Оюутан Оюутан > Үйлчилгээ > Номын сан

Номын сан

Номын сан

АШУҮИС-ийн Анагаах Ухааны Төв Номын Сан

     Анагаах Ухааны Төв Номын Сан (АУТНС) нь АШУҮИС-ийн багш, ажилтан, оюутан, судлаач төдийгүй Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд үйлчилдэг улсын хэмжээний анагаах ухааны чиглэлийн төв номын сан юм.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл :

     Анагаах ухааны төв номын сан нь эрдэмтэн доктор, профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, эмч, оюутанд анагаахын шинжлэх ухааны мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, оюутны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, суралцахад чиглэгдсэн эрдэм шинжилгээ – сургалт-судалгааны орчинг бүрдүүлсэн, лавлагаа мэдээллийн түргэн шуурхай үйлчилгээг үзүүлнэ.

   АУТНС нь төв болон хөдөө орон нутгийн салбар 3 номын сангаас бүрдэнэ. АУТНС-ийн төв номын санд 19 номын санч, Дархан-Уул АУС-ийн номын санд 3 номын санч, Говь-Алтай АУС-ийн номын санд 3 номын санч, Дорноговь АУС-ийн номын санд 4 номын санчтайгаар ажиллаж байна.

    2015 оны 11-р сард Анагаах Ухааны Төв Номын Сан 848м2 талбай бүхий зориулалтын байртай болж, уншигчийн 336 суудлын тоог нэмэгдүүлсэн нь оюутнуудын номын сангаар үйлчлүүлэх хүртээмжийг нэмэгдүүлж, номын сангийн үйлчилгээний тав тухтай орчин үеийн тохилог орчинг бүрдүүлсэн.

     АУТНС нийт 1.828,81м2 (төв номын санд 1.595,81м2, сувилахуйн номын сан 233 м2 талбай) талбайд номын сангийн үйлчилгээг явуулж байна.

     АУТНС-ийн сан хөмрөгт анагаах ухааны нарийн мэргэжлийн ном, сурах бичгээс гадна эртний монгол хаадын ном, дэлхийн болон монголын түүх, дэлхийн сонгодог уран зохиол, монголын алдартай зохиолчдын бүтээлүүдийг цуглуулсан арвин баялаг сангаас гадна дэлхийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг харуулсан жил жилийн тайлангууд,  алдартай Britannica (1969 оны 25 боть, 2005 оны 30 боть) зэрэг нэвтэрхий, лавлах толь болон мэргэжлийн толь бичгүүд, эрдэм шинжилгээний бүтээлүүд, анагаах ухааны дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сурах бичгээр фондоо баяжуулж байна

 

            АУТНС ньдараах үйлчилгээний нэгжүүдтэй

Үүнд:

Уншлагын  А танхим

Уншлагын  B танхим

Уншлагын  С танхим

Эрдэм шинжилгээний уншлагын танхим

Тогтмол хэвлэлийн уншлагын танхим

Гадаад номын уншлагын танхим

Бүлгийн өрөө

Цахим уншлагын танхим

Үндсэн фонд

Сурах бичгийн фонд 

Ном сэлбэн засах  хэсэг

Мэдээлэл лавлагааны өрөө

 

Дэлгэрэнгүйг дарж үзнэ үү.