Анагаах Ухааны сургууль

Хүүхдийн анагаахын тэнхим

Хүүхдийн Анагаахын Тэнхимийн эрхлэгчид

Танилцуулга

     1954 оны 17 дугаар тогтоолоор, МУИС-ийн Анагаах Ухааны салбарын дэргэд “Хүүхэд ба халдварт өвчин судлалын тэнхим” анх байгуулагдаж, эрхлэгчээр нь Д.Намсрайжав ажиллаж, 1957 оноос “Хүүхдийн өвчин судлалын тэнхим” болж зохион байгуулагдсан ба 1958 оноос Ц.Цэрэндаш ажиллаж байв.

   1961 онд Анагаах Ухааны Дээд Сургууль 4 үндсэн факультеттай зохион байгуулагдсаны нэг нь Хүүхдийн Эмчилгээний Факультет байгуулагдан дотроо хүүхдийн өвчний оношзүй (эрхлэгч Н.Гэндэнжамц) болон хүүхдийн өвчний судалгаа эмчилгээ (эрхлэгч Т.Бямбажав) гэсэн хоёр тэнхимтэй байжээ.

    1965 оноос хоёр тэнхимийг нэгтгэн Хүүхдийн Өвчин Судлалын Тэнхим болгон тэнхимийн эрхлэгчээр Монгол улсын хүний гавъяат эмч, ДЭМБ-ын Хүүхдийн сангийн нэрэмжит шагналт, АУ-ы доктор, профессор Н.Гэндэнжамц ажиллажээ.

   1979 оноос Хүүхдийн өвчин судлалын тэнхимээс Хүүхдийн өвчин судлалын II тэнхим салбарлан байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр  Монгол улсын хүний гавъяат эмч, профессор Э.Лувсандагва ажиллаж байжээ.

   1990 оноос дахин нэгдсэн Хүүхдийн өвчин судлалын тэнхим нь Хүүхдийн Анагаахын Тэнхим нэртэйгээр, эрхлэгчээр нь АУ-ы доктор, дэд профессор Л.Батхүү, АУ-ы доктор, дэд профессор М.Сүхбаатар, АШУ-ы доктор, профессор Н.Жаргалсайхан АУ-ы доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяа, АУ-ы доктор, профессор Р.Отгонбаяр нар ажиллаж байсан ба 2016 оноос АУ-ы доктор Д.Агиймаа ажиллаж байна.

   Бид сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа ба хүүхдийн эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

   Сургалтын хүрээнд анагаах ухааны сургуулийн 4,5,6-р дамжаанд хүүхдийн өвчин судлалын хичээл орохоос гадна уламжлалт анагаах, зүү, нийгмийн эрүүл мэндийн ангиудад хичээл зааж байна. Төгсөлтийн дараах хөтөлбөрт жил бүр хүүхдийн үндсэн мэргэжлийн 2 жилийн резидентийн сургалт ба хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн 3-6 сарын сургалтыг тасралтгүй явуулж байна.

   Мөн бид 2020 оноос эхлэн хүүхдийн ангийн элсэлтийг дахин нээж эхлүүлэхээр бэлтгэл ажлуудыг хангаад байна. 1961-1971 онд хүүхдийн эмчийн ангид жил бүр тодорхой тооны оюутнууд элсүүлэн 5 жилээр сургаж, хүүхдийн эмч мэргэжлээр төгсгөж хүүхдэд үзүүлэх эмчилгээ үйлчилгээний тусламжийн хүртээмж чанарыг сайжруулах бодлого хэрэгжүүлж байснаа 7 жил элсэлт аваагүй юм. 1981-1984 онд дахин элсэлт авч хүүхдийн эмч бэлтгэсэн ч энэ үеэс хойш хүүхдийн эмчийн анги хаагдсан байна. Хүүхдийн ангийг дахин нээснээр хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулаад зогсохгүй эрүүл монгол хүнийг өсгөн бойжуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр болох нь гарцаагүй юм.

