“ИРЭЭДҮЙН ҮНЭ ЦЭНЭ – ШИНЭ ҮЕИЙН СУДЛААЧИД” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал

4 сар 8 @ 08:00
Loading Events
  • This event has passed.

Салбар хуралдааныг 5 чиглэлээр зохион байгуулна. Үүнд:
1. Эмнэлзүйн анагаах ухааны салбар хуралдаан
2. Био-Анагаахын салбар хуралдаан
3. Уламжлалт анагаах ухааны салбар хуралдаан
4. Нийгмийн эрүүл мэндийн салбар хуралдаан
5. Эм зүйн салбар хуралдаан

Нэгдсэн хуралдаан
Салбар болон үндсэн хуралдаанд шилдэг илтгэлүүд хэлэлцэгдэж, шаардлага хангасан бүтээлүүд хуралд зориулсан эрдэм шинжилгээний бүтээлийн хураангуйд хэвлэгдэнэ.

 Эрдэм шинжилгээний хурлын хураангуйд тавигдах шаардлага:

Илтгэлийн хураангуйг А4 цаас дээр, цаасны бүх талаас 2 см зайтай, Arial фонтоор, мөр хоорондын зай Single, 4 талаас тэгш (Justify) байхаар монгол, англи хэл дээр тус бүр нэг нүүрэнд 500 үгэнд багтаан бичнэ.

Хураангуй дараах бүтэцтэй байна:
1. Бүтээлийн сэдэв: Arial 12, Bold, том үсгээр бичнэ
2. Судлаачдын нэрс, харьяалал: Илтгэлийн нэрийн баруун доор Arial 10 фонтоор Italic горимоор бичнэ. Үндсэн судлаачтай холбогдох судлаачийн цахим шуудангийн хаяг, утасны дугаар.
3. Үндэслэл: 1-2 өгүүлбэрт багтаан бичнэ.
4. Судалгааны зорилго, зорилт
5. Судалгааны материал, арга зүй: Судалгаанд хэрэглэсэн арга зүйг тодорхой бичнэ
6. Үр дүн: Хүснэгт, зураг оруулахгүй.
7. Дүгнэлт: 1 өгүүлбэрээр илэрхийлнэ.
8. Түлхүүр үгс: Тухайн судалгааны онцлог, агуулгыг илэрхийлэх 5 хүртэл үг байна.

Шагналын сан:
• I-р байр /Мөнгөн шагнал, өргөмжлөл/
• II-р байр /Мөнгөн шагнал, өргөмжлөл/
• III-р байр /Мөнгөн шагнал, өргөмжлөл/Илтгэлийн хураангуйг хүлээн авах хаяг:
1. Эмнэлзүйн анагаах ухааны салбар хуралдаан
/otgonbat.a@mnums.edu.mn/
2. Био-Анагаахын салбар хуралдаан
/bioconference.student@mnums.edu.mn/
3. Уламжлалт анагаах ухааны салбар хуралдаан
/enkhzaya.z@mnums.edu.mn/
4. Нийгмийн эрүүл мэндийн салбар хуралдаан
/gandolgor@mnums.edu.mn/
5. Эм зүйн салбар хуралдаан
/tungalag.b@mnums.edu.mn/

 

Details

Date:
4 сар 8
Time:
08:00
Event Category: