан.  2018 оны 9-р сарны 1-ны өдрөөс эхлэн Зүрх судлалын тэнхим дахин зохион байгуулагдаж, өнөөг хүртэл үйл ажиллагааг явуулж ирлээ.  Манай тэнхимийн эрхлэгчээр МУ-ын гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор А.Өлзийхутаг агсан, АУ-ны доктор, профессор Д.Зулгэрэл, АУ-ны доктор Б.Бурмаа, АУ-ны доктор Д.Нарантуяа, Ө.Цолмон нар ажиллаж ирсэн.

 

Тэнхимийн багш нараас төрсөн гавьяат цолтнууд:

А.Өлзийхутаг багш агсан, Монгол улсын гавьяат эмч, 2004 он

Д.Сэржээ багш, Монгол улсын гавьяат эмч, 2008 он

Ө.Цолмон багш, Монгол улсын гавьяат эмч, 2017 он

 

Тэнхимийн бүтэц, бүрэлдэхүүн   

     Нийт 8 багштай. Манай тэнхимийн  багшлах бүрэлдэхүүний 62.5% нь анагаах ухааны доктор цолтой, 50% нь дотрын эмчийн мэргэжлийн зэрэгтэй.

 

Тэнхимийн багш нарын  бүрэлдэхүүн:    

Өнөржаргалын Цолмон, Тэнхимийн эрхлэгч,  МУ-н гавьяат эмч, АУ-ны доктор, дэд профессор, дотрын эмчийн зөвлөх зэрэгтэй

Бадрахын Бурмаа, ахлах багш, АУ-ны доктор, эмчийн тэргүүлэх зэрэгтэй

Намсрайнайдангийн Баясгалан, ахлах багш, АУ-ны магистр, дотрын эмчийн тэргүүлэх зэрэгтэй

Хорлоогийн Чингэрэл, ахлах багш, АУ-ны доктор, дотрын эмчийн тэргүүлэх зэрэгтэй

Ванчингийн Бямбасүрэн, АУ-ны доктор, багш

Нямсүрэнгийн Бат-Эрдэнэ, АУ-ны магистр, багш

Цэрэндаваагийн Сумъяа, АУ-ны доктор, дадлагажигч багш

Бямбацогтын Болортуул, АУ-ны магистр, дадлагажигч багш 

 

Тэнхимийн үйл ажиллагаа

     Тэнхимийн үндсэн үйл ажиллагаа  нь сургалт, эрдэм шинжилгээ, эмнэл зүй гэсэн 3 үндсэн чиглэлтэй.

 

Тэнхимийн хамт олны 2016-2019 оны бүтээлийн жагсаалт

Эрдэм шинжилгээний өгүүлэл

IF оноотой сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл        4

Олон улсын  сэтгүүлд  нийтлүүлсэн өгүүлэл 4

Дотоодын сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэл       18

Эрдэм шинжилгээний илтгэл

Олон улсын хурлын илтгэлийн хураангуй      13

Дотоодын  хурлын илтгэлийн хураангуй         38

Оюуны өмч

Зохиогчийн эрх       6

Патент            1

Туурвисан бүтээл

Сурах бичиг, ном    3

Гарын авлага           5

Удирдамж, заавар   3

 

Тэнхимийн өнөөгийн бүрэлдэхүүнээс докторын зэрэг хамгаалсан багш нар:

Ө.Цолмон Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүст  зүрхний ишеми өвчнийг эрт илрүүлэх нь ЭМШУИС, 2005

Х. Чингэрэл Монгол улсын 40-өөс дээш насны хүн амын дундах артерийн даралт ихсэлт ба зүрхний бах өвчний тархалт, зарим эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа ЭМШУИС, 2011

Б. Бурмаа  Артерийн гипертензийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зарим асуудал.            АШУҮИС, 2014

Ц. Сумъяа Титэм судасны хатуурлын үед дархлаа урвал ба эндотелийн үйл ажиллагааны өөрчлөлтийг судалсан дүн АШУҮИС, 2017

В.Бямбасүрэн  “Molecular mechanisms of Endothelial-Mesenchymal Transition in coronary artery stenosis and cardiac fibrosis”  University of Groningen, 2018

 

Тэнхимийн эмнэл зүйн үйл ажиллагаа       

     Эмнэл зүйн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь титэм судасны дотуурх оношилгоо, эмчилгээ байх бөгөөд зүрх судлалын тэнхим ба тасаг нэгдэж,  эмнэлгийн тусламж үйлчилгээг  багаар  үзүүлнэ. 

 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний үндсэн чиглэлүүд: 

Зүрх судасны нарийн мэргэжлийн эмчийн үзлэг

Зүрхний зөвлөх эмчийн үзлэг

Зүрх судасны эмгэг, өвчний оношилгоо:

Зүрхний цахилгаан бичлэг

24 цагийн зүрхний цахилгаан бичлэгийн мониторинг

Зүрхний ачаалалтай цахилгаан бичлэг

Зүрхний хэт авиан шинжилгээ

Титэм судсан дотуурх оношилгоо

24 цагийн цусны даралтын мониторинг

Эмчилгээ:

Өдрийн эмчилгээ

Стационарын эмчилгээ

Титэм судсан дотуурх эмчилгээ

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

     Тэнхимийн эрхлэгч Ө.Цолмон, залуу багш Ц.Болортуул нар Олон улсын Гипертензийн Нийгэмлэгээс (International Society of Hypertension) 2017 онд  залуу судлаачийг дэмжих грант авч, “Genetic risk factors of hypertension in Mongolia” сэдэвт судалгааны төслийг хэрэгжүүлж байгаа. Европын Зүрхний Нийгэмлэгийн зүрхний шигдээсийн  олон улсын цахим бүртгэлийн судалгаанд хамрагдаж, Монголын Зүрхний эмч нарын Нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна.

Холбоо барих

Зүрх, судас судлалын тэнхим

Тэнхимийн цахим хаяг: cardiology.group@mnums.edu.mn
Тасгийн цахим хаяг: all.cardiology.group@mnuma.edu.mn

 АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн