Элсэлт > Шинээр элсэх > Салбар сургуулиудад оюутан элсүүлэх журам

Салбар сургуулиудад оюутан элсүүлэх журам

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн

салбар сургуулиудад оюутан элсүүлэх журам

Говь-Алтай аймаг дахь салбар сургуульд оюутан элсүүлэх журам

Нэг. Ерөнхий зүйл

1.1  АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг “АШУҮИС-д оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан зохион байгуулна.

1.2   Оюутан элсvvлэх ажлын зорилго нь шалгуулагчдын сурах чадвар, мэдлэгийн түвшин, авъяас, сонирхол, ёс суртахууны төлөвшлийг бодитойгоор vнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай хvмvvсийг шалгаруулан элсvvлэхэд оршино.

1.3 Бүсийн болон шаардлагатай бусад аймгуудад Элсэлтийн комиссын төлөөлөгч нар ажиллана.

1.4 Элсэлтийн шалгалттай холбогдолтой маргааныг тухайн орон нутагт төлөөлж байгаа төлөөлөгч газар дээр нь шийдвэрлэх бөгөөд протокол үйлдэн элсэлтийг зохион байгуулах комиссын хурлаар хэлэлцүүлж, захиргааны зөвлөлийн хуралд танилцуулна.

Хоёр. Оюутан элсүүлэх мэргэжлүүд, тавих ерөнхий шаардлага

2.1 Говь-Алтайн салбар сургуульд оюутан элсүүлэх мэргэжлүүд ба эхний шатанд авах шалгалт

2.2  Элсэгчдэд тавигдах шаардлага

Тус сургуульд элсэхийг хүсэгч нь 2015-2017 онд Элсэлтийн ерөнхий шалгалтыг элсэхийг хүсэж буй мэргэжлийн хөтөлбөрийн шаардлагад заасан аль нэг хичээлээр заавал өгсөн байна.

Ерөнхий шалгалт өгөх хичээл тус бүрээр авбал зохих онооны 400 ба түүнээс дээш оноо авбал салбар сургуульд бүртгүүлэх болзол хангасан гэж үзнэ.

Тухайн мэргэжилтнээр дутагдалтай, алслагдсан аймаг, сумдыг боловсон хүчнээр хангах зорилгоор сумын захиалга, гэрээгээр суралцуулах ажлыг зохион байгуулах ба ийм зориулалттай хуваарийн захиалгыг элсэлтийн төлөвлөгөөнд тусгайлан тусгуулж, ерөнхий шалгалт өгөөд тэнцсэн хүмүүсээс гэрээний дагуу элсүүлнэ.

Тухайн жилд хими, биологийн хичээлийн чиглэлээр аймаг, улсын чанартай олимпиад, тэмцээнүүдэд амжилттай оролцож эхний 4 байр эзэлсэн элсэгчдийг хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлнэ.

Бүсийн аймгуудын ЭМГазрын захиалга, орон нутгийн бодлоготой уялдуулан орон нутгийн хүсэлт захиалгаар тухайн орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчнийг шаардлага хангасан тохиолдолд элсүүлэн суралцуулж болно.

Гадаадын иргэдийн элсэх асуудлыг тусад нь шийдвэрлэнэ.

Дээд боловсрол эзэмшсэн хүмүүс 2015-2017 онд элсэлтийн ерөнхий шалгалтад заасан хичээлүүдийн аль нэгээр 400 ба түүнээс дээш оноо авч элсэж орох ба суралцах хугацаанд нь өмнөх сургалтын хөтөлбөрийн үзсэн суурь хичээлүүдийг сургуулийн дотоод дүрэм, журмын дагуу дүйцүүлэн тооцож болно.

Гурав. Оюутан элсүүлэх шалгаруулалт

3.1.  Аймаг орон нутагт оюутан элсүүлэх ажлыг тухайн аймагт томилогдсон комисс удирдамжийн дагуу зохион байгуулна.

3.2.  Аймаг орон нутгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн тухайн аймагт оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй.

3.3.  2013-2015 онд Ерөнхий боловсролын сургууль төгссөн иргэн өөр аймаг, хотод оршин суух бүртгэлтэй боловч төгссөн сургууль нь орших аймгийн хуваарь дээр бүртгүүлж, сонгон шалгаруулалтанд оролцож болно.

3.4  Шалгаруулалтанд тэнцсэн оюутанд суралцах эрхийн бичиг олгоно.

3.5. Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбоотой гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.

