АУИС-ийн захирлын тушаалаар 1992 оны 9-р сард Рентген, Хэт авиа, Цөмийн онош зүй, Дурангийн оношлогоог багтаасан Дүрс оношлогооны бие даасан тэнхим байгуулагдсан. Тухайн үед “Дүрс оношилгоо-лабораторийн” тэнхимийн эрхлэгчээр профессор П.Онхуудай, багшаар Б.Бүргэд-Очир, Т. Пүрэвжав, С.Сонин, Д.Мэндбаяр, Д.Гончигсүрэн нар харин Лабораторийн салбарыг хариуцан Г.Наран ажиллаж байв. Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгчээр 1999-2009 онд АУ-ны доктор, профессор Д.Гончигсүрэн ажиллаж байв. АШУҮИС-ийн захирлын тушаалаар 2017 оны 9 сард Анагаах Ухааны Их сургуулийн Дүрс оношилгооны тэнхимд Сувилахуйн сургуулийн Дүрс Оношлогоо Эмнэлгийн Тоног Төхөөрөмжийн Тэнхим нэгдсэн билээ. Одоогоор АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн тэнхим нь 11 багштайгаар төгсөлтийн, төгсөлтийн өмнөх болон дараах сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүй гэсэн чиглэлүүдээр мэргэжлийн өндөр түвшний үйл ажиллагааг явуулж байна. Радиологийн тэнхим нь Дүрс оношилгооны 4 багш, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт ашиглалтын техникч электроникчийн 4 багш, Дүрс оношилгооны техникчийн 3 багштай.
Тэнхмийн эрхлэгч
АУ-ны доктор, дэд профессор, тэргүүлэх зэргийн эмч Д. Мөнхбаатар
Дэд профессор багш
АУ-ны доктор, дэд профессор, тэргүүлэх зэргийн эмч Ц.Эрдэмбилэг
Ахлах багш
АУ-ны доктор Д.Түвшинжаргал
АУ-ны магистр П.Төгсжаргал
Багш
АУ-ны доктор Х.Дэлгэрдалай
АУ-ны доктор Э.Мандуул
ТУ-ны магистр Ц.Мягмарнаран
ТУ-ны магистр О.Ялалт
АУ-ны магистр С.Ваанчигсүрэн
ТУ-ны магистр Д.Булгансүрэн
Дадлагажигч багш
ТУ-ны магистр Э.Энх-Үрэл
Тэнхимийн эрхлэгч
И-мэйл: munkhbaatar@mnums.edu.mn
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Радиологийн тэнхим