Улсын Клиникийн Төв Эмнэлэг, Улсын Клиникийн II Эмнэлэгт сэргээн засах эмчилгээний анхны тасаг 1940 онд байгуулагдаж, үйл ажиллагаа эхлүүлснээр сэргээн засах анагаах ухааны салбарын түүхэн хөгжил эхэлсэн.
Б.Жанчив, Д.Цэеэ-Ойдов, Г.Дэндэв, Х.Должинсүрэн нарын ахмад эмч нарын байгуулсан гавъяа энэ салбарын түүхтэй салшгүй холбоотой.
Сэргээн Засах Анагаах Ухааны тэнхим нь ЭМШУИС-ийн захирлын 2006 оны 09 сарын 21 ны өдрийн В/18 тоот тушаалаар анх байгуулагдсан ба 2010 оны 01-р сарын 06 ны өдрийн Б/01 тушаалаар Гэмтэл согог судлал, Сэргээн засах анагаах ухааны 2 салбар нэгдэж, тэнхимийн эрхлэгчээр МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор О.Батсүх ажиллаж байсан ба 2018 оноос “Сэргээн засах анагаах ухаан”ы тэнхим дахин бие даан байгуулагдаж, эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор А.Балжинням ажиллаж байна.
Сэргээн засах анагаах ухааны төв
АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн
odgerl.ts@mnums.edu.mn