http://elselt.mnums.edu.mn хаягаар Боловсролын үнэлгээний Төв /БҮТ/-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үг ашиглан нэвтэрнэ.
Бүрэн дунд боловсролын дундаж бодохдоо нийт судалсан хичээлүүдийн дунджийг бодно.
/Үүнд: сонгон суралцсан хичээлийг тооцож бодно. Улсын шалгалтын дүнг ТООЦОХГҮЙ./
Жишээ нь:
Нийт 18 хичээл дүнгийн нийлбэрийг 18-д хуваана. Суралцагчийн дүн 92.632584 гэх мэтчилэн гарсан бол 92.63 гэж бичнэ.
Бүртгэлийн системийн ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ хэсэгт дундаж оноогоо дахин засварлан ХАДГАЛАХ товчийг дарснаар засагдах болно.
E-PIN код нь зөвхөн ХААН Банкны карт эзэмшигч ХААН Банкны интернэт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байгууллагаар төлбөр тооцоо хийхэд зориулагдана. Төлбөрийн карт тус бүр дээр E-PIN код авна.
Энэхүү 4 оронтой код нь таны интернэт худалдаа үйлчилгээнд хэрэглэгдэх код юм. Та E-Пин кодоо мартсан тохиолдолд дээрх үе шатыг дахин давтана.
Картын доорх мэдээллийг зөв оруулна уу!
– Карт эзэмшигчийн мэдээлэл
– Картын ард байрлах CVV код буюу 3 оронтой тоо
– КАРТЫН ДУУСАХ ОГНООГ
Сонгосон мэргэжлүүдийн жагсаалтын дээр ногооноор “Бүртгэл баталгаажсан тул хэвлэх товчоор бүртгэлийн хуудсаа хэвлэж авна уу.”
Төлбөр хэсэгт “Төлбөр төлөгдсөн” гэж гарч ирж байгаа бол таны бүртгэл АМЖИЛТТАЙ болсон гэсэн үг юм.