Захиргаа > zahirneg > Санхүү эдийн засгийн газар

Санхүү эдийн засгийн газар

Санхүү эдийн засгийн газар

          Санхүү эдийн засгийн газар нь АШУҮИС-ийн Эрхэм зорилго болон хөгжлийн стратеги чиглэлийн дагуу сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах  эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, материаллаг баазыг  бэхжүүлэхэд үйл  ажиллагаагаа чиглүүлэн  сургуулийн эдийн засгийн хүчин чадлыг байнга дээшлүүлэх, өмч хөрөнгийн бүрэн бүтэн  байдал, ашиглалтанд хяналт тавих, өр авлага үүсгэхгүй байх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн  ажиллаж байна.

      Оюутнуудыг гадна дотны төсөл, хөтөлбөр, төрийн сангийн сургалтын тэтгэлэг, тэтгэмжинд  хамрагдахад нь  дэмжлэх үзүүлэх, засгийн газрын тус үйл ажиллагаатай холбоотой тогтоол, шийдвэрүүдэд  хамруулах ажлыг  сургалт бодлого зохицуулалтын газартай  хамтран  зохион байгуулж байна.

       Тус газар нь  үйлчлүүлэгч  багш, ажилтан албан хаагчид, оюутан залууст  хөнгөн  шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг  хүргэж, санхүү, нягтлан бодох бүртгэлийг цаг тухайд нь бүрэн хөтөлж, үйлчлүүлэгчдийн  сэтгэлд  хүрсэн, хамт олон байх зорилтыг  тавин ажиллаж байна.

 

Санхүү эдийн засгийн газрын албан хаагчид: