Анагаах Ухааны сургууль

Дотоод шүүрэл судлалын тэнхим

Тэнхимийн товч түүх

   Монгол улсад эмнэлгийн дээд мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн тэр үеэс тус сургуульд дотрын өвчин судлалын хичээлийг зааж байсан тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтэн багш нар, үндэсний анхны эмч-багш нар, тэр дундаа анхны дотоод шүүрэл судлаач эмч, Профессор Ц.Долгормаа нарын ажил үйлстэй манай тэнхимийн түүхэн замнал салшгүй холбоотой юм. Тус сургуульд Дотоод шүүрэл судлалын багшаар Ц.Долгормаа, Ж.Сувд, Б.Гэрэл, Х.Отгоолой, Х.Алтайсайхан, Д.Пүрэвсүрэн, А.Оюун, Х.Золзаяа, Т.Баясгалан, С.Сайнбилэг, Б.Оюунтөгс, А.Алтанзул, Б.Оюунбилэг, Б.Анхлан нар өмнө болон өдгөө ажиллаж байсан түүхтэй.

   1991 оноос тус тэнхим нь тэнхимийн зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн ба АУ-ны доктор, профессор Ж.Сувд тус тэнхимийг 20 гаруй жил удирдсан. Түүний санаачлагаар Монгол улсад дотоод шүүрэл судлаач эмч бэлтгэх анхны дамжааг 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн эмч нарыг хамруулан зохион байгуулсан ба улсын хэмжээнд дотоод шүүрлийн эмгэгүүдийг оношлох, эмчлэх эмч мэргэжилтнүүдийн баг бий болох эхлэл болсон.

   Тэнхимийн багш нарын санаачлага, манлайлал нь Монгол улсад дотоод шүүрэл судлалын салбар хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Тухайлбал 1999 онд Ж.Сувдын санаачлагаар Монгол улсад чихрийн шижингийн тархалтыг анх удаа үндэсний хэмжээнд судалсан. Энэ нь уг салбарын судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудын эхлэл, суурь судалгаа болсон. Чихрийн шижингийн тусламж үйлчилгээг Олон улсын түвшинд хүргэн хөгжүүлэхэд Анагаах Ухааны Академийн гишүүн, АУ-ны доктор, профессор Х.Алтайсайхан чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр анхны Диабетийн төвийг 2003 онд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт байгуулсан. Профессор Х.Алтайсайхан чихрийн шижингийн тархалт, эрсдэлт хүчин зүйлс, хүндрэлийн талаар олон арван эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж 8 эмч, багш нарын судалгааны ажлыг удирдаж АУ-ны докторын зэрэг хамгаалуулсан.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Хамтран ажилладаг байгууллагууд:

Олон Улсын ЧШ-гийн Холбоо

Азийн ЧШ судлалын Нийгэмлэг

Европын ЧШ судлалын Нийгэмлэг

Японы ЧШ-гийн Нийгэмлэг

Солонгосын ЧШ-гийн Нийгэмлэг

Холбоо барих

Дотоод шүүрэл судлалын тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл:  sainbileg@mnums.edu.mn

Анагаах Ухааны Сургууль, 604 тоот өрөө
Баянзүрх дүүрэг, 8-р хороо
Улаанбаатар хот