Захиргаа > ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ

 

Алсын хараа:

 

   Олон улсын стандартад нийцсэн орон нутаг дахь манлайлагч их сургууль байх

 

Эрхэм зорилго:

 

   Хэрэглэгчийн шаардлагад нийцсэн эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдлийг хангасан орон нутаг дахь анагаах ухааны тэргүүлэх сургууль болох

 

Чанарын бодлого:

 

   Байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах замаар олон улсын стандарт, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн инновацид суурилсан боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй чанартай хүргэнэ.

 

Түүхийн хуудас:

 

   Манай сургууль эх баригч бага эмч, сувилагч бэлтгэн зүүн бүсийн аймгуудын ЭМБ-ыг боловсон хүчнээр хангах үүрэгтэй Анагаах Ухааны Дунд Сургууль нэртэйгээр 1962  онд  9 багш, 5 анги, 12 ажилчинтайгаар үндэс сууриа тавьсан Монгол улсын эрүүл мэндийн салбарын ууган сургуулиудын нэг болон байгуулагдсан. 

 

   Тэр цагаас хагас 100 жилийн туршлага хуримтлуулсан АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС /ЭМШУИС-ийн удирдах зөвлөлийн 2014 оны 02 сарын 28 өдрийн №005  тогтоол/ болтлоо өргөжин 70 гаруй багш, 45 ажилтан, 800 орчим оюутантай үйл ажиллагаагаа явуулж байна.

 

   Манай сургууль Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь болон бусад аймгуудаас элсэлт авч төгсгөдөг. Төгсөгчдийн 98% нь ажлын байраар хангагдсан. Нийт багш нарын 20% нь доктор, 98% магистрын зэрэг хамгаалсан.

 

   Анагаах Ухааны Сургууль нь Хүний их эмч, Сувилахуй, Эх барихуй чиглэлээр бакалавр, Сувилагч, Уламжлалт анагаах ухааны сувилагч, Эх баригч, Эм найруулагч мэргэжлээр диплом, Лаборанторын техникч, Туслах сувилагч мэргэжлээр мэргэжлийн үнэмлэхтэй эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.

 

   АШУҮИС-ийн салбар сургууль нь хичээлийн  байр 2, түшиц эмнэлэг 1, оюутны дотуур байр 2, биеийн тамирын заал, соёлын төв, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд амралт сувилал, оюутны зуны дадлагын баз зэрэг сургалт хүмүүжлийн ажил зохиох сургалтын материалаг орчин бүрдсэн.

 

   2007 онд “ОЮУТАН” түшиц эмнэлэгийг байгуулан ажиллуулж багш ажилчид, оюутнууд, Дорноговь аймгийн хөдөлмөрчдөд эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэх эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

 

Бидний амжилт:

 

   Бидний дундаас МУ-ын гавъяат багш-1, МУ-ын гавъяат эмч-1, профессор-1, дэд профессор-3, кл.профессор-8, АУ-ны доктор-7, БиоУ-ны доктор-1, БУ-ны доктор-2, АУ болон БУ-ны магистр-68 төрөн гарсан.

 

   Манай оюутнууд Монголын анагаахын сургуулиудын урлаг спортын их наадмын 1, 2 байр /2000-2016 он/, Цэнгээнт бүжгийн “Цагаан ширхэг” хамтлаг “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн тэмцээнээс тусгай шагнал /2000 он/, Чүлтэмсүрэнгийн нэрэмжит эм судлалын улсын анхдугаар олимпиадад А-6 дамжааны оюутан Ц.Пүрэвсүрэн, Д.Бүрэнжаргал нар 2-р байр, Анагаахын салбаруудын “Англи хэлний уран илтгэл”-ийн анхдугаар тэмцээнд А-1 дамжааны оюутан Х.Ану-Үжин “Шилдэгийн шилдэг уран илтгэгч” оюутан /2009 он/, Зүүн бүсийн оюутнуудын Урлаг спортын их наадамд багаараа тэргүүн байр /2011 он/, Анагаахын 6-р дамжааны оюутан Э.Анхбаяр ЭМЯ-ны оны шилдэг оюутан /2014 он/ болж байв.

 

   Дэд захирал Н.Ариунжаргалын “Жоншноос биологийн идвхит бодис гаргаж авах” бүтээл БСШУЯ-ны дэргэдэх Шинжлэх Ухаан Технологийн сангийн инновацийн төслийн хүрээнд хийгдсэн шилдэг бүтээл /2014 он/-ээр шалгарсан байна.

 

 

 

http://dg.mnums.edu.mn 


Үйл явдал

22
Sep
2018
11
May
2018

ИННОВАЦИЙН ДОЛОО ХОНОГ

Дуусах хугацаа: 1//1//1//5/8/2018
16
Jun
2018

CURRENT ADVANCES IN MICROBIOLOGY AND IMMUNOLOGY

Дуусах хугацаа: 1//6/14/2018