mn

Оюутны хөгжлийн зээл

Нөхцөл: 

  1. Анх удаа бакалавр, магистр, докторын шатлалд суралцаж байгаа Монгол Улсын иргэн байх
  2. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан байх

Тавигдах шаардлага: 

  1. Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш байх
  2. Өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
  3. Өдрийн ангид суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
  4. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх
  5. Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан элсэлтийн ерөнхий шалгалтад 500 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх

Бүрдүүлэх материал:

  1. Иргэний үнэмлэхийн хуулбар
  2. Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл  /ТАТАЖ АВАХ ХОЛБООС/
  3. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь
  4. Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  5. Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
  6. Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
  7. Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх /”МИНИЙ ИРЭЭДҮЙН ЗОРИЛГО” сэдэвт эссэ, А4 хэмжээтэй бичгийн цаасны 1 нүүрэнд багтахаар гар бичмэлээр бичэх /
  8. Зээлийн гэрээ /ТАТАЖ АВАХ ХОЛБООС/

Үе шат: 

 

Холбоо барих

Оюутны хөгжил, удирдлагын газар

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль С.Зоригийн гудамж хичээлийн төв байр, 2 давхар, 235 тоот

И-мэйл: student@mnums.edu.mn

Утас: 11-326894, 11-328894
Ажлын цаг: Даваа-Баасан  08:30-17:30