Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Эрүүл Мэндийн Нийгмийн Ажил, Нийгмийн Ухааны Тэнхим нь манай орны орчин үеийн эрүүл мэндийн салбарт чухал шаардлагатай боловсон хүчний нэг болох “эрүүл мэндийн нийгмийн ажилтан”-ыг бэлтгэдэг үндсэн нэгж бөгөөд төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтанд нийгэм, хүмүүнлэгийн ухааны хичээлээр боловсролын үйлчилгээ үзүүлж, хамгийн өргөн далайцтай үйл ажиллагаа эрхэлдэг тэнхмийн нэг юм.
1961 онд Анагаах Ухааны Дээд Сургууль нь МУИС–аас салбарлан бие даахад “Марксизм-Ленинизмийн тэнхим” нэртэйгээр байгуулагдан сургуулийн ректор, намын хорооны шууд мэдэлд нийгмийн ухааны сургалт, хичээл заахын зэрэгцээ хамт олон, оюутан залуусын дунд тухайн цаг үеийнхээ үзэл суртал, хүмүүжлийн ажлыг эрхэлж байв.
1994-2000 онд “Эрүүл ахуй зохион байгуулалтын тэнхим”-д
2001-2003 онд “Эпидемиологи-статистикийн тэнхим”-д
2003-2005 онд “Эрүүл мэндийн эдийн засгийн тэнхим”-д тус тус харъяалагдаж байв.
2005 оны 06-сарын 20-ны өдрийн А/23 тоот тушаалаар “Нийгэм-хүмүүнлэгийн ухааны тэнхим“ нэртэйгээр дахин байгуулагджээ.
2014 оноос “Зан Үйл, Нийтийн Эрүүл Мэндийн тэнхим” болж бүтцийн өөрчлөлтөөр Сувилахуйн сургуулийн “Ерөнхий эрдмийн тэнхим”-ийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны багш нараар бүрэлдэхүүнээ өргөтгөв.
2017 оноос “Нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим” болон шинэчлэгдэн зохион байгуулагдсан.
2018 оноос тэнхмийн нэрийг “Эрүүл Мэндийн Нийгмийн Ажил, Нийгмийн Ухааны Тэнхим” гэсэн нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйл ажиллагааны эрхэмлэлүүд:
-Хүмүүнлэгийн үзэл баримтлал
-Нийгмийн хөгжил дэвшил
-Эх оронч үзэл санаа
1961-1962 Д. Дамдин
1962-1963 Д. Дашжамц
1963-1967, 1969-1990 Ш.Цэрмаа
1967-1969 Ж.Чунагсүрэн
1990.06-1991.04 Ж.Өлзийсайхан
1991.09-1993.06 Ц.Эрдэнэсамбуу
2005.05-2007.09 Х.Дамдинжав
2007.09-2011.09 Б.Ариунсанаа
2011.09-2014.06 М.Сугармаа
2014.06- 2015.04 Ц.Нямсүрэн
2015.04–2016.09 Д.Хишигтогтох
2016.09-одоог хүртэл Ц.Нямсүрэн
Бүтэц, багшлах бүрэлдэхүүн:
Бүтцийн хувьд нийгмийн ажлын болон нийгэм, хүмүүнлэгийн ухааны профессорын багийн зохион байгуулалттай бөгөөд нийгмийн ажлын зөвлөгөө мэдээллийн төвийг хариуцан ажилладаг.
Үндсэн 14 багш, үүнээс 36% нь доктор, 64% нь магистрын зэрэгтэй.
И-мэйл хаяг: public.group@mnums.edu.mn
С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648,
Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль,
Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль,Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим 333 тоот.