mnen
mnen
Анагаах Ухааны сургууль

Эх барих эмэгтэйчүүдийн тэнхим

Тэнхимийн танилцуулга

   Эх барих эмэгтэйчүүдийн өвчин судлалын тэнхим нь  анх 1947 оны 9 дүгээр сарт МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн харъяанд Төв больницын төрөх тасгийг түшиглэн  байгуулагдаж  анхны тэнхимийн эрхлэгчээр ЗХУ-ын Lенинград хотоос уригдан ирсэн В.А. Анисимов эмч   (1947-1949)  үүнээс хойш  Е.К. Александров (1950-1953), А.А.Никольская (1953-1956), В.С Соловьёв (1956-1959)  нар тэнхимийг удирдан ажиллаж байсан. Эх барих эмэгтэйчүүд судлалын Монголын анхны тэнхимийн  эрхлэгчээр  М.Дамбадорж багш  (1959-1961, 1964-1988), үүний дараа  Б. Жав багш (1989-2011),  нар олон жил үр бүтээлтэй ажиллаж иржээ. МУ-ын хүний гавъяат эмч  Д.Цэвэлмаа  багш  1961-1964 онд  тэнхимийг удирдаж байсан анхны эмэгтэй тэнхимийн эрхлэгч юм.  Тэнхим үүсэн байгуулагдсан 73 жилийн хугацаанд ЗХУ-аас уригдан ирсэн  П.С.Бернацкий /1959-1961/, Т.П.Кольчина /1961-1962/, А.К.Миронычева /1962-1964/, В.И. Дуда /1977-1978/,  А.К.Малышев /1982-1984/, Л.Н. Горбачева  /1986-1988/ нарын олон эрдэмтэн профессорууд зөвлөхөөр ажиллаж байсан байна. ЭБЭСТ -д ажиллаж байсан үе үеийн олон арван багш нараас МУ-ын хөдөлмөрийн баатар, хүний гавъяат эмч, ардын эмч АУ-ны доктор профессор АУ-ны академич Б.Жав, МУ-ын гавъяат багш М.Дамбадорж, гавъяат багш Д.Цэвэлмаа, гавъяат багш Б.Шижирбаатар, гавъяат эмч Д.Ичинхорлоо, гавъяат эмч Д.Авирмэд, гавъяат эмч, АУ-ны академийн гишүүн академич, АШУ-ны доктор Т.Эрхэмбаатар,  гавъяат эмч Д.Сүхээ  зэрэг багш нараараа манай тэнхим үргэлж бахархаж хүндэлж байдаг билээ.   

   ЭБЭСТ-ээс төрөн гарсан  эрдэмтэн мэргэдийг дурьдвал Монголын АУ-ны академийн гишүүн 2, АШУ-ны доктор 1, АУ-ны докторын зэрэгтэй эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын 70%-ийг удирдаж төгсгөсөн, Профессор 8, дэд профессор 5, мэргэжлийн зөвлөх, тэргүүлэх, ахлах зэрэгтэй эмч 800 гаруйг төгсгөн гаргасан арвин туршлагатай хамт олон. 

  Түүнчлэн ЭБЭСТ -нь эрүүл мэндийн салбарын эх барих эмэгтэйчүүдийн бодлого боловсруулах удирдан чигүлүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцож ирсэн ба ЭМЯ -ны дэргэдэх эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвөвлөлийн  дарга, ерөнхий мэргэжилтнээр М.Дамбадорж, Б.Шижирбаатар, Б. Жав, Д. Янжинсүрэн, Т. Эрхэмбаатар, Д. Мөнхцэцэг нар ажиллаж байжээ.

   ЭБЭСТ нь нийт 51 нь АУ-ны доктор эрдэмтэд, … гаруй АУ-ны магиструудыг хамгаалуулсан байна.

  Энэ хугацаанд 20000 орчим дээд мэргэжлийн мэргэжилтэн, 2000 гаруй эх барих эмэгтэйчүүдийн эмчийг бэлтгэн гаргасан байна.

Мэргэжлийн үйл ажиллагаа: АШУҮИС-ийн МЯСЭ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тасагт 9 багш ээлжээр ажиллахын хамт, тэнхимийн түшиц клиникийн нэгдүгээр амаржих газарт 1 багш тогтмол ажиллаж байна.

Бүтэц, бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч: Даваацэрэнгийн Мөнхцэцэг  ЭМШУИС, АУС-ийн ЭБЭС-ын тэнхимийн багш, АУ-ны доктор

Гочоогийн  Мэндсайхан –  АУ-ны доктор, дэд Профессор, хүний Гавъяат эмч,

Жамсранжавын Энхцэцэг -, АУ-ны доктор, дэд Профессор

Бадарчийн Жаргалсайхан – ахлах багш, АУ-ны доктор

Олхонууд Жавын Лхагвасүрэн – ахлах багш, АУ-ны доктор, дэд профессор,

Балдандоржийн Болорчимэг – ахлах багш, АУ-ны доктор

Түмэнжаргалын Амартүвшин – тэнхимийн багш, АУ-ны доктор

Ширчинжавын Алтантуяа – тэнхимийн багш, АУ-ны доктор

Чойжамц Батсүрэн – тэнхимийн багш, АУ-ны доктор

Цэвэгжавын Жавхлан – 1995 оноос одоог хүртэл тус тэнхимд туслах ажилтнаар ажиллаж байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа:

ЭБЭСТ нь гадаадын дараах их дээд сургуулиудтай эх барих эмэгтэйчүүдийн эрдэм шинжилгээ, эмнэлзүйн чиглэлээр хамтран ажиллаж байна:
  • Герман улс, Берлин хот, Чарите их сургууль
  • Их британи, Хатан Мэригийн нэрэмжит Лондонгийн их сургууль
  • Япон улс, Нагояа их сургууль
  • Япон улс, Камеда анагаах ухааны төв, Урогинекологийн төв
  • Малайз улс, Куала Лумпур эмнэлэг
  • ОХУ-ын Эрхүүгийн Анагаахын их сургууль

Холбоо барих

Эх барих эмэгтэйчүүдийн тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл: munkhtsetseg.d@mnums.edu.mn

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Эх барих эмэгтэйчүүдийн тэнхим