mnen
mnen
АШУҮИС

Эрдмийн сургууль

Алсын хараа

Үндэсний болон бүс нутгийн хэмжээнд тэргүүлэгч, ахисан түвшний судалгааны платформ, боловсролын инноваци хосолсон судалгааны сургууль болно.

Эрхэм зорилго

Эрдмийн сургуулийн эрхэм зорилго нь шинжлэх ухаанд шинэ мэдлэг бүтээх, инноваци үүсгэх, хамт олныг удирдах чадвартай судлаач, эрдэмтдийг бэлтгэдэг, шилдэг оюутан, тэргүүлэх багш нарын бүрэлдэхүүнтэй судалгаанд суурилсан үлгэр жишээ сургууль байхад оршино.

     АШУҮИС-ийн Захирлын 2018 оны А/135 тоот тушаалаар АШУҮИС-ийн бүрэлдэхүүнд Эрдмийн Сургуулийг Эрдмийн сургалтын тэнхим ба Олон улсын сайбер сургалтын тэнхим гэсэн бүтэцтэйгээр анх үүсгэн байгуулсан байна.

      Эрдмийн сургалтын тэнхим 6 багш, мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 

     Олон Улсын Сайбер сургалтын тэнхим нь 2015 оны 10 дугаар сарын 15 нд анх удаа Монгол Улсын дээд боловсролын төгсөлтийн сургалтад бүрэн цахим хэлбэрээр магистрын сургалт явуулах зорилгоор Олон улсын Сайбер Их Сургууль нэртэй, 3 тэнхимтэйгээр анх байгуулагдсан. Цахим сургалтыг санаачлан Монголд нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан  БНС2-ын Ёнсэй Их сургуулийн профессор, АШУҮИС-ийн хүндэт профессор Ён Мүн Чэ нь Азийн орнуудад цахим засаглал, эрүүл мэндийн цахим тогтолцоог хөгжүүлэн нэвтрүүлсэн туршлагатай эрдэмтэн юм.

     Төгсөлтийн сургалтыг эрдэм шинжилгээ,  судалгааны ёс зүй, стандартын дагуу дэвшилтэт технологи ашиглан чанарын өндөр түвшинд тасралтгүй зохион байгуулж, оюутанд ээлтэй, ахисан түвшний судалгаанд оролцох, амжилтад суурилсан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж бүхий эрх зүйн ба дэд бүтцээр хангахад чиглүүлэн ажиллаж байна.

     Салбар дундын, улс хоорондын, олон соёл дамнасан ахисан түвшний судалгаа явуулахад шаардлагатай эрх зүй, санхүү, дэд бүтцийг хангасан орчныг бүрдүүлж, дотоод, гадаадын шилдэг оюутнуудыг тус сургуулийн тэргүүлэх багш, судлаачдаас суралцах, судалгааны лабораторид ажиллах, судалгааны багт хамрагдах нөхцөл үүсгэх зорилго тавин ажиллаж байна.

     Тус сургуулийн багш, профессорууд олон улсын ба дотоодын мэргэжлийн сэтгүүл эрхлэн гаргах, редакцийн зөвлөлд ажиллах, хөндлөнгийн шинжээч хийх, оюутан эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхэд зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг.

 

Төгсөлтийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт

     2020-2021 оны хичээлийн жилд төгсөлтийн сургалтын 57 чиглэлээр эмнэлзүйн анагаах ухаан, био-анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан, нүүр ам судлал, нийгмийн эрүүл мэнд, эм зүй, сувилахуйн хөтөлбөрүүдэд  1900 гаруй оюутнууд хамрагдан суралцаж байна.

     Магистрын цахим хөтөлбөрөөр эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд элсэн суралцааж, боловсролын зэргээ дээшлүүлэн суралцаж байна. Энэ хүрээнд :

Орчин-Хөдөлмөрийн эрүүл мэнд,

Эрүүл мэндийн бодлого, удирдлага

Эмнэлзүйн Анагаах ухаан

Био-Анагаах ухаан

Уламжлалт анагаах ухаан

Нүүр ам судлал

Сувилахуй

Эм-зүй гээд нийт 8 мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

      Сургалтыг олон улсын хэмжээнд хүргэх зорилгоор хичээлийн бүх материалыг Англи, Монгол хэл дээр бэлтгэн гадаад оюутан суралцах боломжийг бий болгон  олон улсын цахим сургалтад дэлхийн 236 улс хэрэглэж байгаа сургалтын Moodle-3,9 системийг хөгжүүлэн сургалтыг чанарыг эрхэмлэн үйл ажиллагаагаа хөгжүүлсээр байна. Хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд салбар сургуулийн доктор профессор цолтой 126 багш, АНУ, Канад, Япон, БНСУ-ийн их дээд сургуулийн 11  профессоруудтай хамтран ажиллаж байна. Хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 1700-аад оюутан элсэж, идэвхтэй суралцаж буй 921 оюутны 45 хувийг хөдөө орон нутаг мөн гадаадад ажиллаж амьдарч байгаа суралцагчид эзэлж байна. Амжилттай суралцаж буй магистрантууд эрдэм шинжилгээний хурал, судалгааны ажлын төслийн хүрээнд сургалтын тэтгэлэгт хамрагддаг.

Дэлгэрэнгүй линк: http://graduate.mnums.edu.mn/

Холбоо барих

Эрдмийн сургууль

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль С.Зоригийн гудамж хичээлийн төв байр
И-мэйл: graduate@mnums.edu.mn
Ажлын цаг: Даваа-Баасан  08:30-17:30