Сургалт > mergejildeesh > Төгсөлтийн дараах сургалт

Төгсөлтийн дараах сургалт

Төгсөлтийн дараах сургалт

 

         Эмч нарын үндсэн мэргэшил эзэмшүүлэх сургалт /резиденсийн/- Бакалаврын зэрэгтэй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрөлтэй эмч нарыг элсүүлэн ЭМСЯ-ны журамд тусгасан мэргэжлийн чиглэлийн дагуу үндсэн мэргэшил эзэмшүүлнэ.

        Төрөлжсөн мэргэжил эзэмшүүлэх сургалт - Үндсэн мэргэшлийн /резидент/ дипломтой, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрөлтэй, үндсэн  мэргэжлээрээ 1 болон түүнээс дээш жил ажилласан эмч нарыг ЭМСЯ-ны журамд тусгасан мэргэжлийн чиглэлийн дагуу төрөлжсөн мэргэшил эзэмшүүлнэ.

        Мэргэжил дээшлүүлэхсургалт – Эзэмшсэн мэргэшлийн чиглэлийн дагуу болон, тухайн мэргэжилтний хэрэгцээ шаардлагад үндэслэн сургалтыг зохион байгуулна.

        Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тасралтгүй сургалт буюу богино хугацааны багц цагийн сургалт - Тухайн жилийн 01 сарын 15-ны дотор гарах нэгдсэн төлөвлөгөөний дагуу суралцагчдын хэрэгцээ шаардлагад үндэслэн зохион байгуулна.

        Сувилагч тусгай мэргэжилтний сургалт- ЭМСЯ-ны журамд тусгасан мэргэжлийн чиглэлийн дагуу мэргэшил эзэмшүүлнэ.

Төгсөлтийн дараах сургалт нь журмын дагуу жил бүрийн 10, 3 сард эхлэн явагдана. Сургалттай холбоотой зар, мэдээллийг emsa.mnums.edu.mn хаягаар орж авна уу.