Анагаах Ухааны сургууль

Нүд судлалын тэнхим

Тэнхимийн түүх

   Монгол Улсын Их Сургуулийн үндсэн бүтцийн нэг Хүн эмнэлгийн факультет байсан бөгөөд 1946-1947 оны хичээлийн жилд нүдний өвчний тухай анхны лекцийг ЗХУ-аас уригдан ирсэн доктор А.С.Баженов уншиж, дадлагын хичээлийг зааснаар Нүд судлалын тэнхимийн эх үүсгэвэр тавигдсан. 1947 онд хүн эмнэлгийн факультетаас анхны 13 их эмч нар төрсний нэг нь манай анхны нүдний эмч Р.Нямаа байлаа. Нүдний эмчийн мэргэжлээр бие даасан тэнхим бүрэн тогтоход оюутны тоо цөөн, сургалтын ачаалал бага байснаас багш нар бусад томоохон тэнхимийн бүрэлдэхүүнд орж хавсарсан тэнхим байдлаар 1995 он хүртэл ажиллаж байсан.

Бүтэц бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч: Д.Уранчимэг Анагаах ухааны доктор, дэд профессор

Тэнхимийн багш: П.Баясгалан Анагаах ухааны магистр

Тэнхимийн дадлагажигч багш: Б.Өнөдэлэг Анагаах ухааны магистр

Тэнхимийн дадлагажигч багш: Д.Довчинжамц Анагаах ухааны магистр

Тэнхимийн дадлагажигч багш: А.Ариунзаяа Анагаах ухааны магистр

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

  • Манай тэнхим нь ЭМЯ, ДЭМБ, олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтран Нүдний эрүүл мэндийн Үндэсний хөтөлбөр дээр ажилладаг.
  • АНУ-ын ORBIS, Deseret International Charities, Surgical Eye Expedition (SEE)
  • Лондонгийн Их сургуулийн International Center for Eye Health (ICEH)
  • Японы Жунтендо Их сургууль, Токушима Их Сургууль
  • Солонгосын Халлим Их сургууль
  • Тайландын Махидол Их сургууль
  • Австралийн ICEE зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Холбоо барих

Нүд судлалын тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл: tuvuran@mnums.edu.mn

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль