Элсэлт > Шинээр элсэх > Сувилахуйн сургуульд оюутан элсүүлэх журам

Сувилахуйн сургуульд оюутан элсүүлэх журам

Сувилахуйн сургуульд оюутан элсүүлэх журам

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн бүрэлдэхүүн

Сувилахуйн сургуульд оюутан элсүүлэх журам

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1.АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг “АШУҮИС-д оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан зохион байгуулна.

1.2.Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг АШУҮИС-ийн  www.mnums.edu.mn вэб хуудас болон БШУЯ-ны www.meds.gov.mn портал сайтаас авч болно.

 

Хоёр. Элсэгчдэд тавигдах шаардлага ба шалгалт

 

2.1 АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд элсэхийг хүсэгчид элсэхийг хүссэн мэргэжил, бүлэг элсэхэд шаардлагатай хичээлээр ЕШ өгсөн байна. Шалгалт өгөх хичээлүүдийг хүснэгт - 1 -т заав.

2.2 АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд оюутан элсүүлэх мэргэжлүүд, эхний шатанд авах шалгалт 

 

 

2.3 Элсэлтийн шалгалтуудыг дахин авахгүй.

2.4 Ерөнхий шалгалт өгөх хичээл бүрээр авбал зохих онооны 400 ба түүнээс дээш оноо авбал салбар сургуульд бүртгүүлэх болзол хангасан гэж үзнэ.

 

Гурав. Элсэхийг хүсэгчдийг бүртгэх

 

3.1 Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод цахим хэлбэрээр 2017.07.01-ний өдрийн 09:00 цагаас 2017.07.05-ны өдрийн 16:00 цаг хүртэл АШУҮИС-ийн элсэлтийн  http://burtgel.mnums.edu.mn/бүртгэлийнвэб хаягаар явуулна.

3.2 АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд элсэхийг хүсэгчид нь 2015-2017 онд Ерөнхий шалгалтын хичээл тус бүрд 400-аас дээш оноо авсан тохиолдолд бүртгүүлэх болзол хангасан гэж үзнэ.

3.5     АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд элсэхийг хүсэгчид нь элсэхийг хүссэн 2 мэргэжилийг дугаарлан (“мэргэжил-1, мэргэжил-2”) ялгаатайгаар сонгосон байна.

3.6   АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд элсэхийг хүсэгч нь бүртгүүлсэн бүлэг бүрийн бүртгэлийн хураамж тус бүрийг цахим хэлбэрээр хийнэ.

 

Дөрөв. Оюутан элсүүлэх шалгаруулалт

 

4.1.АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд Улаанбаатар хот болон орон нутгаас элсүүлэх оюутны тоог Хөдөлмөр Нийгмийн Яам /Дипломын хөтөлбөрт элсүүлэх оюутны тоо/ болон АШУҮИС-ийн удирдах зөвлөл /Бакалварын хөтөлбөрт элсүүлэх оюутны тоо/ тогтооно.

4.2. Шалгуулагчдыг Улаанбаатар хот болон аймаг тус бүрээр мэргэжлийн бүлэг болгон ерөнхий шалгалтуудын нийлбэр оноогоор жагсааж онооны дарааллаар батлагдсан хяналтын тоонд багтааж элсүүлнэ.

4.3. Оноо тэнцсэн тохиолдолд ерөнхий шалгалтуудад авсан оноо, боловсролын баримт бичигт тавигдсан үнэлэлтийн дундаж дүн зэргийг харьцуулж шийдвэрлэнэ.

4.4. Тухайн аймгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй.

4.5. 2015, 2016 онд Ерөнхий боловсролын сургууль төгссөн иргэн өөр аймаг, хотод оршин суух бүртгэлтэй боловч төгссөн сургууль нь орших аймгийн хуваарь дээр бүртгүүлж, сонгон шалгаруулалтанд оролцож болно.

4.6. Шалгаруулалтыг 7 дугаар сарын 5-ны дотор хийж тэнцсэн хүмүүсийг онооны дарааллаар жагсааж, хяналтын тоонд багтсан элсэгчдээр мэргэжил сонгох хуваарийг 7 дугаар сарын 7-ний өдөр зохион байгуулж, 7 дугаар сарын 8,9-ний өдөр хувийн хэрэг, суралцах эрхийн бичиг олгоно.

4.7. Аймгуудад заасан хугацаанд бүртгэсний дараа хуваариласан бүлэг бүрээр оюутан элсүүлэх хяналтын тоонд багтсан хүмүүсийн мэргэжил сонгуулалтыг хийнэ. Бүлэг доторх мэргэжлүүдийг онооны дарааллаар сонгуулна.

4.8. Хөдөө орон нутгаас элсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг "Аймаг, орон нутгаас монголын их дээд сургуулиудын консорциумын гишүүн их, дээд сургууль, коллежид 2016 онд оюутан элсүүлэх журам"-ыг баримтлан МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна.

4.9. Элсэлттэй холбогдолтой материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.

 

Тав. Элсэгчдийг бүртгэх

 

5.1.    Сургалтын төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 26-ны дотор Хаан банк дахь АШУҮИС-ийн 5107018784 тоот дансанд тушаана

5.2.  Суралцах эрхийн бичиг авсан хүмүүсийг 2017 оны 8 дугаар сарын 19, 20, 21, 22, 23-нд АШУҮИС-ийн Сувилахуйн Сургууль дээр бүртгэж, 25-нд хичээл эхэлнэ. Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй хүнийг сургууль орхисонд тооцож хасна.

5.3. Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай

Бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт

Ерөнхий шалгалтын батламж

Хувийн хэрэг

Иргэний үнэмлэх

2016-2017 оны цээж зураг 4 хувь

Сургалтын төлбөр төлсөн баримт