Сургалт > tugsultiinumnukhsur > Төгсөлтийн өмнөх сургалт

Төгсөлтийн өмнөх сургалт

Төгсөлтийн өмнөх сургалт

 

Төгсөлтийн өмнөх сургалтын бакалаврын болон дипломын зэрэг олгох хөтөлбөрийг АШУҮИС-ийн эрдэмтэн багш нараас бүрдэх хөтөлбөрийн зөвлөл судалгаа, шинжилгээнд үндэслэн боловсруулдаг бөгөөд хөтөлбөрийн зөвлөлүүдийн саналын дагуу батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавьж, үнэлгээ өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд 

- Хөтөлбөрийн хүрээнд элсэлт, оюутны бүртгэл, сургалтын технологи чанарын хяналт,

 төгсөлт зэрэг үйл ажиллагааг Монгол улсын хууль, тогтоол, АШУҮИС-ийн дүрэм, Сургалтын журам болон бусад холбогдох бичиг баримтын дагуу явуулах.

- Сургалтын чанарын удирдлагыг хэрэгжүүлж, сургалтын хөтөлбөрийн болон технологийн хэрэгжилтэд дотоод болон гадаад хөндлөнгийн үнэлгээ хийлгэн баталгаажуулах.

- Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг дүгнэх, орчин үеийн сургалт, судалгааны дэвшилтэт техник технолги, арга барил ашиглах асуудлыг удирдан зохион байгуулах.

- Сургалтын үйл ажиллагааг дэмжсэн таатай орчин бүрдүүлэх, ном, мэдээллийн хангамжийг сайжруулах, бодлого боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих, сургалтанд мэдээллийн технологи, цахим сургалтыг нэвтрүүлэх, сургалттай холбогдолтой мэдээллийн сан бүрдүүлэх.

- Шинэ мэргэжлийн хөтөлбөрүүд болон ижил төстэй гадаадын сургуулиудын хамтарсан ижилсүүлэх, сендвич, +3, +4 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх

- Ажил олгогчидтой хамтран танилцах, технологи, төгсөлтийн өмнөх нэгдсэн дадлагуудыг ажлын байранд зохион байгуулж, эмнэлзүйн ур чадварыг эзэмшүүлэх

- Багшлах боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, багш нарыг анагаах ухааны боловсрол судлал болон мэргэжлийн судалгаа шинжилгээнд татан оролцуулах.