3.6 Бүсийн аймгуудаас өөр хот, хөдөө орон нутгаас элсэхийг хүсэгчид 6-р сарын 25-ны дотор дээрх шаардлагуудыг хангасан тухайгаа нотлох бичиг баримт, материалуудаа ямар мэргэжлээр суралцахыг хүссэн тухай өргөдлийн хамт АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн элсэлтийн комисст гэж хаяглан баталгаат шуудангаар ирүүлнэ. Холбоо барих утасны дугаараа бичнэ. Салбар сургуулийн элсэлтийн комисс материалыг судлан үзэж, элссэн хүмүүст 2017 оны 8 дугаар сарын 15-наас өмнө утсаар хариу мэдэгдэнэ.

Дөрөв. Элсэгчдийг бүртгэх

4.1.  Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай

Бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт

Ерөнхий шалгалтын онооны батламж

Сургуульд элссэн томилолт, батламж

Сурагчийн хувийн хэрэг

Иргэний үнэмлэх

2016-2017 оны цээж зураг 4 хувь

Сургалтын төлбөр төлсөн баримт

ЭМД-ын дэвтэр

4.2.  Сургалтын төлбөрийг 2017 оны 08 сарын 25-ны дотор АШУҮИС-ийн Говь-Алтай салбар сургуулийн ХААН банкан дахь 5323005938 тоот дансанд тушаана

4.3.  Суралцах эрхийн бичиг авсан элсэгчдийг 2017 оны 8-р сарын 20, 21, 22, 23, 24, 25-ны өдрүүдэд сургууль дээр бүртгэнэ . Дурьдсан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг сургууль орхисонд тооцож сургуульд элсүүлэхгүй.

Дархан-Уул аймаг дахь салбар сургуульд оюутан элсүүлэх журам

Нэг. Ерөнхий зүйл

1.1 АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн 2017-2018оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг “АШУҮИС-д оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан зохион байгуулна.

1.2 Оюутан элсvvлэх ажлын зорилго нь шалгуулагчдын сурах чадвар, мэдлэгийн түвшин, авъяас, сонирхол, ёс суртахууны төлөвшлийг бодитойгоор vнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай хvмvvсийг шалгаруулан элсvvлэхэд оршино.

1.3 Бүсийн болон шаардлагатай бусад аймгуудад Элсэлтийн комиссын төлөөлөгч нар ажиллана.

1.4 Элсэлтийн шалгалттай холбогдолтой маргааныг тухайн орон нутагт төлөөлж байгаа төлөөлөгч газар дээр нь шийдвэрлэх бөгөөд протокол үйлдэн элсэлтийг зохион байгуулах комиссын хурлаар хэлэлцүүлж, захиргааны зөвлөлийн хуралд танилцуулна.

Хоёр. Оюутан элсүүлэх мэргэжлүүд, тавих ерөнхий шаардлага

2.1 Дархан-Уул аймаг дахь салбар сургуульд оюутан элсүүлэх мэргэжлүүд ба эхний шатанд авах шалгалт

2.2.Элсэгчдэд тавигдах шаардлага

Тус сургуульд элсэхийг хүсэгч нь 2015-2017 онд Элсэлтийн ерөнхий шалгалтыг элсэхийг хүсэж буй мэргэжлийн хөтөлбөрийн шаардлагад заасан аль нэг хичээлээр заавал өгсөн байна.

Ерөнхий шалгалт өгөх хичээл тус бүрээр авбал зохих онооны 400 ба түүнээс дээш оноо авбал салбар сургуульд бүртгүүлэх болзол хангасан гэж үзнэ.

Тухайн мэргэжилтнээр дутагдалтай, алслагдсан аймаг, сумдыг боловсон хүчнээр хангах зорилгоор сумын захиалга, гэрээгээр суралцуулах ажлыг зохион байгуулах ба ийм зориулалттай хуваарийн захиалгыг элсэлтийн төлөвлөгөөнд тусгайлан тусгуулж, ерөнхий шалгалт өгөөд тэнцсэн хүмүүсээс гэрээний дагуу элсүүлнэ.

Тухайн жилд хими, биологийн хичээлийн чиглэлээр аймаг, улсын чанартай олимпиад, тэмцээнүүдэд амжилттай оролцож эхний 4 байр эзэлсэн элсэгчдийг хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлнэ.

Бүсийн аймгуудын ЭМГазрын захиалга, орон нутгийн бодлоготой уялдуулан орон нутгийн хүсэлт захиалгаар тухайн орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчнийг шаардлага хангасан тохиолдолд элсүүлэн суралцуулж болно.

Гадаадын иргэдийн элсэх асуудлыг тусад нь шийдвэрлэнэ.

