Анагаах Ухааны сургууль

Өрхийн анагаах ухааны тэнхим

Тэнхимийн түүх

   Өрхийн анагаах ухааны тэнхим нь АУИС-ийн захирлын 1996 оны 09-р сарын 09-ний өдрийн А/69 тушаалаар “Өрхийн эмчийн тэнхим” нэртэй байгуулагдаж С. Пүрэвсүх, Ш. Сүхбаатар, Д. Цэрэн-очир, Д. Хорлоо багш нар томилогдон дотор, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд  мэс засал гэсэн 4 үндсэн мэргэжлээр анхан шатны тусламж үйлчилгээнд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулан тэнхимийн анхны суурийг тавин ажиллаж эхэлсэн.

  1998 онд лаборатори, дүрс  оношлогоо, нөхөн сэргээх, сувилахуйн тэнхимүүдийг тус тэнхимтэй нэгтгэн АУИС-ийн захирлын 1998 оны 10-р сарын 2-ны өдрийн Б/22 тоот тушаалаар тэнхимийн эрхлэгчээр Д. Одонтуяаг томилж, 14 багштай үйл ажиллагаа явуулсан.

  Тус тэнхимийн багш нар ЭМЯ-ны Ерөнхий мэргэжлийн салбар зөвлөл, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Монголын сумын эмч нарын холбоо, Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэг зэрэг төрийн бус байгууллагуудын  үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажилладаг. Бид Монгол улсад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг  хөгжүүлэх хууль эрх зүй, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах олон арван баримт бичиг, эмнэл зүйн заавар, удирдамж  боловсруулахад оролцож ажлын хэсгүүдэд дангаар болон бусад мэргэжлийн  байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Бүтэц бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч: Д.Мягмарцэрэн Анагаах ухааны доктор, дэд профессор

Тэнхимийн ахлах багш: А.Аюурзана Анагаах ухааны доктор

Тэнхимийн багш: М.Ундрам Анагаах ухааны доктор

Тэнхимийн багш: Э.Хангай Анагаах ухааны магистр

Тэнхимийн багш: М.Өсөхбаяр Анагаах ухааны магистр

Тэнхимийн дадлагажигч багш:  А.Цолмонтуяа Анагаах ухааны магистр

Тэнхимийн дадлагажигч багш:  Б.Батхүү Анагаах ухааны магистр

Тэнхимийн дадлагажигч багш:  Б.Туяажаргал Анагаах ухааны магистр

Холбоо барих

Өрхийн анагаах ухааны тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл: myagmartseren@mnums.edu.mn

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Өрхийн анагаах ухааны тэнхим