Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд эрхэмсэг ноён Ричард Буанган АШУҮИС-ийн үйл ажиллагаатай танилцав.

АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Ричард Буанган, Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарт их сургуулийнхаа үйл ажилллагааг танилцуулж,  цаашид хамтран ажиллах санал солилцлоо.


Уулзалтаар АШУҮИС-д АНУ-ын их сургуулиудаас нэр хүндтэй багш профессоруудыг урьж ажиллуулах, англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрт суралцаж буй оюутнуудын тоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, тэтгэлэгт хамрагдах багш, оюутны тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудаар санал солилцож,  хамтран ажиллахаар тогтов.