   

Бид сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа ба хүүхдийн эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Хүүхдийн эмчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд Монгол Японы Сургалтын Нэгдсэн Эмнэлэгт хүүхдийн үзлэг, шинжилгээ, эмчилгээ үйлчилгээ үзүүлж, ард иргэд эрүүл мэндийн боловсрол олгож байна.

    Салбартаа тэргүүлэгч нэгжийн хувьд Улаанбаатар хот ба хөдөө, орон нутагт мэргэжлийн зөвлөгөө өгч эмч нарт тасралтгүй сургалт явуулж байна.

Д.Малчинхүү – ЭХЭМҮТ-ийн хүүхдийн ерөнхий зөвлөх эмч

Г.Эрдэнэтуяа – ЭХЭМҮТ-ийн хүүхдийн дотоод шүүрлийн эмгэгийн зөвлөх эмч

З.Гэрэлмаа – ЭХЭМҮТ-ийн НЭЭТ-ийн нярайн зөвлөх эмч, Өргөө амаржих газрын зөвлөх эмч

Д.Агиймаа – ЭХЭМҮТ-ийн хүүхдийн бөөрний зөвлөх эмч

Б.Баясгалантай – Хүрээ амаржих газрын зөвлөх эмч

ЭМЯ-ны Хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөл

Дарга АУ-ны доктор Б.Баясгалантай

Гишүүд:

АУ-ны доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяа

АУ-ны доктор Д.Агиймаа

    2014 онд Хүүхдийн Анагаахын Тэнхимийн үе үеийн багш нар хамтран “Хүүхдийн Анагаахын Академи”-ийг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа явуулж байна. Бид олон улсаас туршлага судлах, бусад орны мэргэжлийн нийгэмлэгтэй хамтран ажиллаж хүүхдийн эмч мэргэжилтнүүдээ дэлхийн хэмжээнд чадваржуулахаар зорьж байна.

Хүүхдийн Анагаахын Академийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн:

Тэргүүн АУ-ны доктор, профессор Д.Малчинхүү

Гүйцэтгэх захирал АУ-ны доктор Д.Агиймаа

Удирдах зөвлөлийн гишүүд

АУ-ы доктор, профессор З.Гэрэлмаа

АУ-ы доктор, профессор Р.Отгонбаяр

АУ-ы доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяа

АУ-ы доктор, дэд профессор М.Энхзол

АУ-ы доктор, Б.Баясгалантай

АУ-ы доктор П.Хэрлэн

АШУ-ы магистр Б.Амгалан

АШУ-ы магистр Д.Өлзий

АШУ-ы магистр Ж.Эрдэнэбаясгалан

АУ-ы доктор  Г.Баясгалан

НЭМУ-ы магистр Ц.Наранчимэг

Ц.Баярбат

Монголын Перинатологи нийгэмлэг

            АУ-ы доктор, профессор З.Гэрэлмаа

            АУ-ы доктор Б.Баясгалантай

 “Хүүхэд судлаач” оюутны клуб

Удирдагч багш АУ-ны доктор, дэд профессор М.Энхзол

Төсөл хөтөлбөр

  • Хүүхдийн өвчний цогц менежмент
  • Өсвөр үеийн эрүүл мэндийн ээлтэй үйлчилгээ
  • Нярайн сэхээн амьдруулалт
  • Нярайн нэн шаардлагатай тусламж
  • Ази номхон далайн бүсийн орнуудын нярайн тандалт шинжилгээний боловсрол олгох сургалт
  • Хүүхдийн анагаахын чиглэлээр урт, богино хугацааны сургалтуудыг тус тус явуулж байна.

Холбоо барих

Хүүхдийн анагаахын тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл: agiimaa@mnums.edu.mn

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль, Хүүхдийн анагаахын тэнхим, 5-н
давхар 501 тоот