Анагаах Ухааны сургууль

Чих хамар хоолой судлалын тэнхим

Тэнхимийн түүх

   1952 онд Монгол улсын чих хамар хоолойн анхны үндэсний эмчээр Монгол улсын гавъяат эмч, төрийн соёрхолт, академич Т.Шагдарсүрэн ажиллаж эхэлсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар цаашид Монгол улсад цээжний хөндий, зүрхний мэс заслыг хөгжүүлэх үйлсэд шилжин орсон байна.

   1955 оноос эхлэн чих хамар хоолой судлалын анхны багш Ш.Цэнд нь Улсын 1-р төв эмнэлэг дээр суурилан 6 жил эмнэл зүй, эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг явуулж байжээ. Мөн Ц.Довчин багш 1964 оноос хойш АУДС-ийн чих хамар хоолойн тэнхимд 30 гаруй жил ажилласан юм.

   АУИС-ийн чих хамар хоолой судлалын тэнхимийн анхны гавъяат багш, Монголын чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгийн анхны тэргүүн, АШУ-ны доктор, профессор Л.Шагдар 1967 оноос хойш 35 жил багш-эмч, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан.

   Чих хамар хоолойн мэс засалч эмч, АУ-ны доктор Ш. Бат-Эрдэнэ 1992-2009 онд чих хамар хоолой судлалын тэнхимд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан.

   Чих хамар хоолойн мэс засалч, зөвлөх зэргийн эмч, АУ-ны магистр Г. Цогтжаргал 1991-2009 онд ЭМШУИС-ийн багш, ахлах багшаар ажиллаж байв. Монгол улсын хүний гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор Б.Эрдэнэчулуун 1992-2014 онд чих хамар хоолой судлалын тэнхимд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байв.  Манай тэнхимд Г.Цэцэгдарь (1986-1990 он), П.Тогоо (1996-1998 он), лаборант Бямбаа нарын зэрэг хүмүүс ажиллаж байв

Бүтэц, бүрэлдэхүүн:

Тэнхимийн эрхлэгч, ахлах багш, АУ-доктор, клиникийн профессор П.ГАНЧИМЭГ

АУ-доктор, дэд профессор Э.ЖАРГАЛХҮҮ

Багш, АУ-ны магистр ХАН ЁН ХҮНЬ

Багш, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ц.БАЗАРМАА

Багш, АУ-ны магистр, ахлах зэргийн эмч П.МӨНХБААТАР

Багш, АУ-ны магистр Ц.РЭНЦЭНДОРЖ

Гадаад харилцаа:

 

  • БНСУ-ын Йонсей Их Сургуулийн чих хамар хоолой, хүзүү толгойн мэс заслын тэнхим
  • БНСУ-ын Асан Анагаах Ухааны Төвийн чих хамар хоолой, хүзүү толгойн мэс заслын тасаг
  • ОХУ-ын чих хамар хоолойн эрдэм шинжилгээ, эмнэлзүйн төвийн чих хамар хоолой, хүзүү толгойн мэс заслын тасаг
  • АНУ-ын US Davis их сургуулийн чих хамар хоолой, хүзүү толгойн тэнхим

Холбоо барих

Чих хамар хоолой судлалын тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл: ganchimeg@mnums.edu.mn

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Чих хамар хоолой судлалын тэнхим