Оюутан Оюутан > Бусад > ОСТ, спорт заал

ОСТ, спорт заал

ОСТ, спорт заал

Спорт заал

               Хичээл ордог

               Оюутны секц, дугуйлан

               Уралдаан, тэмцээн

               Түрээс

Спорт зааланд арга хэмжээ явуулах

үед баримтлах журам

Зорилго: Спорт зааланд явуулах бүх төрлийн арга хэмжээг нэгдсэн удирдлагаар хангах, түүнд хяналт тавьж ажиллахыг энэхүү журмаар зохицуулна.

Ерөнхий зүйл

1.   Зохион байгуулж буй спортын уралдаан тэмцээн нь АШУҮИС-ийн оюутны сургалтын үйл ажиллагаанд харшлахгүй байна.

2.   Түрээсийн гэрээ байгуулаагүй гадны албан байгууллага, хамт олны арга хэмжээг 1 цагийн  90000 төгрөгний үнэлгээтэй явуулна.

3.   Семестерийн турш  спорт зааланд гэрээтэй албан байгууллагатай урьдчилан зөвшилцөнө.

Биеийн тамирын багш нарын хүлээх үүрэг

1.   Заасан хугацаанд заал, тухайн арга хэмжээнд шаардагдах спортын хэрэгсэл, цахилгаан самбар, аппаратурыг бэлэн болгоно.

2.   Заалыг бүрэн бүтэн хүлээлгэн өгч, хүлээн авна.

3.   Илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүрт нь засаж залруулна.

4.   Эвдэрсэн, алга болсон, дутуу эд зүйлсийг заавал төлүүлж тооцоог тухай бүрт нь дуусгана.

5.   Илэрсэн зөрчил дутагдлыг тухайн үед нь хэлээгүй нуун дарагдуулсан тохиолдолд хариуцлагыг зөвхөн арга хэмжээ хариуцсан багш хүлээж, хохирлыг бүрэн барагдуулна.

6.   Арга хэмжээ зохион байгуулагчдад хатуу шаардлага, хяналт тавьж ажиллана.

7.   Арга хэмжээний дараа багш нар заалны бүрэн бүтэн байдлыг бие биендээ хүлээлгэж өгнө.

8.   Заалны эд хогшлын бүрэн бүтэн байдалд байнга хяналт тавьж, арга хэмжээний эрүүл ахуй, цэвэрлэгээний бэлэн байдлыг хангана.

9.   Товлосон хугацаанд хүндэтгэх шалтгааны улмаас тухайн арга хэмжээг явуулах боломжгүй болвол 3 хоногийн өмнө заавал урьдчилан мэдэгдэнэ.

10.  Зөвхөн захиалгын хуудастай, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг явуулна.

11. Илүү цагаар ажилласан багш нарт заалны орлогоос хамаарч хөлсийг их сургуулийн зохих журмын дагуу олгоно.

Арга хэмжээ зохион байгуулагчдад

тавих шаардлага 

1.      Захиалгын хуудсыг арга хэмжээ зохион байгуулахаас 7-оос доошгүй хоногийн өмнө авна.

2.      Зөвхөн товлосон хугацаанд арга хэмжээг явуулна.

3.      Арга хэмжээ цагтаа эхлэхгүй 30 минут өнгөрвөл түүнийг цуцлана.

4.      Арга хэмжээ зохион байгуулагчид оролцогсодын ирцийг өөрсдөө хариуцна.

5.      Спорт заалны эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцана.

6.       Арга хэмжээ дуусмагц эд хогшил, спорт хэрэгслийг бүрэн бүтэн хүлээлгэж өгнө.

7.      Зааланд үлдээсэн том оврын хог болох ундааны сав, шил, лааз, цаасан хог, бусад зүйлийг цэвэрлэн хүлээлгэж өгнө.

8.      Энэ журмын холбогдох заалтыг зөрчсөн байгууллага, хамт олонд спорт зааланд дахин ямар нэгэн арга хэмжээ зохион явуулах зөвшөөрөл олгохгүй.

9.      Арга хэмжээний үед архи, тамхи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглоно.

10.     Арга хэмжээний үед хэв журам сахиулах асуудлыг зохион байгуулагчид бүрэн хариуцана.

11.    Спорт заал, хэрэгсэл, аппаратур дур мэдэн ашиглах, оролдохыг хориглоно.

12.     Спорт заалыг түрээслэгчид дээрх үүргийг нэгэн адил хүлээх бөгөөд бусад зүйлийг байгуулсан гэрээгээр зохицуулна.

13.     Төлбөрийг ЭМШУИС-ийн кассанд тушааж, баримтыг багшид хүлээлгэж өгнө. Бэлэн мөнгөөр төлбөр хийхийг зөвшөөрөхгүй.

Спорт зааланд хичээллэх, тэмцээн уралдаан

зохиож  байгаа үед баримтлах анхааруулга

1.      Спортын болон тоглолтын хувцас, пүүз, шаахай, кеттэй байна.

2.      Холбогдох журмыг хатуу дагаж мөрдөнө.

3.      Тогтоосон хугацааг хатуу баримтална.

