Сургалт, Эрдэм шинжилгээ

Сургалтын үйл ажиллагаа:

Тус тэнхим эрүүл мэндийн нийгмийн ажилтны сургалтыг хариуцдаг бөгөөд 2007 онд анхны төгсөлтөө хийснээс хойш эдүгээ 11 дэх төгсөлтөө хийж, эрүүл мэндийн нийгмийн ажлын 260 гаруй мэргэжилтнийг бэлтгэжээ.

Түүний зэрэгцээгээр анагаахын суурь боловсролын болон бакалавр, диплом, магистр, докторын зэрэг бусад сургалтанд нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр боловсролын үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлдэг.

Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл:

-Эрүүл мэндийн нийгмийн ажил

-Эрүүл мэндийн зан үйл

-Био-анагаахын ёс зүй

-Эрүүл мэндийн социологи

-Анагаах ухааны болон шинжлэх ухааны философи

-Эрүүл мэндийн сэтгэл судлал 

Хэрэгжүүлсэн төсөлт ажлууд:

  • ОУ-ын сайн дурын VSO байгууллагын дэмжлэгтэй “Эрүүл мэндийн сайн дурын идэвхтэний хэрэгцээ”-ний судалгаа. 2007
  • Канадын Олон улсын хөгжлийн судалгааны төвийн санхүүжилттэй “Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан онлайн сэтгэлзүйн үйлчилгээ” судалгааны төсөл. 2009-2010
  • Глобаль сангийн санхүүжилттэй 7-р раундын “Эрсдэлт хүн амд чиглэсэн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийг салбарын тогтолцоог бэхжүүлэх замаар ХДХВ/ДОХ-ын тархалтыг хязгаарлах нь” төсөл. 2008-2011 /I ээлж/
  • Глобаль сангийн ХДХВ, ДОХ-ын нэг урсгалт санхүүжилттэй эрсдэлт бүлгийнхэнтэй ажилладаг нийгмийн ажилтнуудыг чадавхижуулах дэд төсөл. 2011-2013 /II ээлж/
  • Монгол улсын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үнэлгээ. ЭМЯ, 2013
  • Эрүүл мэндийн ажилтны цалин хөлсний тогтолцоо, ажлын ачаалал, хөдөлмөрийн норм, нормативыг шинэчлэн тогтоох судалгаа. НЭМС, ЭМЯ, ЭМДС, 2014
  • Залуучуудын дундах хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төсөл, Нээлттэй нийгэм форум. 2015-2017 он
  • “Good neighbors” ундны усны талаарх зорилтот бүлгийн хүн амын мэдлэг, хандлага, дадлын судалгаа 2016.02-2016.05 
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээний үнэлгээ. ХНХЯ, Дэлхийн банк. 2017
  • 2015, 2016 онд Монгол улсыг хамарсан улаанбурханы дэгдэлтийн үеийн эрсдэлийн харилцааг үнэлсэн нь. ДЭМБ. 2017
  • Өсвөр үе, залуучуудын (15-24 нас) дундах согтууруулах ундааны хэрэглээ, хор хөнөөлийн талаарх ойлголт, хандлагыг тодорхойлох нь. ДЭМБ. 2017
  • Эрүүл мэндийн зан үйл хичээлийн хөтөлбөрийг хянаж, сайжруулах нь. ДЭМБ. 2017
  • БЗДХ-ын талаарх оюутнуудын мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох онлайн судалгаа. ДЭМБ. 2017