Анагаах Ухааны сургууль

Сэтгэцийн эрүүл мэнд судлалын тэнхим

Тэнхимийн түүх

   Мэдрэл сэтгэц гэм судлалын тэнхим нь анх МУИС-ийн хүн эмнэлгийн салбарт 1947 онд “Мэдрэл, сэтгэцийн гэм судлалын тэнхим” нэртэйгээр байгуулагдаж анхны тэнхимийн эрхлэгчээр ЗХУ-ын мэдрэлийн эмч доктор, профессор Г.Я.Либерзон 1947-1951 онд ажиллаж байжээ. 

   Мэдрэл гэм судлалын анхны үндэсний багш, тэнхимийн эрхлэгч нь МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийн анхны декан Готовын Лодон (1951-1968) юм. ШУА-ийн сурвалжлагч гишүүн, профессор Г.Лодон нь тархины судасны эмгэг, мэдрэлийн халдвар, нугасны саа өвчний талаар хэд хэдэн томоохон бүтээл туурвиж, БНМАУ-ы гавьяат эмч Л.Дагзмаа нарын хамт мэргэжлийн албыг хөгжүүлэхэд хөдөлмөр бүтээлээ зориулсан нэгэн билээ.

   Тус тэнхимийн эрхлэгчээр 1958-1990 онуудад ШУ-ны доктор профессор Ц.Гүрдорж, 1990-1995 онуудад Профессор, доктор Ш.Доржжадамба, 1995-1998, 2005-2010 онуудад  АУ-ны доктор, профессор С.Бямбасүрэн, 1998-2003 онуудад АУ-ны доктор, дэд профессор Д.Өлзийбаяр, 2003-2005 онуудад АУ-ны доктор, дэд профессор Л.Отгонбаяр, 2010-2014 онуудад АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл нар тус тус ажиллаж байв. 

   Манай хамт олны дотроос Монгол Улсын гавьяат эмч Г.Цагаанхүү, Ш.Доржжадамба, Монгол улсын гавьяат багш С.Бямбасүрэн нар төрөн гарсан нь бид бүхний бахархал билээ.

   Тэнхимийн түүхэн замнал нь Монгол улсад сэтгэцийн эрүүл мэндийн алба хөгжсөн, эмч эмнэлгийн дээд мэргэжилтэн сургаж бэлтгэсэн хөгжлийн нэг хэсэг юм.  

    2005 оноос эхлэн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим бие даан үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл:

 

Хүн амын дунд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн эмнэлзүйн асуудал 

Сэтгэцийн эмгэгүүдийн тархалт

Сэтгэцийн эмгэг судлалыг эмнэлзүйн бусад салбар шинжлэх ухаантай холбон судлах

Эрдэм судлалын бүтээл: 

  • - Удирдсан анагаах ухааны доктор - 15
  • - Удирдсан анагаах ухааны магистр - 35
  • - Сурах бичиг - 32
  • - Ном товхимол -19
  • - Гадаад, дотоодод хэвлүүлсэн өгүүлэл илтгэл 700 гаруй
  • - Гадаад, дотоодод хэвлүүлсэн өгүүлэл илтгэл 700 гаруй

Холбоо барих

Сэтгэцийн эрүүл мэнд судлалын тэнхим

Тэнхимийн эрхлэгч
И-мэйл: khishigsuren@mnums.edu.mn

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, АШУҮИС, Анагаах Ухааны Сургууль