Дээд боловсрол эзэмшсэн хүмүүс 2015-2017 онд элсэлтийн ерөнхий шалгалтад заасан хичээлүүдийн аль нэгээр 400 ба түүнээс дээш оноо авч элсэж орох ба суралцах хугацаанд нь өмнөх сургалтын хөтөлбөрийн үзсэн суурь хичээлүүдийг сургуулийн дотоод дүрэм, журмын дагуу дүйцүүлэн тооцож болно.

Гурав. Оюутан элсүүлэх шалгаруулалт

3.1.  Аймаг орон нутагт оюутан элсүүлэх ажлыг тухайн аймагт томилогдсон комисс удирдамжийн дагуу зохион байгуулна.

3.2.  Аймаг орон нутгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн тухайн аймагт оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй.

3.3.  2013-2015 онд Ерөнхий боловсролын сургууль төгссөн иргэн өөр аймаг, хотод оршин суух бүртгэлтэй боловч төгссөн сургууль нь орших аймгийн хуваарь дээр бүртгүүлж, сонгон шалгаруулалтанд оролцож болно.

3.4  Шалгаруулалтанд тэнцсэн оюутанд суралцах эрхийн бичиг олгоно.

3.5. Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбоотой гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.

3.6 Бүсийн аймгуудаас өөр хот, хөдөө орон нутгаас элсэхийг хүсэгчид 6-р сарын 25-ны дотор дээрх шаардлагуудыг хангасан тухайгаа нотлох бичиг баримт, материалуудаа ямар мэргэжлээр суралцахыг хүссэн тухай өргөдлийн хамт АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн элсэлтийн комисст гэж хаяглан баталгаат шуудангаар ирүүлнэ. Холбоо барих утасны дугаараа бичнэ. Салбар сургуулийн элсэлтийн комисс материалыг судлан үзэж, элссэн хүмүүст 2017 оны 8 дугаар сарын 15-наас өмнө утсаар хариу мэдэгдэнэ.

Дөрөв: Элсэгчдийг бүртгэх

4.1. Тус салбар сургуульд суралцах эрхийн бичигтэй хүмүүсийг 8-р сарын 20-30-ны хооронд бүртгэнэ.

Бүртгүүлэхэд шаардагдах баримт, бичгүүд

Суралцах эрхийн бичиг

ЕШ-ийн онооны батламж

Бүрэн дунд боловсролын үнэмлэх, хувийн хэрэг (ажиллагсад нийгмийн даатгалын дэвтэр)

Иргэний үнэмлэх, эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар

ЭМД-ын дэвтэр

Сурагчийн тодорхойлолт

2016-2017 оны цээж зураг 4 хувь

4.2.    Элсэгч сургалтын төлбөрийн эх үүсвэрийг шийдсэн байх бөгөөд хаанаас ямар шугамаар санхүүжих тухайгаа болон Сургалтын Төрийн Сангаар суралцах бол холбогдох материалыг бүрэн бүрдүүлсэн байх шаардлагатай. Төрийн албаны хуулийн дагуу төлөгдөх бол эцэг, эхийн аль нэгний албан байгууллагатай хийсэн гэрээний 1 хувийг заавал авчрах

4.3.    Сургалтын төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны дотор Хаан банк дахь АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн 5046180073 тоот дансанд тушаана.

4.4.  Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн бол элсүүлэхгүй, элссэн тохиолдолд сургуулиас хасах ба хариуцлагыг элсэгч өөрөө хүлээнэ.

Дорноговь аймаг дахь салбар сургуульд оюутан элсүүлэх журам

Нэг. Ерөнхий зүйл

1.1 АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн 2017-2018оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг “АШУҮИС-д оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан зохион байгуулна.

1.2 Оюутан элсvvлэх ажлын зорилго нь шалгуулагчдын сурах чадвар, мэдлэгийн түвшин, авъяас, сонирхол, ёс суртахууны төлөвшлийг бодитойгоор vнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай хvмvvсийг шалгаруулан элсvvлэхэд оршино.

1.3 Бүсийн болон шаардлагатай бусад аймгуудад Элсэлтийн комиссын төлөөлөгч нар ажиллана.

1.4 Элсэлтийн шалгалттай холбогдолтой маргааныг тухайн орон нутагт төлөөлж байгаа төлөөлөгч газар дээр нь шийдвэрлэх бөгөөд протокол үйлдэн элсэлтийг зохион байгуулах комиссын хурлаар хэлэлцүүлж, захиргааны зөвлөлийн хуралд танилцуулна.

Хоёр. Элсэгчдэд тавих ерөнхий шаардлага

2.1 Дорноговь аймаг дахь салбар сургуульд оюутан элсүүлэх мэргэжлүүд ба эхний шатанд авах шалгалт

2.2.Элсэгчдэд тавигдах шаардлага

Тус сургуульд элсэхийг хүсэгч нь 2015-2017 онд Элсэлтийн ерөнхий шалгалтыг элсэхийг хүсэж буй мэргэжлийн хөтөлбөрийн шаардлагад заасан аль нэг хичээлээр заавал өгсөн байна.

