Нийгмийн эрүүл мэндийн сургууль

Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим

Танилцуулга

 Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим нь АШУҮИС-ийн ууган тэнхимийн нэг бөгөөд анх 1956 онд Монгол улсын их сургуулийн Анагаах ухааны салбарын бүрэлдэхүүнд “Эрүүл ахуй, Эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын тэнхим” нэртэйгээр байгуулагдаж, 1961-1980 онд Нийгмийн эрүүл ахуйн тэнхим, 1980-1990 онд Эрүүл ахуй, нийгмийн эрүүл мэндийн тэнхим, 2000-2002 онд Нийгмийн эрүүл мэндийн тэнхим нэрээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

   2002 оноос Нийгмийн эрүүл мэндийн сургууль болон өргөжиж, тус сургуулийн бүтцэд “Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим” байгуулагдсан түүхтэй.

   Тус тэнхим нь 6 үндсэн багштайгаар нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх анагаах ухааны чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Тэнхимийн зорилт:

   НЭМ-ийн мэргэжилтний сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг дэлхий дахины чиг хандлага, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтмол шинэчлэн сайжруулах

НЭМ-ийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тоо, чанарыг нэмэгдүүлэх

Суралцагч төвтэй үйл ажиллагааг хөгжүүлэх

Тэнхимийн хүний нөөцийн чадавхийг сайжруулах, дэмжих

Бүтэц бүрэлдэхүүн:

       ТТус тэнхим нь үндсэн 6 багштайгаар сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг. Багш нарын 30 хувь нь докторын (Ph.D) зэрэгтэй эрүүл мэндийн салбарт 5-20 гаруй жил ажиллаж, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад эрдмийн зэрэг хамгаалж, мэргэжил дээшлүүлсэн туршлагатай хамт олон юм.

Тэнхимийн эрхлэгч Д.Хишигтогтох АУ-ны доктор, дэд профессор

Тэнхимийн багш Д.Амарсайхан АУ-ны доктор, профессор

Тэнхимийн багш  Ч.Өнөрцэцэг НЭМУ-ны магистр

Тэнхимийн багш Ө.Гандолгор НЭМУ-ны магистр

Тэнхимийн багш А.Энхдөлгөөн НЭМУ-ны магистр

Тэнхимийн багш Ж.Маргад-Эрдэнэ НЭМУ-ны магистр

Гадаад хамтын ажиллагаа:

  • Олон улсын сэтгүүлийн редакцад тэнхимийн багш нараас хөндлөнгийн үнэлээчээр ажиллаж байна. • International journal of TROPICAL disease and Health • International Journal for Equity in Health • Social and Behavior Change Communication Summit
  • Тэнхимийн багш нараас олон улсын мэргэжлийн нийгэмлэг, холбоонд гишүүнээр элссэн.• Олон улсын ясны сийрэгжилтийн "Royal" нийгэмлэг • Ази далайн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо

Холбоо барих

Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим

Тэнхимийн эрхлэгч:
И-мэйл хаяг: khishigtogtokh@mnums.edu.mn

 С.Зоригийн гудамж, ШХ-48/111 Улаанбаатар 210648,
Монгол улс, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль,
Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Урьдчилан сэргийлэх анагаах ухааны тэнхим 339 тоот.