Оюутан Оюутан > Оюутны байгууллага > Оюутны холбоо

Оюутны холбоо

Оюутны холбоо

     

 

 

 

 

 

 

     АШУҮИС-ийн Оюутны Холбоо нь анх 1999 онд албан ёсоор АУИС-ийн Оюутны холбоо нэртэйгээр Б. Цогтбаатар тэргүүнтэйгээр байгууллагдаж байсан бөгөөд 2003 оны АШУҮИС-ийн нийт оюутны Анхдугаар чуулганаар АШУҮИС-ийн Оюутны Холбоо нэртэй болж  тэргүүнээр Э. Алтандөш сонгогдож байсан түүхтэй. 

     Одоо АШУҮИС-ийн Оюутны Холбооны Тэргүүнээр 2015 оны 3 сарын 14-нд болсон  АШУҮИС-ийн Оюутны Холбооны ээлжит VI чуулганаар сонгогдсон АУС-ийн 3-р дамжааны оюутан Н.Цогтсайхан ажиллаж байна.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО 

    АШУҮИС-ийн нийт Оюутны эрх ашгийг хамгаалж, хүсэл сонирхол, байр  суурийг төлөөлөн илэрхийлэх

  

ЗОРИЛГО 

АШУҮИС-ийн нэр хүндийг улам өндөрт өргөх

Оюутны суралцах болон өөрийгөө хөгжүүлэх орчинг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах 

Оюутанд чиглэсэн үйлчилгээ, хөнгөлөлтийн тогтолцоог дэмжих, бий болгох 

Оюутны эв нэгдлийг хамгаалан  хөгжүүлэх, нийгэм, улс төрийн идэвхийг нэмэгдүүлэх

 

 

УДИРДАХ ЗӨВЛӨЛ 

АШУҮИС-ийн Оюутны Холбооны Тэргүүн Н.Цогтсайхан /АУС-ийн 3-р курс/

АШУҮИС-ийн Оюутны Холбооны Дэд тэргүүн Б. Урантөгөлдөр /АУС-ийн 3-р курс/  АШУҮИС-ийн Оюутны

Холбооны ЕНБД Б.Анударь /АСБД-ийн 2-р курс/

АУС-ийн Оюутны Нийгэмлэгийн тэргүүн Б.Бямбадорж /АУС-ийн 4-р курс/

НЭМС-ийн Оюутны Нийгэмлэгийн тэргүүн  М.Цацралтуяа /НЭМС-ийн 4-р курс/

НАСС-ийн Оюутны Нийгэмлэгийн тэргүүн  Ц.Цэлмэг /НАСС-ийн 3-р курс/

ЭЗБиоАС-ийн Оюутны Нийгэмлэгийн тэргүүн  Б.Солонго /БиоАС-ийн 3-р курс/

СС-ийн Оюутны Нийгэмлэгийн тэргүүн  Э.Баасанхүү  /ЭМТС-ийн 3-р курс/

Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн Оюутны Зөвлөлийн дарга   Ө.Түвшинтөр

Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн Оюутны Зөвлөлийн дарга Н.Нямбаяр

Дорноговь аймаг дахь салбар сургуулийн Оюутны Зөвлөлийн дарга  А.Билгүүн

 

ГҮЙЦЭТГЭХ ХОРОО

     АШУҮИС-ийн Оюутны Холбооны Гүйцэтгэх хорооны даргаар Дэд тэргүүн Б. Урантөгөлдөр нь  ажиллаж байгаа бөгөөд доорхи албадуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн алба

Олон нийттэй харилцах алба

Сургалт, судалгаа санал хүсэлтийн алба

Урлаг спортын алба

Дотоод үйл ажиллагааны алба

Дотуур байрны алба

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНИЙ ЧИГЛЭЛ

     АШУҮИС-ийн оюутнуудыг цаг үеийн хэрэгцээт мэдээллээр хангах, нийгмийн идэвх оролцоог сайжруулах, санал хүсэлтийг цаг тухайд нь авч зохих албан тушаалтанд уламжлах, чөлөөт цагийг нь үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх, оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалахад чиглэгдэнэ.