Анагаах Ухааны сургууль

Мэдрэл судлалын тэнхим

Танилцуулга

 Монголын үе үеийн эмч нарыг бэлтгэн гаргах, мэдрэлийн шинжлэх ухааныг төрөлх орондоо хөгжүүлэх эх уурхай болсон Мэдрэл судлалын тэнхим 1947 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн салбарт Орос улсаас уригдаж ирсэн профессор Г.Я.Либерзоны удирдлагаар Төв эмнэлгийн мэдрэлийн тасгийг (25 ортой)  түшиглэн, “Мэдрэлийн эмгэг судлалын тэнхим” (Кафедра невропатологии) нэртэйгээр анх байгуулагдаж, үндэсний ууган эмч Г.Лодон,  Л.Дагзмаа нар багшаар ажиллаж эхэлжээ.

  Мэдрэл судлалын тэнхимийн эрхлэгчээр салбарын ууган эрдэмтэн профессор Г.Лодон (1954-1968), түүний дараагийн үеийнхэн, доцент Д.Равдандорж (1968-1985), профессор Г.Цагаанхүү (1985-1998), дэд профессор Д.Өлзийбаяр (1998-2003), дэд профессор Л.Отгонбаяр (2003-2012), дэд профессор А.Товуудорж (2012-2018) нар өртөөлөн ажиллаж ирсэн бөгөөд 2018 оноос АУ-ны доктор Д.Бямбасүрэн тэнхимийн эрхлэгчийн дараагийн халааг авч, мэдрэлийн халдвар, толгой, нурууны өвдөлт, тархины судасны эмгэг, тархмал хатуурал, эпилепси, хөдөлгөөний эмгэгийг судлах чиглэлээр судалгааны ажлыг удирдан явуулж ирлээ. Энэ түүхэн хугацаанд тэнхимийн багшаар Г.Лодон (1947-1968), Д.Равдандорж (1962-1985), Г.Цагаанхүү (1969 оноос), Н.Төмөрбаатар (1981-1987), Д.Өлзийбаяр (1983-2010), Л.Отгонбаяр (1989 оноос) А.Товуудорж (1995 оноос), Ц.Баясгалан (1998 оноос), Д.Бямбасүрэн (2010 оноос), АУ-ны доктор Н.Наранбат (2011 оноос), Ш.Тунгалагтамир (2012 оноос), АУ-ны доктор Ц.Дэлгэрмаа (2019 оноос) нар ажиллаж иржээ.

Бүтэц, бүрэлдэхүүн

   Мэдрэл судлалын тэнхим, клиникийн зөвлөхөөр Монгол улсын Хүний гавьяат эмч, Ардын багш, МАУА-ийн гишүүн-академич, АУ-ны доктор, профессор Г.Цагаанхүү, тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор Д.Бямбасүрэн, багшаар АУ-ны доктор, дэд профессор А.Товуудорж, АУ-ны доктор, дэд профессор Л.Отгонбаяр, АУ-ны доктор Ц.Баясгалан, АУ-ны доктор Ц.Дэлгэрмаа, туслах ажилтнаар Сэтгэл судлалын ухааны магистр С.Долгорсүрэн нар ажиллаж байна. Тэнхимийн багш АУ-ны доктор Н.Наранбат Япон улсын Жичи Анагаах Ухааны сургуульд докторын дараах зочин судлаачаар ажиллаж, багш Ш.Тунгалагтамир Итали улсын Падуа Их сургуульд докторантурт суралцаж байна.

Судалгаа-шинжилгээний чиглэл

Тархины судасны эмгэг, эпилепси, толгой өвдөлт, мэдрэлийн халдвар, тархмал хатуурал, хөдөлгөөний эмгэг, захын мэдрэлийн эмгэг, хөдөлгөөний нейроны эмгэг, нойрны эмгэг

Гадаад харилцаа

Ази-Номхон Далайн Мэдрэлийн холбоо

Эпилепситэй Тэмцэх Олон Улсын нийгэмлэг (ILAE)

Ази-Далайн орнуудын эпилепсийн хэрэг эрхлэх хороо (CAOA)

Азийн эпилепсийн Академи (ASEPA)

Ази-Номхон Далайн Хөдөлгөөний эмгэгийн нийгэмлэг

Солонгосын хөдөлгөөний эмгэгийн нийгэмлэг

Олон Улсын Толгой өвдөлтийн нийгэмлэг

Япон Улсын Шизуока эпилепсийн үндэсний төв

Япон Улсын Токушима Их сургууль

Япон Улсын Эхимэ Их сургуулийн нойрны төв

БНСУ-ын Йонсейн Их Сургууль

БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургууль

Япон улсын Доккио Анагаах Ухааны Сургууль

Английн Империал Коллеж

Норвегийн Политехникийн Их Сургууль

Япон улсын Жичи Анагаах Ухааны Сургууль

Английн Империал Коллеж

Норвегийн Политехникийн Их Сургууль

ХБНГУ-ын Штутгард хот, Мариан Эмнэлэг

Итали Улсын Падуа хотын Их сургууль

Мэдрэл судлалын тэнхимд хэрэгжсэн болон хэрэгжиж буй төсөлт ажил

  • “Монгол улсын хүн амын мэдрэлийн өвчлөлийн түвшин, бүтэц” сэдэвт эрдэм шинжилгээний төсөлт ажил. (1991-1993 он)
  • “Улаанбаатар хотын эпилепситэй өвчтөнүүдийн эрүүл мэндийн тусламжийн өнөөгийн байдал” ЭШ-ний төсөлт ажил, ДЭМБ, УБ., 2004
  • Эпилепсийн удамшил, молекул генетикийн судалгаа. ШУТС-ийн ЭШ-ний төсөлт ажил
  • "Монгол улсын насанд хүрсэн хүн амын дудндах толгойн анхдагч өвдөлтийн тархалт" "Lifting the burden" төрийн бус байгууллага, Английн Империал Коллеж, Норвегийн Политехникийн Их Сургууль хамтарсан төсөлт ажил
  • - "Монгол улсын хүүхэд болон өсвөр настны дундах толгойн анхдагч өвдөлтийн тархалт" Олон Улсын Толгой өвдөлтийн нийгэмлэг, Туркийн Истанбулын Их сургуулийн мэдрэл судлалын тэнхим хамтарсан ЭШ-ний төсөлт ажил

Холбоо барих

Мэдрэл судлалын тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл: byambasuren@mnums.edu.mn

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль