Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль “ЭРДМИЙН ЧУУЛГАН-63’’

April 30 @ 09:00 - 17:00
Loading Events
  • This event has passed.

     Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн ЭРДМИЙН ЧУУЛГАН-63 эрдэм шинжилгээний нэгдсэн хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр “ZOOM ПЛАТФОРМ” ашиглан орон даяар шууд дамжуулагдан, зохион байгуулагдах гэж байна.

     Энэ удаагийн Эрдмийн чуулганд нийт 16 шилдэг эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцэгдэх бөгөөд дэлхий дахинд болон монгол улсад цар тахал хэлбэрээр тархаад байгаа коронавируст халдварын тархвар зүй, оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын чиглэлээр олон улсад болон монгол улсад хийгдсэн судалгааны ажлуудын үр дүнгүүд танилцуулагдаж байгаагаараа онцлогтой.

  Тус цахим хуралд АШУҮИС-ийн эрдэмтэн судлаачдаас гадна америкийн нэгдсэн улсын Duke-ийн Их Сургууль, Өмнөд Калифорнийн Их Сургууль, Канадын Хатан Хааны Их Сургууль, Их Британийн Нэгдсэн Вант Улсын Их Сургууль, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн багш судлаачид оролцож байгаа нь  олон улсын түвшний арга хэмжээ болж байна.

    Хуралд илтгэл хэлэлцүүлэх эрдэмтэн судлаачдын бүтээл нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээр баталгаажсан, нотолгоонд суурилсан, Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулах бүтээлүүд юм.

   Түүнчлэн энэ удаагийн хуралд коронавируст халдварын цар тахлын үед АШУҮИС-ийн багш судлаачдын энэ чиглэлээр хийж хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээний төсөлт ажлын үр дүнгүүд тухайлбал шүлснээс коронавирус илрүүлэх шинэ полимеразийн гинжин урвалын оношлуурыг эмнэлзүйн практикт нэвтрүүлсэн үр дүн, коронавируст халдварын ийлдэс тархвар зүйн болон эмнэлзүйн судалгааны үр дүнгүүд танилцуулагдаж байгаа нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд цар тахлын халдварын тархвар зүйн оношилгоо, эмчилгээний талаарх нотолгоонд суурилсан шинэ мэдлэгийг түгээж байгаа нь цаг үетэйгээ нийцсэн чухал алхам болно.

   Энэ удаагийн нэгдсэн хуралдааны үеэр мөн АШУҮИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудаас шалгарсан шилдэг илтгэлүүд хэлэлцэгдэж их сургуулийн эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчдийн шийдвэрийн дагуу ашуүис-ийн 2021 оны шилдэг судлаачдыг тодруулж тэргүүн болон дэд тэргүүн байрын шагналыг олгохоор боллоо.

Details

Date:
April 30
Time:
09:00 - 17:00
Event Category: