Анагаах Ухааны сургууль

Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим

Танилцуулга

   АУИС-ийн захирлын тушаалаар 1992 онд Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тэнхим байгуулагдсан бөгөөд эрхлэгчээр, АУ-ны доктор, дэд профессор Б.Дагвадорж, багшаар доктор Б.Цэрэндаш, доктор Ж.Жамъяншарав, Л.Долгор, Н.Бира, Х.Оюунцэцэг. Н.Баярмаа, Ц.Сарантуяа, Д.Даваадорж, С.Бадамжав, нарын бүрэлдэхүүнтэйгээр батлан ажиллуулжээ. Одоогоор АШУҮИС-ийн  АУС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим нь 10 багштайгаар  төгсөлтийн, төгсөлтийн өмнөх болон  дараахи  сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүй гэсэн чиглэлүүдээр мэргэжлийн  өндөр түвшний үйл ажиллагааг явуулж байна.

Бүтэц, бүрэлдэхүүн

Тэнхмийн эрхлэгч

АУ-ны доктор, профессор, Монгол улсын зөвлөх эмч Д.Даваадорж

Профессор багшаар

МУ-ын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор С.Бадамжав

АУ-ны доктор, профессор, Монгол улсын зөвлөх эмч Н.Бира

АУ-ны доктор, профессор, Монгол улсын зөвлөх эмч Х.Оюунцэцэг

Дэд профессор багш

АУ-ны доктор, дэд профессор, Монгол улсын зөвлөх эмч Н.Баярмаа

Ахлах багш

АУ-ны доктор А.Энх-Амар

АУ-ны доктор Ц.Бямбажав

Багш

АУ-ны доктор Б.Гантуяа

АУ-ны магистр О.Баярсайхан

АУ-ны магистр М.Бадрах

Эмнэл зүйн үйл ажиллагаа

  • Элэг, хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед нарийн мэргэжлийн чадварлаг багаар чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх, зөвлөх
  • • УКТЭ, ШТЭ, КНIIЭ, ТЗНЭ зэрэг түшиц эмнэлгийн эмч нартай нягт хамтран ажиллах, эмнэл зүйн туршилт судалгаа хийх, үр дүнг практикт нэвтрүүлэх
  • Хоол боловсруулах эрхтний эмгэгийн оношлогоо, эмчилгээний эмнэл зүйн удирдамж, стандарт боловсруулан, хэрэгжүүлэх

Холбоо барих

Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл:  davaadorj@mnums.edu.mn

АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 8-р хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн