Нийгмийн Эрүүл мэндийн сургууль

Орчны эрүүл мэндийн тэнхим

Танилцуулга

 Орчны Эрүүл Мэндийн Тэнхим нь бакалаврын болон төгсөлтийн дараах түвшинд орчны эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл мэнд  гэсэн  үндсэн  чиглэлээр сургалт явуулдаг.

Орчны эрүүл мэндийн тэнхим нь дэд профессор 1, PhD зэрэгтэй 3, магистр зэрэгтэй 4 багшаас бүрдсэн бөгөөд дараах үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Үүнд:

  • НЭМ-ийн мэргэжилтэн, магистрын сургалтын мэргэшүүлэх болон мэргэжлийн хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, заах
  • НЭМ-ийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагааг эмнэлэг, олон нийтэд зохион байгуулах
  • Гадаад, дотоодын мэргэжлийн байгуулагатай хамтран төсөл хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах, судалгааны ажил хийх
  • Оюутан магистр, докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг удирдах, хамгаалуулах
  • Олон нийтэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэл

Хөдөлмөрийн  эрүүл ахуй, аюулгүй байдал

Агаарын бохирдол

Усны бохирдол

Хог хаягдлын менежмент

Хор судлал

Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лаборатори

Тоосны жин (PM2.5, PM4.0, PM10, нийт тоос)

PM2.5, PM5 тоосны шууд хэмжилт 

Тоосонд цахиурын давхар исэл 

Цусан дахь хар тугалга

Шуугиан

Усны химийн үзүүлэлт

Шууд хэмжилт: Угаарын хий, СО2 чийглэг, температур, гэрэлтүүлэг, тоос

Төсөлт ажил

  • 2013 оноос Ulaanbaatar Gestation and Air pollution Research I, II, III
  • 2013 оноос Усны аюулгүй байдлын төлөвлөгөө
  • 2017 оноос Чихэрлэг ундаанд татвар ногдуулах эдийн засгийн тооцоолол
  • 2018 оноос Гадаад, дотоод орчны агаарын бохирдлын үнэлгээ
  • 2018 оноос УБ хотын хүн амын агаарын бохирдлын талаарх МДХ-ын судалгаа
  • 2018 оноос Хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх биомониторингийн судалгаа

Холбоо барих

Орчны эрүүл мэндийн тэнхим

И-мэйл хаяг: ehsc.group@mnums.edu.mn

 С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648,
Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль,
Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Орчны эрүүл мэндийн тэнхим. 336тоот.