4.      Арга хэмжээ дууссаны дараа хог, ундааны сав, лааз шилийг  түүж цэвэрлэнэ.

5.      Тамхи татах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглоно.

6.      Мөрдөж буй журмыг зөрчвөл холбогдох арга хэмжээг авна.

7.      Эд хогшлыг хайрлаж хамгаална.

8.      Шүлс, бохь, хог хаяхыг хориглоно.

9.      Зөвшөөрөлгүй гадны хүн оруулах, авчрахыг зөвшөөрөхгүй.

10.    Уралдаан тэмцээний үед хэт чанга хашгирах, шүгэлдэх, шал дэвслэх, сандал ширээ нүдэх, чанга яригчаар орилох, шүгэлдэх зэрэг зохисгүй үйлдлийг гаргахгүй байх

11.    Зөвшөөрөлгүй анонс байрлуулах, плакат наах, зарлал мэдээлэл гаргах, сурталчилгаа явуулахыг зөвшөөрөхгүй.

12.    Тоглолтын талбайгаар сэлгүүцэх, тоглолтын хувцасгүй тоглохыг хатуу хориглоно.

13.    Гар бөмбөгийн тор, сагсан бөмбөгийн самбар, тор, цагирагнаас зүүгдэх, татаж оролдохыг хориглоно.

14.    Сандал, ширээг дур мэдэн зөөх, байрлалыг нь өөрчлөх, нэмж оруулж ирэх, авч гарахыг хориглоно.

15.    Бусдыг хүндэтгэж зөв боловсон харьцана.

Соёлын төв

                 Лекц

                 Оюутны нийгэм хүмүүнлэгийн ажил

                 Нийт хамт олны арга хэмжээ

                 Оюутны дугуйлан

Оюутны Соёлын Төвд арга хэмжээ

зохиох үед баримтлах журам

Зорилго: Төлөвлөсөн арга хэмжээг товлосон хугацаанд нь явуулж хэвших харилцан бие биенээ хүндэтгэх, зөв боловсон хандлага төлөвшүүлэх, хариуцлага хүлээх чадварыг дээшлүүлэхэд оршино.

Оюутны Соёлын Төвийн хүлээх үүрэг

1.   Заасан хугацаанд заал, гэрэлтүүлэг, аппаратурыг бэлэн болгоно.

2.   Арга хэмжээний хугацааг хатуу баримтална.

3.   Заал, эд хогшлыг бүрэн бүтэн хүлээлгэн өгч, хүлээн авна.

4.   Илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүрд нь арилгуулна.

5.   Эвдэрсэн, дутсан эд хогшлыг нөхөн төлүүлж  авна.

6.   Арга хэмжээ зохион байгуулагчдад хатуу шаардлага, хяналт тавьж ажиллана.

7.   Илэрсэн зөрчил дутагдлыг тухайн үед нь хэлээгүй, нуун дарагдуулсан тохиолдолд хариуцлагыг ОСТ-ийн эрхлэгч өөрөө хариуцана.

8.   Гэрэлтүүлэг, аппаратурт байнга үзлэг хийж,  үйл ажиллагааны бүрэн бүтэн байдлыг хангана.

9.   Заасан хугацаанд хүндэтгэх шалтгааны улмаас тухайн арга хэмжээг явуулах боломжгүй болвол 1-2 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.

10. Зөвхөн захиалгын хуудастай, нэгдсэн төлөвлөгөөнд орсон арга хэмжээг зохион байгуулна.

Арга хэмжээ зохион байгуулагчдад тавих шаардлага

1.   Захиалгын хуудсыг арга хэмжээ зохион байгуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө авна.

2.   Зөвхөн заасан хугацаанд зохих арга хэмжээг явуулна.Уг арга хэмжээ эхлэхгүй товлосон цагаас 30 минутаас хэтэрвэл явуулахгүй цуцлана.

3.   Арга хэмжээнд оролцогсодын ирцийн асуудлыг зохион байгуулагч өөрөө хариуцна.

4.   Оюутны Соёлын Төвийн эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцна.

5.   Арга хэмжээ дуусмагц эд хогшлоо бүрэн бүтэн хүлээлгэж өгнө.

6.   Оюутны Соёлын Төвд үлдээсэн хогийн цаас, ундааны сав, бусад зүйлийг цэвэрлэн хүлээлгэж өгнө.

7.   Энэхүү журмын холбогдох заалтыг зөрчсөн бол тухайн хамт олон, хувь хүмүүст дахин ямар нэгэн арга хэмжээ зохион явуулах зөвшөөрөл дахин олгохгүй.

8.   Арга хэмжээний үед тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэхийг бүрмөсөн хориглоно.

9.   Шаардлагатай хүмүүсийг арга хэмжээндээ урьж оролцуулахыг зөвшөөрнө.

10. Арга хэмжээний үеийн дэг журам сахиулах асуудлыг тухайн зохион байгуулагч хамт олон, хувь хүмүүс хариуцна.

11. Зөвшөөрөлгүйгээр аппаратур, гэрэлтүүлэг бусад зүйлийг дур мэдэн ажиллуулах, оролдохыг зөвшөөрөхгүй.