Ерөнхий шалгалт өгөх хичээл тус бүрээр авбал зохих онооны 400 ба түүнээс дээш оноо авбал салбар сургуульд бүртгүүлэх болзол хангасан гэж үзнэ.

Тухайн мэргэжилтнээр дутагдалтай, алслагдсан аймаг, сумдыг боловсон хүчнээр хангах зорилгоор сумын захиалга, гэрээгээр суралцуулах ажлыг зохион байгуулах ба ийм зориулалттай хуваарийн захиалгыг элсэлтийн төлөвлөгөөнд тусгайлан тусгуулж, ерөнхий шалгалт өгөөд тэнцсэн хүмүүсээс гэрээний дагуу элсүүлнэ.

Тухайн жилд хими, биологийн хичээлийн чиглэлээр аймаг, улсын чанартай олимпиад, тэмцээнүүдэд амжилттай оролцож эхний 4 байр эзэлсэн элсэгчдийг хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлнэ.

Бүсийн аймгуудын ЭМГазрын захиалга, орон нутгийн бодлоготой уялдуулан орон нутгийн хүсэлт захиалгаар тухайн орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчнийг шаардлага хангасан тохиолдолд элсүүлэн суралцуулж болно.

Гадаадын иргэдийн элсэх асуудлыг тусад нь шийдвэрлэнэ.

Дээд боловсрол эзэмшсэн хүмүүс 2015-2017 онд элсэлтийн ерөнхий шалгалтад заасан хичээлүүдийн аль нэгээр 400 ба түүнээс дээш оноо авч элсэж орох ба суралцах хугацаанд нь өмнөх сургалтын хөтөлбөрийн үзсэн суурь хичээлүүдийг сургуулийн дотоод дүрэм, журмын дагуу дүйцүүлэн тооцож болно.

Гурав. Оюутан элсүүлэх шалгаруулалт

3.1.  Аймаг орон нутагт оюутан элсүүлэх ажлыг тухайн аймагт томилогдсон комисс удирдамжийн дагуу зохион байгуулна.

3.2.  Аймаг орон нутгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн тухайн аймагт оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй.

3.3.  2013-2015 онд Ерөнхий боловсролын сургууль төгссөн иргэн өөр аймаг, хотод оршин суух бүртгэлтэй боловч төгссөн сургууль нь орших аймгийн хуваарь дээр бүртгүүлж, сонгон шалгаруулалтанд оролцож болно.

3.4   Шалгаруулалтанд тэнцсэн оюутанд суралцах эрхийн бичиг олгоно.

3.5.    Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбоотой гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.

3.6    Бүсийн аймгуудаас өөр хот, хөдөө орон нутгаас элсэхийг хүсэгчид 6-р сарын 25-ны дотор дээрх шаардлагуудыг хангасан тухайгаа нотлох бичиг баримт, материалуудаа ямар мэргэжлээр суралцахыг хүссэн тухай өргөдлийн хамт АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн элсэлтийн комисст гэж хаяглан баталгаат шуудангаар ирүүлнэ. Холбоо барих утасны дугаараа бичнэ. Салбар сургуулийн элсэлтийн комисс материалыг судлан үзэж, элссэн хүмүүст 2017 оны 8 дугаар сарын 15-наас өмнө утсаар хариу мэдэгдэнэ.

Дөрөв. Элсэгчдийг бүртгэх

1. Дорноговь аймаг дахь салбар сургуульд суралцах эрхийн бичигтэй хүмүүсийг 8-р сарын 16-22-ны хооронд бүртгэж, 25-нд хичээл эхэлнэ.

2. Бүрдүүлэх материал

Суралцах эрхийн бичиг

Ерөнхий шалгалтын батламж

Бүрэн дунд боловсролын үнэмлэх

Хувийн хэрэг, сурагчийн тодорхойлолт

Цээж зураг 4 хувь

Иргэний үнэмлэх

Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар

ЭМД-ын дэвтэртэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

3. Сургалтын төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 19-ний дотор Хаан банк дахь АШУҮИС-ийн 5360165738 тоот дансанд тушаана.

4. Элсэгчдийг бүртгэх комиссын дэргэд элсэгчдэд Эрүүл мэндийн үзлэг хийх эмч нарын баг ажиллан тэдний эрүүл мэндийн байдлыг тодорхойлно.

5. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн бол элсүүлэхгүй, элссэн тохиолдолд сургуулиас хасах бөгөөд хариуцлагыг элсэгч өөрөө хүлээнэ.