“ИРЭЭДҮЙН ҮНЭ ЦЭНЭ – ШИНЭ ҮЕИЙН СУДЛААЧИД” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний “Эмнэлзүйн салбар” хурлын удирдамж

4 сар 8 @ 08:00 - 17:00
Loading Events
  • This event has passed.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан АШУҮИС-ийн Оюутны Хөгжил Удирдагын Газар (ОХУГ), Оюутны Эрдэм шинжилгээний нийгэмлэг “ИРЭЭДҮЙН ҮНЭ ЦЭНЭ – ШИНЭ ҮЕИЙН СУДЛААЧИД” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний Эмнэлзүйн салбар хуралдааныг Анагаах Ухааны сургуультай хамтран зохион байгуулна.

Хурлын зорилго: Монгол улсын Төрөөс Эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод нийцүүлэн Эрүүл мэндийн салбарын инноваци, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийн хүрээнд нотолгоонд суурилсан эмнэлгийн тусламж үйлчилгээ, өвчин эмгэгийн урьдчилан сэргийлэлт, оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологи болон “Ковид-19” халдварын чиглэлээр хийгдсэн оюутны эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хэлэлцүүлэн шилдэг бүтээлийг шалгаруулах

Хамрах хүрээ: Эмнэлзүйн салбар хуралдаанд “Анагаах, Нүүр ам судлал, Сувилахуй”-н чиглэлээр суралцаж буй төрийн болон хувийн хэвшлийн анагаахын их дээд сургуулийн оюутнуудыг оролцуулан улсын хэмжээнд зохион байгуулна.

Зохион байгуулагч: АШУҮИС-ийн ОХУГ, Анагаах Ухааны Сургууль, Нүүр Ам Судлалын Сургууль, Сувилахуйн сургууль

Хэзээ:

  • Эмнэлзүйн салбар хуралдаан 2022-03-12-ны өдөр АШУҮИС, АУС-ийн “BLUE HALL” танхимд 09 цагт эхэлнэ.
  • Нэгдсэн хуралдаан 2022-04-08 ны өдөр зохион байгуулагдана.

Эрдэм шинжилгээний хурлын хураангуйд тавигдах шаардлага:

Илтгэлийн хураангуйг А4 цаас дээр, цаасны бүх талаас 2 см зайтай, Arial фондоор, мөр хоорондын зай Single, 4 талаас тэгш (Justify) байхаар монгол, англи хэл дээр тус бүр нэг нүүрэнд 500 үгэнд багтаан бичнэ.

Хураангуй дараах бүтэцтэй байна.

  1. Бүтээлийн сэдэв: Arial 12, Bold, жижиг үсгээр бичигдэнэ.
  2. Судлаачдын нэрс, харьяалал: Илтгэгчийн нэрийн баруун доор Arial 10 фондоор Italic горимоор бичигдэнэ. Үндсэн судлаачтай холбогдох судлаачийн цахим шуудангийн хаяг, утасны дугаар
  3. Үндэслэл: 1-2 өгүүлбэрт багтаан бичнэ.
  4. Судалгааны зорилго
  5. Судалгааны материал, арга зүй: Судалгаанд хэрэглэсэн арга зүйг тодорхой бичнэ.
  6. Үр дүн: Хүснэгт, зураг оруулахгүй бичнэ.
  7. Дүгнэлт: Нэг өгүүлбэрээр дүгнэж бичнэ.
  8. Түлхүүр үгс: Тухайн судалгааны онцлог, агуулгыг илэрхийлэх 5 хүртэл үг байна.

Эмнэлзүйн салбарын илтгэлийн хураангуйг 2022-03-04-ний өдрийн 17 цаг хүртэл хүлээн авна.

Илтгэлийн хураангуйг хүлээн авах цахим хаяг:

  1. Анагаахын салбарын илтгэлүүд otgonbat.a@mnums.edu.mn
  2. Нүүр ам судлалын салбарын илтгэлүүд delgertsetseg@mnums.edu.mn
  3. Сувилахуйн салбарын илтгэлүүд gankhuyag@mnums.edu.mn

Details

Date:
4 сар 8
Time:
08:00 - 17:00