АШУҮИС-ИЙН ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУД ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАВ

АШУҮИС-ИЙН ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУД ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАВ

Үүсгэсэн огноо: 2018-11-07

 

     АШУҮИС-ийн Төгсөгчдийн холбоог төлөөлөн Био-Анагаахын сургуулийн захирал АУ-ы доктор, дэд профессор  Ц.Түвшинжаргал,  СБЗГазрын Төгсөлтийн өмнөх сургалтын албаны дарга С.Оюунцэцэг, Биологи-гистологийн тэнхимийн эрхлэгч БУ-ы доктор, профессор А.Гүрбадам, Эм судлалын тэнхимийн эрхлэгч АУ-ны доткор, дэд профессор Ч.Ерөөлт нарын бүрэлдэхүүнтэй баг Дархан-Уул аймаг дахь Салбар сургуулийн багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтнууд болон аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эм зүйч нарт орчин үеийн анагаахын шинжлэх ухааны бодлого, чиг хандлага, ёс зүйн төлөвшил, эмийн зохистой хэрэглээний талаар шинэ мэдээлэл өгөх сургалт зохион байгуулав. Сургалтын үеэр профессор А.Гүрбадам салбар сургуулийн багш нарт “Багш оюутны нүдээр”, оюутнуудад “Ёс зүйн төлөвшил” сэдэвт лекцээ толилуулж,  АУ-ны доктор С.Оюунцэцэг АШУҮИС-ийн сургалтын бодлого, чиг хандлагын тухай ерөнхий ойлголт сэдвээр лекц уншиж, дэд профессор Ц.Түвшинжаргал АШУҮИС-ийн Төгсөгчдийн Холбооны үйл ажиллагааны талаар танилцуулга хийв. 

      Мөн Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд дэд профессор Ч.Ерөөлт “Эмийн харилцан үйлчлэл, зохистой хэрэглээ“, дэд профессор Ц.Түвшинжаргал “Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэл” сэдвээр лекц уншлаа. Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр АШУҮИС-ийн Төгсөгчдийн холбооноос АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн багш Х.Оюунгэрэлийг АШУҮИС-ийн дээд шагнал “Эрдэнийн очир” медалиар шагнасныг профессор А.Гүрбадам гардууллаа. 

 

 

 

Бусад мэдээ, мэдээлэл