1945 онд үүсгэн байгуулагдсан дотрын тэнхимийн суурин дээр анх 1992 онд бөөр, дотоод шүүрэл судлалын тэнхим байгуулагдан, удалгүй 1995 онд бөөр судлалын тэнхим болон одоог хүртэл ажиллаж байна. 1995 онд байгуулагдсан бөөр судлалын тэнхимийн эрхлэгчээр Х.Гэлэгжамц, багшаар Д.Энхзаяа, Ц.Цэцэгмаа, Т.Ариунаа, Ш.Эрдэнэчимэг, Ж.Энхтуяа нар, туслах ажилтнаар Ө.Бямбажав, Н.Бүрэлгүүмаа, Ш.Алимаа нар ажиллаж байв. Одоо бөөр судлалын тэнхим нийт 5 багштай, тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, профессор Т.Ариунаа ажиллаж байна.
Бөөр судлалын тэнхим нийт 5 багштай. Үүнд: 1 профессор, 1 ахлах багш, 2 багш, 1 дадлагажигч багш
Профессор багш: АУ-ны доктор, профессор Т.Ариунаа
Ахлах багш: АУ-ны магистр Ж.Энхтуяа
Багш: АУ-ны доктор Ш.Гансувд
Багш: АУ-ны магистр Б.Батпүрэв
Дадлагажигч багш: АУ-ны магистр Т.Балжинням
Тэнхимийн эрхлэгч
И-мэйл: ariunaa.t@mnums.edu.mn
Бөөр судлалын тэнхим, АУС, АШУҮИС
Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжины гудамж, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн