Сувилахуйн Сургууль > Суурь сувилахуйн тэнхим

Суурь сувилахуйн тэнхим

Суурь сувилахуйн тэнхим

Зүүн гар талаас: Г.Цолмонтуяа, Д.Нямаа,Г.Ганхуяг,  О.Отгонцэнд, Ж.Сэргэлэнцэцэг, Ж.Мөнхханд, Н.Цэцгээ, Э.Мөнхтуяа

 

ТОВЧ ТҮҮХ

Суурь сувилахуйн тэнхим нь 2010 онд үүсэн байгуулагдсан анхны тэнхимийн эрхлэгчээр Г.Ганхуяг томилогдон ажиллаж байсан. Одоо тус тэнхим нь нийт 8 багш, 1 хичээлийн туслах ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Суурь сувилахуйн тэнхим нь харилцаа, хандлага, сэтгэл судлал, сувилахуйн үндэс, сувилахуйн ур чадварын хичээлүүдийн онол, дадлага, семинарын хичээлийг удирдан явуулдаг.

 

ЗОРИЛГО

Орчин үеийн сургалтын арга хэлбэрүүдийг сургалтандаа ашиглан мэргэжлийн өндөр түвшинд  ерөнхий сувилахуйн мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэхэд оршино.

 

ТЭНХИМИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

СУРГАЛТ

Төгсөлтийн өмнөх сургалт

-       Сувилахуйн сургуулийн оюутнуудад харилцааны ур чадвар, сэтгэл судлал, сувилахуйн бакалавр, диплом, туслах сувилагч, эх барихын ангийн  оюутнуудад сувилахуйн үндэс, сувилахуйн ур чадвар хичээлийн онол, дадлага, семинарын хичээлийг тус тус удирдан явуулдаг.

Төгсөлтийн дараах сургалт

-       Сувилахуйн шаталсан бакалаврын ангийн оюутнуудад сувилахуйн үндэс, сувилахуйн ур чадвар хичээлийн онол болон дадлагыг удирдан явуулдаг.

-       Төгсөлтийн дараах багц цагийн сургалт явуулсан хөтөлбөрүүдээс “Сувилахуйн цогц чадамж” сургалт явуулж байна.

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

-       Боловсрол судлал

-       Анагаах ухааны боловсрол судлал

-       Менежмент

-       Сэтгэл судлал

-       Сувилахуйн шинжлэх ухаан

-       Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ

-       Чихрийн шижин өвчний сургалт, зөвлөгөө

 

 

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

-       ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлд ажилладаг

-       ЭМЯ-ны Судалгааны Ёс Зүйн Хяналтын Хороонд ажилладаг

-       Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн удирдах зөвлөлд ажилладаг

-       Эмнэлгийн сувилагч нарт зориулсан мэргэжлийн сургалт

-       Эмнэлгийн сувилагч нарт зориулсан мэргэжлийн зөвлөгөө

-       Мэргэжлийн сэтгүүл эхлэн гаргадаг

 

ХОЛБОО БАРИХ  

Ж.Мөнхханд, тэнхимийн эрхлэгч  - Munkhkhand@mnums.edu.mn ,  99193887 

 


Багш нар